ЭМЯ: Монголд covid-19-ийн халдвараар 4 хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2021.03.11-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Монголд covid-19-ийн халдвараар 4 хүн нас барлаа

ЭМЯ: Монголд covid-19-ийн халдвараар 4 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.03.11/ мэдээлэл хийлээ.


24 ЦАГИЙН ХУГАЦААНД 80 ТОХИОЛДОЛ ИЛРЭВ

Өчигдөр /2021.03.10/ нийт 21185 хүний сорьцод шинжилгээ хийхэд 80 хүнээс covid-19 илэрч, 21 хоног эмчилгээ хийлгэж байсан халдвартай нэг иргэн нас баржээ. 21 хоног эмчилгээнд байсан 76 настай эмэгтэй нас барлаа. Тухайн хүн 20 хоног эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаад covid-19 халдвар нь уушгины хатгалгаа болон хүндэрч нас барсан.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.ТЭМҮҮЛЭН

-Батлагдсан тохиолдлуудаас зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй. Улаанбаатарт covid-19 халдварын 79 шинэ тохиолдол батлагдаж, 1 тохиолдол Төв аймагт бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол  3561 болж, нийт халдвар авсан иргэдийн 80 хувь нь эдгэрсэн.  Хавьтал судлалын байдлын хувьд шинээр халдвар авсан 80 хүний 77 нь ойрын хавьтал. Тэдний 65 нь эхний PCR шинжилгээгээр онош батлагдсан бол 12 нь давтан шинжилгээгээр илэрлээ. Одоогоор гурван хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Эдгээр хүмүүсийн байршлын хувьд Баянзүрх дүүргийн 14 дугаар хороо, СХД-ийн 6 дугаар хороо, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд тус тус бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярай эмэгтэйчүүдийн эмнэлэг, Завхан, Төв аймгийн эмнэлэгт 677 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлэгчдийн 644 нь биеийн байдал хөнгөн, 43 хүний биеийн байдал хүндэвтэр, хүнд 6, нэн хүнд хоёр өвчтөн байна.

Вакцинжуулалтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд өчигдрөөс шинээр ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургууль зэрэг 14 цэгийг нэмэлтээр байгуулсныг ХӨСҮТ-өөс мэдээлэв. Сүүлийн 24 цагт дархлаажуулалтын 46 цэгээр 17819 хүн вакцинд хамрагджээ. Ингэснээр өссөн дүнгээр нийт 48265 хүн вакцины нэгдүгээр тунд хамрагдаад байна. Вакцинжуулалтын цэгүүдэд 86 багийн 555 эрүүл мэндийн ажилчид ажилласныг Эрүүл мэндийн яамнаас онцлов. Вакцинжуулалттай холбоотой худал ташаа мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдах болсон тул иргэд үнэн бодит албаны мэдээлэл авахыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулав. Тус яамны мэдээлснээр вакцинд хамрагдсан сувилагч зүрх нь зогсч нас барсан тухай мэдээлэл ташаа болохыг санууллаа.

                   АХМАДУУДЫГ ВАКЦИНД ХАМРУУЛАХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАЖ БАЙНА

ЭМЯ-ны Газрын дарга Л.ЭНХСАЙХАН:

-Дархлаажуулалт эхэлснээс хойш 48265 хүн вакцинд хамрагдаад байна. Энэ эрчээрээ вакцинд хамрагдах хүний тоог богино хугацаанд нэмэгдүүлж чадах  дүр зураг харагдаж байна. Японы Засгийн газрын тусламжаар нэг сая хүнийг вакцинд хамруулах боломж бүрдлээ. Ирэх нэг жилийн хугацаанд хүн амаа дархлаажуулах, вакцины нөөцийн талд санаа зовох асуудалгүй болж байна. Энэ долоо хоногт 75 мянган хүнийг вакцинд хамруулах ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна. Эрүүл мэндийн ажилтнууд, хувийн хэвшилд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнууд, төрийн албан хаагчид, үйл ажиллагаа нь зогсож болохгүй салбарын ажилчид, худалдааны байгууллагын ажилчид, боловсролын байгууллагын багш нарыг вакцинд хамруулж эхэллээ. Мөн ахмад настнуудыг дархлаажуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

ХАЛДВАРТ ӨРТӨЖ ЭДГЭСЭН ХҮМҮҮСЭЭС PCR ШИНЖИЛГЭЭ ШААРДАХ ХЭРЭГГҮЙ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдалтай холбогдуулах сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Covid-19 халдварыг хөнгөн туссан иргэн бүрэн эдгэсэн гэдгээ мэдэх боломжтой юу. Мөн эмнэлгээс гарч гэртээ долоо хоног тусгаарлагдсны дараа нийгмийн харилцаанд ороход бусдад халдвар түгээх эрсдэлтэй юу?

– Covid-19 халдварыг хөнгөн туссан иргэний хувьд эмнэл зүйн жамаараа халдварын нууц үеийн 5-6 хоногийн дараа шинж тэмдэг илэрнэ. Мөн шинж тэмдэг илрэхгүй байх маш олон тохиолдол байна. Халдварын нууц үеийн хугацаа дуусна гэдэг нь бусдад халдвар тараах эрсдэл нь маш өндөр гэсэн үг. Олон судалгаагаар халдварт өртсөн хүмүүс бусдад халдвар тараах өдөр дунджаар 10 хоног. Тиймээс бид эдгээр хоногийг тооцож эрүүл мэндийн заавар  журмын дагуу covid-19 халдварыг хөнгөн туссан иргэдээ дунджаар 14 хоног ажиглаж, эмчилсний дараа гаргаж байна. Бид 14 хоног тусгаарлан ажиглаж эмчилж байгаа нь тухайн хүний эмнэл зүйн жамыг ажиглаж, тухайн хүн халдваргүй болсны дараа эмнэлгээс гаргаж байгаа юм. Эмнэлгээс гарч долоо хоногт гэртээ тусгаарлагдсаны дараа PCR шинжилгээ өгөхөд хариу эерэг гарч болно. Энэ нь тухайн хүн өвчтэй байгааг илэрхийлэхгүй. Учир нь, PCR шинжилгээ нь цусан дахь вирусийн хэлбэрийн үржих боломжгүй хэлтэрхийг хүртэл илэрхийлэх чадвартай өндөр түвшний шинжилгээ юм. Тиймээс халдварт өртөж эдгэсэн хүний цусанд 14 хоногийн дараа хүртэл вирусийн бусдад халдварлах чадваргүй хэлтэрхийнүүд цусаар эргэлдэж байдаг. Энэ утгаараа бид  эмнэлгээс эдгэж гарсан хүмүүсээ PCR шинжилгээ өгөхийг зөвлөхгүй. Тиймээс халдварт өртөж, эдгэсэн хүнээс аж ахуй нэгж, албан газрууд PCR шинжилгээ шаардахгүй байх хэрэгтэй.

-Хүнд болон хөнгөн халдвар авсан иргэд хэзээнээс вакцинд хамрагдах боломжтой вэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Олон улсад мөрдөгдөж буй зааврыг харахад эмнэлзүйн хувьд covid-19 халдварт өртөж эдгэсэн хүмүүс эсрэг биет үүсгэсэн гэсэн үг. Ерөнхийдөө эдгэснээс хойш зургаан сарын дараа вакцинд хамрагдах боломжтой.

-Вакцины эхний тунгаа хийлгэсэн хүмүүс орон нутагт зорчиж болох уу?

Вакцины эхний тунг хийлгэснээр халдвараас хамгаална гэсэн үг биш. Тиймээс вакцинд хамрагдсан хүмүүс бичгээ үзүүлж, орон нутагт зорчих журам үйлчлэхгүй. Иймд журамд өөрчлөлт гарсан тохиолдолд олон нийтэд мэдээлнэ. Вакцины дараа хүний биед дархлааны урвал өрнөж, санамжийн хэсгүүд үүсэхэд тодорхой хэмжээнд цаг хугацаа шаардлагатай. Жишээ нь, Астразенека вакцины эхний тунг тариулсны дараа хоёр сарын дараа хоёр дахь тунг тариулна. Хоёр дахь тунгийн дараа тодорхой хугацаа өнгөрсний дараа дархлаа тогтоно. Тиймээс та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, ажил амралтын дэглэмээ зохицуулах хэрэгтэй.

-Вакцинд хамрагдаагүй хүмүүс ялгаварлан гадуурхалтад өртөх үү. Жишээ нь, вакцинд хамрагдаагүй бол төрийн байгууллагууд үйлчлэхгүй, гадаад улс руу зорчих боломжгүй асуудлууд хөндөгдөж байна. Вакцин хийлгээгүй хүмүүсийн эрх хязгаарлагдах уу. Үүнд хариулт өгнө үү?

-Вакцинд хамрагдаагүй хүмүүсийг ялгаварлан гадуурхах асуудал байхгүй. Вакцин хийлгээгүй ч төрийн байгууллагууд үйлчилгээгээ үзүүлнэ. Ямар нэгэн байдлаар хүн амаа вакцинд хамрагдсан, үгүйгээр нь ангилах асуудал байхгүй. Вакцинд хамрагдсан хүмүүс covid-19 халдварт өртлөө гэхэд хөнгөн өвдөнө, өвчний хүндрэлээс сэргийлэх давуу талтай.

-Вакцинтай холбоотой хүндрэл гарвал яаралтай мэдэгдэх журам үйлчилдэг байх. Хэрэв зөрчил гарвал ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Вакцинтай холбоотой хүндрэл гарвал мэдэгдэх журам нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/527 тоот тушаалын дагуу зохицуулагдна. Вакцины дараа хариу урвал үзүүлж болно. Халуурах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг түгээмэл илэрч 2-3 хоногт арилж байна. Хэрэв шинж тэмдэг арилахгүй хүндрэл байдлаар үргэлжилбэл эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Wednesday, March 10, 2021

Б.ЦЭЦЭГ

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Wednesday, March 10, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж