УЕФА Аваргуудын лиг Месси, Роналдогүй цааш үргэлжлэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2021.03.11-нд нийтлэгдсэн

УЕФА Аваргуудын лиг Месси, Роналдогүй цааш үргэлжлэхээр боллоо

УЕФА Аваргуудын лиг Месси, Роналдогүй цааш үргэлжлэхээр боллоо

УЕФА Аваргуудын лигийн 2020-2021 оны улирлын хасагдах шатны ээлжит тоглолтууд өчигдөр/2021.03.10/ явагдлаа.


  • ПСЖ 1 – 1 Барселона

Испанид хожил байгуулсан ПСЖ талбай дээрээ үр дүнгээ хадгалахын төлөө тоглосон. Дөрвөн жилийн өмнө Барселонад харамсалтайгаар хожигдсон тэд дахин алдаагаа давтахгүй байхыг хүссэн нь мэдээж. Эхний тоглолтондоо 4-1 гэсэн харьцаатай хожигдсон Барселона өчигдрийн тоглолтын эхнээс л илүү хувьтай бөмбөг эзэмшиж, довтолгооны санаачилга өндөртэй байв. Гэвч тоглолтын эхний гоолыг Килиан Мбаппе 30 дахь минутанд торгуулийн цохилтоос оруулсан. Өдгөө 22 настай Франц довтлогч энэ улирал Барселонагийн эсрэг хоёр удаа тоглохдоо дөрвөн гоол оруулав.

Хариу гоолыг нь удалгүй Барселонагаас тэр дундаа Лионель Месси шигтгэв. Энэ өдөр Барселонагийн довтолгооны хослол болох Лионель Месси, Усман Дембеле нар гоолын олон боломж үүсгэж байсан боловч ПСЖ-ийн хаалгач Кейлор Навасыг давж гарч чадсангүй. Ийнхүү тоглолтын үндсэн цаг 1-1 гэсэн харьцаатай өндөрлөж, ПСЖ дараагийн шатанд шалгарлаа.

Месси, Роналдо хоёр нэг өдрийн зайтай УЕФА Аваргуудын лигээс хасагдлаа.

Өчигдрийн тоглолтын дараагаар гадны хэвлэлүүд Лионель Мессиг Барселонагийн өмсгөлтэй УЕФА Аваргуудын лигийн сүүлийн тоглолтондоо оролцсон байж болзошгүй хэмээн шуугиад эхэллээ. Саяхан Барселона баг шинэ ерөнхийлөгчөө тодруулсан бөгөөд Хоан Лапорта 2026 он хүртэл багийг удирдахаар сонгогдсон юм. Түүний мөрийн хөтөлбөрийн нэн тэргүүний зорилт нь ирэх зун гэрээ нь дуусах Лионель Мессигийн гэрээг сунгах.

  • Ливерпүүл 2 – 0 РБ Лейпциг

Английн Премьер лигтээ тааруу тоглолтыг үзүүлж буй Ливерпүүл өчигдөр Германы РБ Лейпцигтай Унгарт тоглож, сайн тоглолтыг үзүүллээ. Тоглолтын эхний гоолыг хоёрдугаар үеийн 70 дахь минутанд Мохамед Салах, хоёр дахь гоолыг 74 дэх минутанд Садио Мане нар оруулж, ядах юмгүй өрсөлдөгчөө буулган авав.

Ливерпүүл Германы багуудын эсрэг хийсэн сүүлийн 12 тоглолтондоо ялагдсангүй. Тэднийг хамгийн сүүлд Германы Байер 04 Леверкузен баг 4-2 гэсэн харьцаатай хожиж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж