McDonald’s ресторануудаа худалдана

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

McDonald’s ресторануудаа худалдана

McDonald’s Ази дахь сүлжээ ресторануудаа гадаадын компанид худалдахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Учир нь, энэ бүс нутагт түргэн хоолны салбарын өрсөлдөөн улам эрчимжиж байгаа ажээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр түргэн хоолны аварга том сүлжээ McDonald’s ресторануудаа “Bain Capital” юмуу “MBK Partners” шиг компанид худалдахаар төлөвлөж байгаа гэнэ.

McDonald’s үүгээрээ франчайз бизнесийн загвараар ресторануудыг эзэмших хамтрагчтай болохыг зорьж байгаа аж. Франчайз хамтрагч нь Хятад, Хонконг, Өмнөд Солонгосын зах зээлд тус компанийн хувьцааг 100 хувь эзэмшиж болох гэнэ.

Түргэн хоолны сүлжээ компани McDonald’s болон Yum! Foods (Taco Bell, KFC болон Pizza Hut-ыг эзэмшдэг)-ын хоорондох өрсөлдөөн хүнсний аюулгүй байдал хурцаар тавигдах болсон длаас 2014 оноос хойш улам хүчтэй болсон юм.

Хямд хоолтой олон өрсөлдөгч шинээр гарч ирснээр түргэн хоолны сүлжээний гигант болсон McDonald’s-ийн зах зээл дэх байр суурь ганхаж эхэлсэн байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж