Кобигийн фэнүүд хамтдаа тоглолт үзлээ

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Кобигийн фэнүүд хамтдаа тоглолт үзлээ

Сагсан бөмбөгийн амьд домог, АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн “Лос Анжелес Лэйкэрс” багийн тамирчин Коби Брайнт өнөөдөр зодог тайлах сүүлийн тоглолтоо хийсэн. “Лэйкэрс” баг “Стэплэс цэнтр”-тээ “Юта Жазз”-ыг хүлээн аван тоглож, 101:96-гийн харьцаатай хожсон. Багийн лидер Коби Брайнт сүүлчийн тоглолтдоо бахадмаар байж 60 оноо авсан юм.

Кобигийн монгол фэнүүд энэ тоглолтыг Тусгаар тогтнолын ордонд цуглан үзэж хайртай тоглогчдоо хүндэтгэл үзүүлжээ.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж