Японы Засгийн газар гурван төрлийн вакцин хандивлана

Хуучирсан мэдээ: 2021.03.11-нд нийтлэгдсэн

Японы Засгийн газар гурван төрлийн вакцин хандивлана

Японы Засгийн газар гурван төрлийн вакцин хандивлана

Япон Улсын Засгийн газраас буцалтгүй тусламжаар Монгол Улсад 1.3 сая хүнд шаардлагатай вакциныг хандивлахаар болсон. Энэ талаарх ноот бичигт өчигдөр /2021.03.10/ талууд гарын үсэг зурсан юм. Үүнтэй холбоотой зарим зүйлийг Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Л.Ариун-Учралаас тодрууллаа.


-Японы Засгийн газраас хандивлах вакцины талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Вакцин хадгалах, зөөвөрлөх тусгай төхөөрөмжөөс эхлээд бэлтгэл ажил чухал. Бэлтгэлээ хэрхэн хангах вэ?

-Япон Улсын Засгийн газраас буцалтгүй тусламжийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлэх “covid-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн солилцох ноот бичигт талууд гарын үсэг зурсан. Covid-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн энэхүү төсөл нь хоёр үе шаттай хэрэгжинэ.

Эхний ээлжид 1.3 сая хүнд шаардлагатай тун вакциныг Япон Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аар дамжуулан нийлүүлж, вакцины “хүйтэн хэлхээ”-г бүрдүүлэх тоног төхөөрөмжийн хангамжийг шийдвэрлэх юм. Одоогоор хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн 21.5 сая ам.доллараар вакцин нийлүүлэх, хүйтэн хэлхээ бүрдүүлэх тоног төхөөрөмжийн хангамжийг шийдвэрлэх ажлыг ГХЯ хоёр талт болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд оруулж ирэх үү, эсвэл НҮБ-ын хүүхдийн сангаар дамжуулж оруулж ирэх үү гэдгээ ярилцаж байгаа.

-Буцалтгүй тусламжийн хүрээнд Япон Улсаас хэдэн төрлийн вакцин оруулж ирэх вэ. Мөн хэзээ бэлтгэл ажил дуусч, вакцинаа оруулж ирэх бол?

-Одоогоор АстраЗенека болон Файзер, Модерна гэсэн гурван төрлийн вакцинаас оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа. Төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлаа хангаад зургадугаар сард вакциныг оруулж ирж, дээрх вакцинаар иргэдэд үйлчлэх урьдчилсан тооцоолол байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж