Британийн хаант засаглалд нөлөөлсөн Америкчууд | News.MN

Британийн хаант засаглалд нөлөөлсөн Америкчууд

Британийн хаант засаглалд нөлөөлсөн Америкчууд

Британийн хаант засаглалд нөлөөлсөн Америкчууд

Дэлхий ертөнц шинэ арвантайгаа золгож, 2020 он гарахад нэгэн шинэ дуулиан дэгдсэн нь Их Британийн хатан хааны гэр бүлийнхэнтэй холбоотой мэдээлэл байлаа. Сассексийн гүн Харри болон түүний гэргий гүнгийн авхай Меган Маркл нар албан үүргээсээ өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөж, хатан хааны гэр бүлээс өрх тусгаарлах шийдвэр гаргаснаа зарласан нь хааны ордонд томоохон асуудал үүсгэж эхэлсэн юм. Энэхүү асуудал өнөөдрийг хүртэл дэлхий нийтийн анхаарлыг татаж, Африк-Америк гаралтай бэр болон Английн язгууртан гэр бүлийн хоорондын битүүхэн зөрчил үргэлжилсээр байна.

АНУ-ын улс төрийн “The Politico” сэтгүүл Британийн хаант засаглалыг нураах шахсан америк хүмүүсийг онцолжээ.

  1. Томас Жефферсон

1743 онд Виржиниа мужид төрсөн Жефферсон АНУ-ын түүхэн дэх хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг, тус улсын гурав дахь ерөнхийлөгч. Гэхдээ түүнийг Их Британийн хатуу ширүүн монархистуудын эсрэг хаан гуравдугаар Георгийг галзууруулсан дүрээр нь ихэвчлэн дурсдаг. Залуу байхдаа Томас радикал үзэл бодлоор дүүрэн нэгэн байв. Түүнийг 30 нас хүрэхэд тэрээр Америкийн колони дахь өөрчлөлтийн талаар аль хэдийн ухуулга хийж эхэлсэн байв. Томас Жефферсон Их Британийн парламент ёс суртахууны хувьд Америкт нөлөөлөх ямарч эрх мэдэлгүй бөгөөд Шинэ Дэлхийн хүмүүс Их Британид ямар ч татвар төлөх ёсгүй гэж мэдэгдэж байв. Виржиниа дахь тариалангийн газрууддаа хүмүүсийг боолчилж байсан ч гэсэн "бүх хүмүүс тэгш эрхтэй" гэсэн ойлголтыг бий болгосон Тусгаар тогтнолын тунхаглалыг боловсруулсан тэрбээр Их Британийн хааныг галзууруулахад хүргэсэн увайгүй радикал үзэлтэн гэж дурсагддаг.

  1. Вудроу Вилсон

АНУ-ын Ерөнхийлөгч агсан Вудроу Вилсон 1918 оны арванхоёрдугаар сард, Дэлхийн нэгдүгээр дайн дууссанаас хойш нэг сарын дараа Лондонд ирсэн нь сенсаци дэгдээв. Энэ бол АНУ-ын Ерөнхийлөгч Их Британид анх удаа айлчилсан явдал байв. Түүний галт тэрэг Чаринг Кросс өртөөнд орж ирэхэд түүний вагон их дэлгүүрээр Букингемийн ордон руу явж байхад олон мянган хүн гудамжинд түгжирч баяр хөөр болж байжээ. Британичууд түүнийг яг л бурхан руу харж байгаа мэт ширтэн, Букингемийн ордон руу ороход нь Вилсон! Вилсон!  хэмээн хашхирцгааж байв. Эцэст нь хаалга нээгдэж, Ерөнхийлөгч Вилсон, Хатан хаан Мэри нартай зэрэгцэн алдарт тагтан дээр гарч ирэхэд Британичууд хааныхаа гэр бүлтэй бус Вилсонтой мэндчилэн уухайлцгаав. Харин Вилсоны сүүдэрт дарагдсан хөгшин Виндзорийн гэр бүл тэгэсхийгээд ордондоо эргэн орсон юм.

  1. Кики Престон

Хунтайж Харри зэрлэг өвс татаж байгаад баригдахаас хэдэн жилийн өмнө түүний авга ах нь дур булаам америк найзынхаа ачаар муу хүний стандартыг тогтоосон гэж болно. Тавдугаар Жорж хааны дөрөв дэх хүү, Кентийн гүн, хунтайж Жорж бол хааны гэр бүлийн анхны зэрлэг балмад хүүхэд байв. Бисексуал, жааз сонирхолд автсан тэрээр хааны гэр бүлийн амьдралыг жигшдэг нэгэн байжээ. Гүнж Маринатай гэрлэсэн ч Жорж жүжгийн зохиолч Ноэль Ковардтай удаан хугацааны хайр дурлалын асуудалд орооцолдож, дараа нь  Зөвлөлтийн тагнуул Энтони Бланттай хүртэл нэр холбогдож байв. Гэхдээ түүнийг хэн ч Кики Престон шиг буруу зам руу хөтлөөгүй. Нью-Йоркт төрсөн Престон бол жинхэнэ дуулиан шуугианы эзэн байв. “Мөнгөн тариуртай бүсгүй” хэмээн алдаршсан тэрээр өдөр шөнөгүй үдэшлэг хийдэг байсан бөгөөд 1920-иод онд хунтайж Жоржтой уулзаж, тэр даруй түүнийг буруу замд хөтөлсөн. Престонтой нийлснээс хойш Жорж кокаин, морфинд донтсон юм. Ийнхүү Жоржийн амьдрал хааны гэр бүлийнхний өмнө сүйрч байсан тул түүний ах, Английн ирээдүйн хаан Эдвард хосуудыг хүчээр салгах үүрэг хүлээжээ. Жорж хожим нь дайны үед нууцлаг онгоцны ослоор үхсэн бол Престон Нью Йорк дахь таван давхрын байрнаасаа 48 настайтай үсрэн амиа хорлосон.

  1. Уоллис Симпсон

Уоллис Симпсон, VIII Эдуард нарын хайр дурлал бол 20-р зууны хамгийн агуу хайрын түүх юм. 1934 онд Виндзорийн ажилтнууд Симпсон болон Уэльсийн ханхүүг хамт нэг оронд байхыг харснаас хойш хааны гэр бүл дахин нэг америк хүн хаант засаглалыг нь сүйрүүлэх вий гэхээс үргэлж болгоомжлох болсон гэдэг. Ханхүү эцэгтээ энэ бүхэн маш том үл ойлголцол байсан гэж итгүүлэхийг хичээсэн. Гэхдээ тавдугаар Жорж 1936 онд таалал төгсөхөд тэр өөр хүнтэй гэрлэсэн байсан ч Симпсонтой гэрлэх төлөвлөгөөгөө нэн даруй эхлүүлсэн. Үүнтэй зэрэгцэн Британийн хэвлэлүүд Симпсоныг хааны хөрөнгө чинээ, цол хэргэмд шунасан Америк хэмээн бичих болсон юм. Симпсон удалгүй Их Британиас зугтав. Үндсэн хуулийн хямрал даамжирч, Ерөнхий сайд Стэнли Болдуин огцорно гэж мэдэгдэж байх үед Эдвард хайртай эмэгтэйгээ эх орноосоо илүүд үзээд гадаад руу дүрвэж, тэндээ гэрлэж, 1972 онд Эдвардыг нас барах хүртэл тэд бие биенээ үнэнчээр хайрлажээ.

  1. Уолт Дисней

Гүнж гэж юу болох, ямар хувцас өмсөх, биеэ хэрхэн авч явах ёстой гэсэн түгээмэл ойлголтыг олон нийтийн оюун ухаанд суулгасан хүн бол Уолт Дисней. Диснейн анхны уран сайхны кино болох "Цасан цагаан ба долоон одой" киноны  загварыг анх 1937 онд гаргажээ. Цасан цагаан бол ханхүүгээ хүлээж буй ганцаардсан гүнж юм. Түүний араас гарсан Диснейн гүнж нарын дүр ихэнх нь төстэй байсан. Тэд бол үзэсгэлэнтэй, ичимхий, үргэлж цагаан арьстай, нарийн даашинз өмссөн бөгөөд титэм өмссөн царайлаг эр тэднийг авардагаар дүрслэгддэг. Харин Уолт Дисней Виндсорын ордны эмэгтэйчүүд шиг эмэгтэйчүүдийг жигшиж, эдгээр шинж чанаруудыг шулам, хойд эх, хорон санаат дүрүүдээр илэрхийлдэг. Ийм хоцрогдсон үзэл баримтлал нь орчин үеийн соёлт нийгэмд ч гүн гүнзгий нэвтэрсэн хэвээр байгаа бөгөөд үүнийг одоогийн Британиас харж болно. Уолт Дисней шууд үйлдлээрээ Британийн хаант засаглалыг шүүмжлээгүй ч хийсэн бүтээлүүддээ хаант засаглалын хоцрогдсон, хэтэрхий баригдмал ёс журамтай байдлыг илт шүүмжилдэг байв.

  1. Руперт Мердок

Олон олон агуу америкчуудын нэгэн адил Руперт Мердок үнэндээ Америкт төрөөгүй. Австралийн хамгийн нэр хүндтэй сэтгүүлч, сонины эздийн хүү, залуу Руперт 1950-иад онд Оксфордын их сургуульд элсэн орохоор Их Британид анх иржээ. Тэнд ирээд удалгүй Британийн эрх баригч элитийн эсрэг тэмцэл өрнүүлэв. Антиподын гаралтай түүнийг дорд үзсэн мэт санагдаж, Лениний цээж баримлыг ширээн дээрээ тавиад их сургуулийн Хөдөлмөрийн намд элсч, Британийн ангийн систем ба хааны гэр бүлийн эсрэг  тэмцэгч "Улаан Руперт" нэртэй болжээ. Тэрээр 1969 онд Британийн "Sun" сониныг худалдаж авснаас хойш Их Британийн хаант засаглалтай эцэс төгсгөлгүй дайныг эхлүүлсэн бөгөөд хааны гэр бүлийнхний амьдралыг нэгд нэгэнгүй нийтлэх болсон юм. Виндзорийн ордныхны ичгүүртэй үнэнийг өөр ямар ч хэвлэл ингэж ил тод бичиж байгаагүй юм.

  1. Жон Траволта

Диана гүнж бүжиглэх дуртай байсан. Тиймээс түүнийг ханхүү Чарльзтай хамт 1985 оны намар АНУ-д албан ёсны айлчлал хийхээр очиход Цагаан ордны захиргаа Жон Траволтыг уг арга хэмжээнд урьжээ. Арваннэгдүгээр сарын тэр нэгэн шөнө гүнж Диана мөрөн дээр нь тогшиж байгааг мэдрээд эргэж харвал “Данни Зуко” түүнийг бүжгэнд урьсан юм. Диана гүнжийн Траволтатай хамт бүжиглэж буй дүр зураг дэлхий даяар маш хурдан тарж, хэвлэлүүдийн нүүрийг чимлээ. Чарльзын үлдээсэн хуучин ертөнц, дур булаам, сэтгэл татам шинэ ертөнцийн хоорондох ялгаа илүү тодорсон нь энэ байв. Энэ нь түүнийг дэлхийд алдарших алхам болсон бөгөөд ханхүү Чарльз тэр цаг үеийг үзэн яддаг нь ойлгомжтой.

  1. Жеффри Эпштейн

Хунтайж Эндрю бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэн Жеффри Эпштэйнтэй нөхөрлөх харилцаа 1990-ээд оноос эхэлсэн бөгөөд 2000 он гэхэд хоёр эр Дональд Трампын Флорида мужийн Палм Бич дэх Мар-а-Лаго эдлэнд үдэшлэг хийх үед илүү сайн танилцжээ.  Дараа жил нь эрчүүд Тайланд руу хамт амрахаар явсан бөгөөд тэднийг Пукетийн амралтын газрын ойролцоо дарвуулт завь дээр залуухан нүцгэн эмэгтэйчүүд хүрээлж байв. Дараагийн 12 жилийн хугацаанд тэд ийм байдлаар дор хаяж 10 удаа уулзсан гэдэг. Эпштейнийг баривчилж, ял эдэлж, шоронд нас барсны дараа хунтайж Эндрю ч мөн хэцүүхэн байдалд орсон юм. Эпштейнтэй холбоотой хэрэг одоо ч намжаагүй сунжирсаар байгаа ба дэлхийн томоохон улсуудын улс төр, бизнесийн зүтгэлтнүүд холбогдсон маш том бэлгийн боолчлолын гэмт хэрэг гэгдэж байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bbc cuck masta 2021-03-11 192.82.82.85

tuuhiig ni unshval britain ii haant zasgiin hamgiin shildeg chanar ni anu colony, odoo ene "uls" iin suuriig tavisan uildel bdg. daraagiih ni shinjleh uhaanii arga zui tuunii ur dun aj uildverjilt. 3 dahi ni beatles, franz ferdinand bas metronomy arctic monkey hamtlaguud. suuliih ni dagavar buteegdhuun bol ta bi mun ene shine uyiin angliar yrij ineej uildag mamanuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж