Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн дагуу Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Завхан зэрэг нийт зургаан аймаг Улаанбаатараас ирэх хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, зарим аймаг нь тодорхой хязгаарлалт, журмаар зорчуулахаар болжээ.
Сэлэнгэ аймагт Улаанбаатар хот болон Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдсэн аймгуудаас ирэх хөдөлгөөнийг өнөөдрийн /2020.03.11/ 06:00 цагаас гуравдугаар сарын 14-ний 06:00 цаг хүртэл зогсоожээ.Улаанбаатар хотод халдварын өвчлөл буурахгүй байгаатай холбогдуулан, аймгууд руу өвчлөл тархах магадлал өндөр байгаа тул Аймгийн Онцгой комиссын гуравдугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тогтоолоор ийнхүү шийдвэрлэсэн байна.Харин эрүүл бүс болон аймаг дотроо асуумж, зөвшөөрлөөр нэвтрэх бөгөөд гарах хөдөлгөөн нээлттэй байх аж.
Түүнээс гадна Дархан-Уул аймаг руу өнөөдрөөс эхлэн зорчих хөдөлгөөнийг тодорхой журмаар зохицуулахаар болсон байна. Тодруулбал, вакцин хийж дуусах хүртэл нийслэлээс ирэх иргэд, автомашинуудыг нэвтрүүлэхгүй. Харин бусад аймаг, сумаас тус аймагт очих иргэд асуумж бөглөн нэвтрэх аж. Мөн Хэнтий аймагт гуравдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагаас эхлэн хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргажээ. Хэнтий аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн хуралдаж, Улсын онцгой комиссын 7 дугаар хурлын тэмдэглэл, аймгийн нутаг дэвсгэрт хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад ажлаар цар тахлын эрсдэлтэй бүс нутгаас нэвтэрч буй хөдөлгөөнийг хязгаарлах, олон нийтийг хамарсан хурал, цуглаан, урлаг соёлын тоглолт, спортын уралдаан тэмцээнийг тодорхойгүй хугацаагаар зохион байгуулахгүй байх зэрэг хэд хэдэн асуудлаар хэлэлцсэн байна.
Э.БУРАМ
Монгол улсын иргэн 2021-03-11 202.9.46.226
Энэ солиотой засгийн газар,УОК элдэв тоглолт ялангуяа караоке, баар ресторан, зочид буудлаа хаагаачээ. Өөрсдөө л мөнгө олж байвал монгол улс короногоор сүйрэх нь хамаагүй юмуу та нарт. Архиа зархаа болиочээ. Согтуу хүн өвчнөөс өөрийгөө хамгаалах уу. Согтуу, солиотой төр засаг огцорвол таарна. Үхсэний чинь ерөнхийлөгчийн сонгууль. Вакцинөө бүгдийг нь тусламжаар авчаад вакцинд зориулж өчнөөн тэрбум доллорын зээл аваад байна. МАН-ны сонгуулийн мөнгөийг л босгож байгаа шүү дээ. Өөрсдөө короно тус.
Зочин 2021-03-11 66.181.161.32
Дархан-Уулруу вакцин хийж дуустал оруулахгүй гэдэг нь арай туйлширсан шийдвэр биш үү. Цаг хугацааны баримжаа байхгүй ийм бодлогогүй шийдэл олон түмэнд ойлгомжгүй нэмэлт хүндрэл дагуулах болно. Вакцин амьдралын бүх асуудлыг шийдчэх үү. Шийдвэр захирамжаа эргэж харах хэрэгтэй.
Зөв зөв 2021-03-11 202.55.188.40
Ахиж битгий шоу тоглолтуудыг хийлгээрэй
Нэгмөсөн тусгаар улс болгоё 2021-03-11 66.181.161.75
Ийм шийдвэр гаргаж байгаа нөхдөд нэгмэсэн тэр газар нутаг, хүн амыг нь таслаж өгөөд тусгаар улс болгосон нь дээр дээ.
Монгол улс ингээд задрах замдаа орж байгаа юм байна даа. Монгол улсын иргэд юу ч биш болж байна. Үүний гор хэзээ нэгэн цагт гарч л таарна. Япон улс лугаа хөгжие гэж уриалаад байдаг, арга барил нь иргэддээ итгэх, хариуцлага хүлээлгэх биш, хорих, цагдах….
Зочин 2021-03-11 202.126.90.115
Хамгийн хөгийн шийдвэр гаргадаг Сэлэнгэ
Зочин 2021-03-11 202.9.46.76
Хөгийн шийдвэр гаргасан байгаад бүтэн жил хойд хилээр өвчин алдалгүй та нарын ямбаны чихэр жимс ус ундааг баасыг зөөлгөө биздээ
Зочин 2021-03-11 202.126.94.99
Хорихоос еер арга алга уу?!!!