Дорнод аймаг ачаа тээвэрлэгчтэй хариуцлагын гэрээ байгуулж ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2021.03.11-нд нийтлэгдсэн

Дорнод аймаг ачаа тээвэрлэгчтэй хариуцлагын гэрээ байгуулж ажиллаж байна

Дорнод аймгийн Онцгой комиссоос орон нутагт COVID-19 халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажилласаар байна.

Хүнс, эм эмнэлгийн хэрэгсэл, өвс тэжээл, барилгын материал зэрэг ачаа тээвэрлүүлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдтэй халдвараас хамгаалах дэглэм баримтлан ажиллах тухай “Хариуцлагын гэрээ”-г байгуулан ажиллаж эхэллээ.

Ингэснээр тухайн иргэн, аж ахуйн нэгжийн ачааг хариуцан тээвэрлэж буй жолооч нарыг халдвар хамгаалал, гэрийн тусгаарлалт, ажиглалтын дэглэмийг мөрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Мөн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийг хариуцлагажуулж, халдварын голомттой бүс нутгаас ирж буй иргэд гэрийн тусгаарлалт, ажиглалтын дэглэмийг чанд мөрдөх тухай “Баталгааны хуудас” гаргуулах зэрэг ажлыг хэрэгжүүлж, харилцан үүрэг хүлээж ажиллаж байна.

Дээрх гэрээ, баталгаанд зааснаар халдварын голомттой бүс нутгаас Дорнод аймагт ирсэн иргэн, жолооч нь халдвар хамгаалал, тусгаарлалт ажиглалтын дэглэм мөрдөөгүйгээс шалтгаалж коронавируст халдвар тархвал үүдэн гарах зардлыг хариуцах юм

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж