Олон улсын олимпийн хороог Томас Бах 2025 он хүртэл удирдана | News.MN

Олон улсын олимпийн хороог Томас Бах 2025 он хүртэл удирдана

Олон улсын олимпийн хороог Томас Бах 2025 он хүртэл удирдана

Олон улсын олимпийн хороог Томас Бах 2025 он хүртэл удирдана

IOC буюу Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны 137-р чуулга уулзалтын эхний өдөр өчигдөр /2021.03.10/ цахимаар болжээ. Чуулганы эхний өдөр тус хорооны ерөнхийлөгчийн сонгууль явагдсан бөгөөд Олон улсын олимпийн хорооны одоогийн Ерөнхийлөгч, Герман улсын иргэн, 67 настай, хуульч Томас Бах тус байгууллагын Ерөнхийлөгчөөр 2025 он хүртэл гишүүдийн санал нэгтэй улиран сонгогдлоо.

Томас Бах өчигдрийн чуулганы үеэр хилийн чинадаас Японд ирж, Токиогийн олимпийг үзэх үзэгчдийн асуудлыг аль болох хурдан шийдэхээ дурджээ. Гэвч зохион байгуулагч Японы талаас хэчнээн үзэгчийг цэнгэлдэхэд оруулахыг зохицуулах гэнэ.

ОУОХ-ны 137 дугаар цахим чуулганд оролцсон 94 гишүүний 93 нь Томас Бахыг ерөнхийлөгчид дэмжиж, нэг гишүүн түдгэлзсэн байна. Тус чуулганд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэлхийн бадминтоны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын бадминтоны холбооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцож байна. "Монреаль-1976" олимпийн наадмын туялзуур сэлэмний аварга Т.Бах нь Буэнос-Айрес хотноо болсон 2013 оны ОУОХ-ны сонгуульд Р.Каррион (Пуэрто-Рико), Сэр Мяан (Сингапур), С.Бубка (Украин) нарыг ялж, анх удаа ОУОХ-ны 9 дэх Ерөнхийлөгчөөр тодорсон түүхтэй. Тэрбээр ОУОХ-ны Дэд ерөнхийлөгчийн алба хаших үедээ 1999 онд Монгол улсад айлчилсан билээ.

ЭХ СУРВАЛЖ: Монголын Үндэсний Олимпийн Хороо - MNOC, insidethegames

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж