ОБЕГ: Гал түймрийн 9 дуудлага ирж, угаартсан нэг иргэнийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2021.03.11-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Гал түймрийн 9 дуудлага ирж, угаартсан нэг иргэнийг аварчээ

ОБЕГ: Гал түймрийн 9 дуудлага ирж, угаартсан нэг иргэнийг аварчээ

Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн дуудлага мэдээллийг багцалж хүргэж байна.

-Төрийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх багийн “Хөндлөнгийн энгэр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 22 км/-т Гал гарч байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 13:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд оршуулгын газарт 15 га өнжмөл шар өвс шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан.

-Хувийн өмчид гарсанНийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 4А хэсгийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 09:38 цагт очиж иргэн Б-ийн 7х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Ужиг багийн “Харганы даваа” гэдэг газарт /Хатгал тосгоноос баруун хойд зүгт 22 км/-т Өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 09:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид 25 км замыг туулан 10:30 цагт очиж иргэн С-ын 2 тонн задгай өвс, 13 ширхэг боодолтой өвс шатаж байсныг 2:45 цаг ажиллаж унраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байр 6 дугаар давхарт тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 10:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 10:55 цагт очиж иргэн С-ийн 3х1 метрийн хэмжээтэй тагтан дээр эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Ц /65 настай, эмэгтэй/ угаартсан байсныг НТТТөв 103-ийн эмчид хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Овоотын 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 13:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 13:46 цагт очиж иргэн Э-ын “Төгс мэдлэг” ХХК-ийн мужааны цехийн 60х11 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  Ховд гол багийн авто замын зорчих хэсэгт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 15:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 500 м замыг туулан 15:40 цагт очиж иргэн Б-ийн “Пронтер” загварын ачааны автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн Үйлдвэрлэлийн 1 дүгээр гудамжинд 2 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 20:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах, ангийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 1 км замыг туулан 20:07 цагт очиж иргэн Г-ын 10х18 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 5:22 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шандын 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 00:03 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 21.5 км замыг туулан 00:27 цагт очиж иргэн Б-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багийн “Залуус” гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 04:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 04:09 цагт очиж “Залуус” гудамжны иргэн Б-ын 5х6 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 2:36 цаг ажиллаж унтраасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж