"Ирэх сараас танхимын сургалтыг эхлүүлэхээр тооцоолж байна" | News.MN

"Ирэх сараас танхимын сургалтыг эхлүүлэхээр тооцоолж байна"

"Ирэх сараас танхимын сургалтыг эхлүүлэхээр тооцоолж байна"

"Сурагчид хоёр хуваагдах, амны хаалт зүүхгүй хичээллэх боломжтой"

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас танхимын сургалтыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж буй. Үүний дагуу нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажлын үнэлгээг хийжээ. Энэ үнэлгээний талаар тус газрын Орлогч дарга Л.Буянтогтохоос тодрууллаа.


Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажлын үнэлгээг гаргажээ. Бэлтгэл ажлыг хэдэн хувьтай хангаж байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд гуравдугаар сарын 5-ны байдлаар цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх бэлтгэл ажил 83 хувьтай байна. Одоогоор ерөнхий боловсролын сургуулиудын нэгдсэн үнэлгээ гараагүй байна. Засгийн газраас эцсийн байдлаар танхимын сургалтыг эхлүүлэх шийдвэр гаргаагүй ч  дөрөвдүгээр сарын 1-нээс танхимын сургалт эхэлнэ гэж урьдчилсан байдлаар ярьж байгаа.

Танхимаар хичээллэх бэлтгэл ажлын хүрээнд хичээл сургалт, ариутгал халдваргүйжүүлэлт гэх хоёр чиглэлийн 20 асуумжаар дотоодын үнэлгээг хийлээ. Үүнд, мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэсэн үү, хичээлийн агуулгын хоцрогдлыг арилгах төлөвлөгөө байна уу, багш нарыг вакцинд хэрхэн хамруулах вэ зэргээр асуумж авсан. Хэрвээ хичээл эхлэх шийдвэр гарвал мэргэжлийн байгууллагуудаас дахин үнэлгээ хийхийг үгүйсгэхгүй.

-Шинжилгээний цэгээр ашиглаж буй сургууль, цэцэрлэгүүдийг хэзээ бүрэн чөлөөлж, ариутгах вэ?

-Одоогийн байдлаар 14 ерөнхий боловсролын сургууль дээр PCR шинжилгээний цэг ажиллаж байна. Манай байгууллагаас нийслэлийн Онцгой комисс, нйислэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар руу удаа дараа албан бичиг явуулсан. Танхимын сургалт эхлэхтэй холбоотойгоор шинжилгээний цэгийг нүүлгэн шилжүүлж, мэргэжлийн байгууллагаар эцсийн ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэж өгөхийг хүссэн. Улсын Онцгой комиссын шийдвэрээр танхимын сургалтыг эхлүүлэх тушаал гарвал долоо юм уу, 14 хоногийн өмнө шинжилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлнэ. Өнөөдрөөс эхлэн зарим  нэг сургуулиуд дээр дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж байна.

-Боловсролын салбарын багш, ажилчдыг өнөөдрөөс вакцинд хамруулж байна. Дархлаажуулалтад хэчнээн багш хамрагдах бол?

-Боловсролын салбарын багш ажилчдыг гуравдугаар сарын 11-13-н хүртэл вакцинд үе шаттайгаар хамруулна.  Дүүргийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газартай хамтран дүүрэг дүүргээр нь вакцинжуулалтын ажлыг зохион байгуулна. Өчигдрийн байдлаар Баянгол дүүргийн “Эрдмийн-Ундраа” сургуулийн байранд багш нарыг вакцинд хамруулах ажлыг эхлүүлсэн. Өдөрт дунджаар 1000 багшийг вакцинд хамруулахаар тооцоолж буй. Нийслэлийн хэмжээнд 684 цэцэрлэгийн 13790 багш ажилтан, 275 сургуулийн 20943 багш ажилтан ажилладаг.

Нийтдээ вакцинд 34 мянган багш, ажилтан хамрагдана. Бид танхимын сургалт эхлэхээс 25 хоногийн өмнө үнэлгээг хийж, танхимын сургалтын бэлэн байдлыг бүрэн хангах зорилготой байна.

-Сургууль, цэцэрлэгүүдэд ариутгалын бодисын нөөц хэр байна вэ?

-Саяхан Боловсрол, шинжлэх ухааны яам болон ЖАЙКА олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хандивласан ариутгалын бодис, төхөөрөмжийг нийслэлийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд тараах ажлыг нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулсан. Хандивын хүрээнд төрийн өмчийн сургууль, цэцэрлэг бүрд автомаск төхөөрөмж, таван литрээр савлагаатай ариутгалын спирт 28-33 ширхэгийг хүлээлгэн өгсөн. Үүнээс гадна тухайн сургуулиудын ариутгалын бодисын нөөцийн судалгааг авч байгаа. Ер нь сургууль, цэцэрлэгийн ариутгалын бодисын нөөц харьцангуй сайн байгаа.

Энэ судалгаанаас харахад танхимын сургалт эхлэх хугацаа тодорхой бус байгаа учраас хичээлийн хуваарийн төлөвлөгөөгөө хийх дутуу байна. Мөн вакцин хийж байгаа сургууль, цэцэрлэгүүдийн ариутгал хийгдээгүй байгаа. Танхимын сургалт эхлэхэд бэлтгэлийг бүрэн хангах боломжтой.

үх сургуулийн анги, бүлэг болгон хоёр хуваагдаж хичээллэх нөхцөл байдал үүсэх тухай албаныхан мэдээлсэн. Цэцэрлэгүүд хэрхэн хичээллэх бол?

-Цэцэрлэгийн хувьд ч адилхан зохицуулалтыг хийнэ. Жишээлбэл, 40 хүүхэдтэй анги хоёр хуваагдаж орно. Ингэхдээ теле хичээл, танхимын сургалт хосолно. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ танхимын сургалтад явуулахгүй гэрээр хичээл үзэж, судалж болно. Боловсрол, шинжлэх ухааны сайдын цар тахлын голомттой үед хичээл сургуулийг эхлүүлэхэд баримтлах А/58 дугаар тушаалаар баталсан “ЕБС-ийн хичээл, сургалтын үйл ажиллагааг танхимаар зохион байгуулах түр журам”-ын хүрээнд хэрэгжүүлнэ. Хүүхдүүд сургуульдаа ирэхдээ амны хаалтыг тогтмол зүүнэ. Харин анги дотроо амны хаал зүүхгүй. Хүүхэд гэрээсээ сургууль хүрэх замдаа гадуур алхаж, нийтийн тээврээр зорчдог. Анги танхимд 4-5 цаг, цэцэрлэгийн хүүхэд 6 цаг амны хаалт зүүх нь зохимжтой биш. Эргээд халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэлтэй.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-11 202.21.110.38

Huuhduud uvduj eruul mendeeree hohirvol ta nuhur hariutsah uu?

Avatar

Зочин 2021-03-11 192.82.91.123

эрүүл аюулгүй орчин бүрдсэн үү???

Avatar

Зочин 2021-03-11 202.9.46.132

Teneg humuuseer turuu udirduulj bgaa bidnii uil l yum bh daa!!! Nodnin dotooddoo tarhaltgui bhad hul horio togtooj surjigneed bsan hernee odoo dotooddoo iim undur tarhalttai ued hicheel oruulna gej yariad bgaag ni oilgoh uhaan hairla burhan mini!!!😡😡😡

Avatar

Tenegteerei 2021-03-11 66.181.183.28

Bytehgyi shyy bolioroi novshnuudaa!

Avatar

Зочин 2021-03-11 150.129.140.36

Хүүхдийн мэдлэг боловсрол хоцрогдсон яаж нөхөж мэдлэгтэй болохынбүү мэд

Avatar

Зочин 2021-03-11 150.129.141.206

Нийслэлийн хэмжээнд хэцүү дээ.

Avatar

zochin 2021-03-11 103.229.123.115

demjihgvv bn yuun hichl oruulah wee ehleed naad haldwaraa humij aw

Avatar

Зочин 2021-03-11 203.91.115.41

bitii h*** hicheel surguulid ywdaggui ajil amidraltai hund bol hamaagui biz surguulid ywah ni surguulid ywaad ywuulahguin gereesee hicheelee uzen biz

Avatar

Түвшин 2021-03-11 64.119.26.61

Танхимын сургалт эхлэх нь зөв хэрэг, харин сэтгэдлээс харахад энэ халдварын талаар нийтэд ойлгомжтой энгийн мэдээлэл өгөх хэрэгцээ байна, ялангуяа аль насны бүлэг илүү өвчлөмтгий, шинж тэмдэггүй тохиолдол г.м…. Айх нь зөв, бүүр зөвшөөрөхгүй байгаа бол зайн сургалт байх нь тодорхой., тэр сургалтаар байж болно шүү дээ .. Гэхдээ танхимаар сурах боломжтой байхад сонголтыг битгий хаагаач…

Avatar

Зочин 2021-03-11 203.91.115.48

Хичээлийн хоцрогдол яах вэ Хүүхдийн амь нас эрүүл мэнд хамгаас чухал шүү Вирус хяналтаас гарчихаад байхад танхимийн хичээл яагаад ч болохгүй Дараа нь хэн гэдэг хүн хариуцлага хүлээх вэ

Avatar

Зочин 2021-03-11 64.119.21.153

Bolij uz degdeegui gaigui baihad yavuulaagui bi ersdel indeed ehleHeer yo be

Avatar

Зочин 2021-03-11 202.55.188.36

Ийм их халдвартай байхад хуухдээ сургуульд явуулах хумуус байхгуйээ, битгий худлаа сонгуулын шоу хийгээд бай. "Сургуулиа нээ" гээд байгаа хумуус бол хуухдээсээ залхсан, залхуу, хариуцлагаасаа зугатсан, паразит, бэртэгчин, хариуцлагагуй зулзагаласан хучирхийлэгчид л байгаа

Avatar

ЗОЧИН 2021-03-11 202.126.89.247

ЗА БОЛЬ Л ДОО. МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ БОЛСОН ҮР ХҮҮХДҮҮДИЙГ МААНЬ ЯАХ ГЭЭД БАЙНА АА? ХҮҮХДЭД ВАКЦИН ХИЙХ БОЛОМЖГҮЙ, ТИЙМ ВАКЦИН ГАРААГҮЙ ГЭЭД БАЙГАА БИЗ ДЭЭ? ГЭТЭЛ ТИЙМ ЭМЗЭГ БАЙГАА ХҮҮХДҮҮДИЙГ МААНЬ ЯАХ ГЭЭД БӨӨНӨӨР НЬ ЯИХЭХ ГЭЭД БАЙНА АА? ЮУНЫ ЧИНЬ ТАНХИМЫН СУРГАЛТ ВЭ? МОНГОЛЫН ДАЙСАН Л ИЙМ ШИЙДВЭР ГАРГАНА.

Avatar

Irgen 2021-03-11 192.82.69.245

Bolij uz gaduur uvchin iim baihad yu yariad baigaa yum be,

Avatar

Зочин 2021-03-11 192.82.70.139

хэнээр бодуулж тооцож бодоод байгаа юм бол улаан гэрлээр машинтайгаа зүтгэж өөртөө ч өрөөл бусдад ч Гай болдог эрүүл согтуу нь ялгардаггүй жолоочтой л зүйрлэхээс дээ

Avatar

Зочин 2021-03-11 203.23.49.49

Болиочээ

Avatar

зочин 2021-03-11 66.181.161.56

битгий тэнэгт. Эрүүл байж байж сурах болохоос өвчтэй болчихвол юун сурах, гэр бүлээрээ сэтгэлийн дарамтанд орно. Энэ өвчний хор уршиг ирээдүйд яаж гарахыг одоо хэн хэлж чадаж байгаа юм. Вакцин хийлгэчихвэл л тусахгүй гэдэг наад тэнэг ойлголтоо та нар өөрчлөөчээ. Яагаад ийм мал шиг юмнууд татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгдээд буцаад татвар төлөгчдөө хорлоод байж байдаг юм бэ!!!!!!

Avatar

иргэн 2021-03-11 202.179.25.212

Муу Засаг төртөй Мулгуу Дарга нарын Балаг дуусахгүй ээ, Багш нарын нь Вакцинжуулахаар Сурагчид нь Халдвар авахгүй гэсэн хаа газрын ШУ вэ, МУ-ын үе үеийн ЗГ-ууд Хүүхэд багачуулдаа үнэхээр Харгис хандсаар ирсэн одоо ч ялгаагүй ,

Avatar

Зочин 2021-03-11 202.126.90.148

Ёстой тэнэгтэх юм аа. Томчууд нь хамгаалж чадаагүй 100 100 р өвдөж байхад хүүхэд чадах уу бага анги бол хэцүү ш дээ. Өмнө 8 нас сургуульд ороод болж л байсан тв заагаад намар болтол хүн амаа вакцинд хамруулж дуусчаад өвчлөл байхгүй болсон бологчоод л хичээлээ оруулахдаа анхаарах хэрэгтэй… хүүхдүүд минь ямар нэг суурь өвчтэй болчихвол хэн хариуцах юм бэ .

Avatar

Зочин 2021-03-11 192.82.82.150

Хэн ч хариуцахгүй шдээ!! Нөгөө "Ардын элч" кинонд гардаг шиг "Ийм явдал болсон нь харамсалтай. Хянаж үзье. Амгалан тайван байцгаа" гээд л дуусаа!! Ер нь тэгээд хариуцлаа гээд ч яах юм билээ??

Avatar

Ингэж ихээр тархаж бхад 2021-03-11 202.55.188.97

👎👎👎👎👎👎 хүүхдүүдийг эрсдэлд оруулах гэж бн

Avatar

Зочин 2021-03-11 64.119.26.210

зөвөө

Avatar

Зочин 2021-03-11 64.119.24.122

багш нар нь хамгаалагдчихдаг юм байж. Хүүхдүүд өвдөг үү?

Avatar

Зочин 2021-03-11 64.119.22.33

Арай ч дээ үр хүүхдүүдээ бодмоор юм.

Avatar

Зочин 2021-03-11 192.82.82.150

Энэ тэнэгүүдийг яая даа байз?!! Насанд хүрэгчдийн дунд тахал тараасан нь багадаад одоо балчир үрсийг маань хядахаар шийдсэн үү, та нар??? Хүүхэд халдвар хамгааллын дэглэм бартимталж чадахгүй нь мэдээж, нийлж бужигнана, тоглоно, тэгээд гадуур чөлөөтэй сэлгүүцэж байгаа тахалтай томчуудаас халдвар авсан ганц л хүүхэд орж ирэхэд гүйцээ, бүх хүүхдэд халдаана!!!! Гэртээ хүүхдээ харахаас төвөгшөөсөн залхуучууд л хүүхдээ сургуульд явуулж өөрсдөө чөлөөтэй гадуур хэсэх гээд байгаа юм!!!

Avatar

Зочин 2021-03-11 64.119.26.210

oрkyyд дандаа ингэж элий балай юм бодож хардаж байх юмаа. эцэг эх ажил хийж хүүхдээ тэжээх ёстой биз дээ. дэглэмээ бариад эхлүүл. хүүхдүүд хэцүүдлээ!

Avatar

зочин 2021-03-11 66.181.168.8

чи өөрөө бүр оркоос долоон доор за юу эхлүүлж яагаад ч болохгүй эхлэх ч үгүй за юу битгий горьд яахнав гэсэн далдаг гэдэг байна шдээ

Avatar

Зочин 2021-03-11 159.65.77.160

mai bogshoo unsh

Avatar

зочмн 2021-03-11 103.229.123.115

chi iim uchvvhen bodolto hvmvvsiig duraara bogshoo ntr niigemee neder ene hvvhd heweeh ireeduin talaar yrij bn ali boloh hvvhdvvde uwchin tusgahgvv baiy gsn hvmvvs bn

0 0
Avatar

Зочин 2021-03-11 203.23.49.49

Чи өөрөө орк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж