Элчин сайдуудыг гацаагч Ерөнхийлөгч | News.MN

Элчин сайдуудыг гацаагч Ерөнхийлөгч

Хуучирсан мэдээ: 2021.03.11-нд нийтлэгдсэн

Элчин сайдуудыг гацаагч Ерөнхийлөгч

Элчин сайдуудыг гацаагч Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдыг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө эгүүлэн татах саналыг дахин гаргалаа. Ингэснээр тэрбээр бүрэн эрхээ хэрэгжүүлж буй хугацаандаа Элчин сайдыг  эгүүлэн татах саналыг дөрөв дахь удаагаа гаргаж байгаа нь. Хамгийн анх Ерөнхийлөгч болсныхоо дараах нь буюу 2017 оны долдугаар сард Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн татах санал гаргаж байв. Гэхдээ дээрх саналыг нь УИХ-аар хэлэлцээгүй бөгөөд С.Баяр тухайн үед чөлөөлөгдөх өргөдлөө ГХЯ-нд гаргасан байв. Тиймээс тус оны арванхоёрдугаар сард түүний хүсэлтийг нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Харин 2018 оны дөрөвдүгээр сард Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Шведийн вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Энхсайханыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэн, дэмжсэн.

Үүнээс хойш  2019 оны дөрөвдүгээр сарын 15-нд  Ерөнхийлөгч дахин санал гаргаж, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг  эгүүлэн татах асуудлыг зөвшилцөх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Уг саналдаа “Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нь “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүрэг хүлээнэ, хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно” гэж заасан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь заалтыг тус тус зөрчиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучин гуравдугаар зүйлийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг зөвшилцөхөөр өргөн мэдүүлж байна” гэжээ.

Энэ дагуу УИХ-ын холбогдох байнгын хороо, УИХ-аар хэлэлцээд Б.Дэлгэрмааг  эгүүлэн татсан.

Тэгвэл сүүлд Ерөнхийлөгч АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ. Уг саналдаа “2018.03.23-нд Элчин сайд Ё.Отгонбаярт итгэмжлэх жуух бичиг гардуулахдаа “Монголд үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, авлигатай тэмцэх тал дээр идэвхтэй ажиллах ёстой. Үр дүнг дүгнэнэ” гэсэн билээ. Гэвч Элчин сайд Ё.Отгонбаярын ажилласан сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр орны худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гарсангүй. Эдийн засгийг сэргээх, малчин ард иргэдийн амьдралыг сайжруулахад чухал үүрэгтэй, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татварын хөнгөлөлттэй экспортлох боломж бүрдүүлэх “Гуравдагч хөршийн худалдааны тухай” хуулийн төслийг АНУ-ын Хууль тогтоох байгууллагаар батлуулах талаар хангалттай санаачилга гаргаж ажилласангүй. Тухайлбал, АНУ-ын 116 дугаар Конгресст хуулийн төслийг хариуцаж байсан холбогдох Байнгын хороодын дарга нартай Элчин сайд нэг ч уулзалт хийгээгүй нь уг ажлыг эс үйлдлээр гацаасан, бодит үр дүнд хүргэхийн оронд аргацаасан гэж үзэж байна” гэжээ.

Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэх эсэхийг ирэх Даваа гаригт эхлэх хаврын чуулганаар шийдвэрлэнэ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 106.1-т “Ерөнхийлөгч гадаад улсад суух элчин сайд, бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг УИХ-д зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 7 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэсэн заалт бий.

Ямартай ч Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийн хугацаандаа дөрвөн ч Элчин сайдыг эгүүлэн татах санал гаргаж, мөн хэд хэдэн Элчин сайдыг томилохгүй гацааж ирсэн. Товчхондоо, Гадаад харилцааны гацаа нь Ерөнхийлөгч болж хувирав.

Монгол Улсаа төлөөлж гадаадын оронд суух Элчин сайд нарын томилгоо дор хаяж нэг жил дамжиж шийдэгддэг гэж хэлж болно. Улс төрийн болон бусад олон шалтгаанаас хамаарч Монгол Улс Элчин сайд нараа томилж чадахгүй парламент дамжиж буй. Элчин сайдын томилгоо үндсэндээ гурван субъектийг дамжиж байж шийдвэрлэгддэг. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ -ын таалалд нийцэж байж, Элчин сайдаар томилогдох "виз" даруулдаг. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарын томилгоонд тун хойрго, улстөржиж ирсэн. 2018 онд Засгийн газраас Тайландын Вант улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарийг, Австрали улсад суух Элчин сайдаар Г.Тэнгэрийг, БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурц нарыг УИХ-аас батлаад байсан ч Ерөнхийлөгч эдгээр Элчин сайдыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэнээр тэднийг буцаан татсан.  Мөн Засгийн газраас өнгөрсөн жил зарим Элчин сайдын нэрийг өргөн барьсан ч Ерөнхийлөгч дээр очоод гацчихсан.

Манай улсаас 32 улсад  Элчин сайдын яам, 14-т нь Ерөнхий консулын газар ажилладаг.  Үүнээс өнгөрсөн онд хугацаа нь дуусч, хэтэрсэн долоон орон, хугацаа нь болчихсон 10 гаруй орон байгаа бөгөөд нийтдээ 20 гаруй  Элчин сайдын асуудлыг УИХ-д оруулах ёстой.

Түүнчлэн энэ 2021 онд 10 гаруй Элчин сайдын хугацаа нь дуусгавар болох аж. 2017 онд Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийж Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа гурван жил байсныг дөрвөн жил болгон өөрчилсөн. Ингэснээр 2017 оноос хойш томилогдсон Элчин сайд нарын хугацаа 2021 онд дуусгавар болно гэсэн үг.

Гадаад харилцааны сайдын хувьд Элчин сайдаар хэн хэнийг явуулах уу гэдгээ Засгийн газарт танилцуулж, улмаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Монгол Улсаас гадаад улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, …саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” нь Засгийн газрын бүрэн эрх байхаар хуульчилсан.

2019 оны нэгдүгээр сард 11 орны Элчин сайдын нэрийг Засгийн газраас дэмжиж, Ерөнхийлөгчид танилцуулсан. Ингэхдээ Ерөнхийлөгчийн гэх хоёр хүнийг нэрийг УИХ дахь МАН-ын бүлгээс дэмжээгүй учир Ерөнхийлөгч Засгийн газраас оруулсан Элчин сайд нарыг томилохгүй байхаар өнөөг хүрсэн. МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санал болгосон Энэтхэг Улсад суух Элчин сайд Ч.Бүрэнбаярыг хэтэрхий өндөр настай гэж, БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Өнөрзаяаг туршлагагүй хэмээн шалтаглан дэмжээгүй. Үүнээс үүдэн ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөх саналаа буцаан татсанаар Элчин сайдуудын томилгоо хоёр жил гацаж байна.

Дээрх 11 Элчин сайдаас гадна нэмж 10 Элчин сайдын нэрийг хүлээгдэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр сонгогдсон ГХ-ны сайд Б.Батцэцэгийг ажлаа хүлээж авах үеэр  түүнд "10 гаруй Элчин сайд томилогдоогүй байгаа асуудлыг яаралтай оруулж ирэх хэрэгтэй. Гадаад харилцааны яам, Монгол Улсыг гадаадад төлөөлж буй Элчин сайд нарын нэр хүнд унасан. Гадаад харилцааны яам, Элчин сайд нар Монгол Улсыг гадаадад төлөөлж байгаа учраас өөрчлөлт хийгээрэй” гэдгийг захисан.

ЗАСГИЙН ГАЗРААС НЭР ДЭВШҮҮЛСЭН Ч УИХ-ААР ХЭЛЭЛЦЭГДЭЛГҮЙ ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ЭЛЧИН САЙД НАРЫН ЖАГСААЛТ:

  1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэгмидийн Цэнгэлийг/Ерөнхийлөгч дэмжээгүй/
  2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямаагийн Наранбатыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг,
  3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсайханы Болормааг,
  4. Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг,
  5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Маньбадрахын Ганболдыг,
  6. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Жамбалдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батмөнхийн Батцэцэгийг,
  7. Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чанравын Бүрэнбаярыг/МАН-ын бүлэг дэмжээгүй/,
  8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цогтоогийн Өнөрзаяаг /МАН-ын бүлэг дэмжээгүй/
  9. Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Чимэддоржийн  Баттөмөрийг,
  10. Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг,
  11. Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг тус тус томилох саналыг Засгийн газраас дэмжсэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-11 188.242.45.204

Энэ бичиж байгаа хумуус ходолмор холсний унэ цэн мэдэх нэгч угуй бэртэгчингуудийн болон ямх узэлтэнууд их байна.Уламжилалт заншил мэддэг улс ийм юм сараачихгуйдээ! Бэлэнчилэх дуртай амиа бодсон алдаатай болгоныг хамгаалсан ийм бичээч нар байхад улс яаж хогжих юм бэ?

Avatar

Зочин 2021-03-11 66.181.161.21

Ugaasaa nuguu hujaa ni songogdson bol bvr samrah jaashaq ym boloh baisiin harin ch gaigui baigaa bozdee ahhahaha

Avatar

ЗГ, ГХЯ-ны буруу 2021-03-11 213.87.155.115

ЗГ, ГХЯ дахиад л нэр дэвшүүлэх ёстой байсан ч дэвшүүлээгүй. Эс үйлдэл буюу ажлаа зохих ёсоор хийхгүй 2 жил өнгөрөөчихөөд одоо болохоор төрийн институцийг хооронд нь талцуулж байгаа нь засгийн эрх барьж байгаа МАН-ын хамгийн увайгүй үйлдлүүдийн нэг юм.
Хуулиар Ерөнхийлөгч зөвхөн УИХ-д өргөн мэдүүлдэг. Анхны нэр дэвшигчдийг ГХЯ тодруулаад ЗГ-ын хурлаар заавал хэлэлцүүлдэг хуультай

Avatar

Зочин 2021-03-11 64.119.18.98

Энэ ерөнхийлөгч гэж нэг хийх ажилгүй орон тоог хасья.
Энэ амьтан 4 жил Монгол улсад хэрэгтэй юм юу ч хийсэнгүй, харин бүр оросын мафийнхантай хуйвалдан улсаа дээрэмдэж, улсаасаа урважээ.

Avatar

Иргэн 2021-03-11 64.119.25.235

Улсын эрх ашгийг 2-рт тавьж байгаагийн л шинж. Энэ жил улсаа, ард түмнээ л боддог ерөнхийлөгч сонгох юм шүү.

Avatar

Зочин 2021-03-11 192.82.83.183

Ene neg yum howhorsnii daraanaas ih sain hun garaasai l gej bodoh yum. Odoo bol Mongoliin uls tur mergejliin tuwshind bus mergejliin hulgaich, luiwarchdaar samruulj guitslee.

Avatar

Zochin 2021-03-11 66.181.161.125

Ajil hiihgui hudlaa horchin garuudiig bol tatah l hergtei demjij bn

Avatar

Зочин 2021-03-11 43.228.129.131

Зөв л юм хийсэн байна.

Avatar

irgen 2021-03-11 175.38.21.100

Suuliin erunhiilugch nar ard tumniig butargah, eldev dald huivaldaanaas uuriig hiisengui Hunee olj songoj chadahgui baigaagiiin gai

Avatar

ЗОЧИН 2021-03-11 202.21.126.30

ЭНЭ БАТТУЛГЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН, МОНГОЛЫН ТӨРД ЭВ НЭГДЛИЙГ ХАНГАЖ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭГЧ ЭЦЭГ БАЙГААРАЙ ГЭЖ ҮНДСЭН ХУУЛИАРАА СОНГОСОН ЮМСАН. ТӨРИЙН АЖЛЫГ ГАЦААГЧ, ХАГАЛАН БУТАРГАГЧ, ӨШӨӨ АВАГЧ, ХУУЛИЙНХНЫ ХОНГИЛЫН ДАЛДААС УДИРДАГЧ БАЙССАР ДУУСЛАА ДАА. ЯМАР Ч АЗГҮЙ АРД ТҮМЭН СОНГОГЧИД ВЭ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-03-11 43.242.243.36

duhcin ariunaa ijilhen huuhen bolhin bol jimi suhbold ehner galzuu sarandol yumaa mon baigaz..bas rekt hiine olon udaa derem hiisen.

Avatar

Зочин 2021-03-11 43.242.243.36

berlind jimi suhbold bimbasaikhan nar ahmtraad butan niled dereem hideg baisan. mongol oyutan aluusig hertsgii zodoj tanhairsan shu.

Avatar

Зочин 2021-03-11 43.242.243.36

berlind ambii dooe hurelzandan nar bulgelen mongol oyutan zaluusig zodoj uzelere osgogchoro amisgaluuldag gutagdag baisan shuu.

Avatar

Зочин 2021-03-11 43.242.243.36

amarjagraliin duua amarhuu nar buleglen berlind ter miat kassni ohinig laadd mongod eeremdsen. amgalan tsgadaa ih omoordog argalsan geed 20 mingan nogoon ugsun gedinma.

Avatar

Д 2021-03-11 202.126.89.43

Бидний үр хүүхдүүд ямар нийгэмд амьдрах гээд байна? 30 жилийн өмнө ардчилал гэж ярьж гарч ирсэн нөхдүүдийн байгуулсан нийгмийг хар?! Тэр ардчилал чинь хаан байгаа юм бэ? Зөвхөн төрөөс төрсөн олигархуудад үйлчилдэг шүүх засаглал, иргэдийг талцуулдаг Ерөхийлөгч нар, газар нутгаа харийн хүмүүст худалдсан, улс төрчдийн гар хөл болсон залуу дарга нар өдөр ирэх тусам олширч байна. Сүүлийн 30 жилийн сонин, хэвлэл, мэдээг үз!!! Энэхүү бусармаг байдлыг хэн, хаан, хэзээ, яаж зогсоох юм бол?

Avatar

Зочин 2021-03-11 192.82.82.150

1992 оноос эхлэн төрийн эрх барих дээд байгууллагыг 8 удаагийн сонгуулиар байгуулан улс орноо удирдуулсны 6 удаад нь МАХН буюу МАН өрийн эрх барьж байсан. "Ардчилал ярьдаг" гэж АН-ыг хэлж байгаа бол тэд 2 удаа буюу сүүлийн 30 жилийн 8 жилийг л хариуцах юм байна!! Харин "ардчилал ярьдаггүй" МАН 22 жилийг нь хариуцах нь байна шдээ??? Тэгээд ч Монголд Ардчилал гэдэг юмыг жинхэнэ утгаар нь байгуулж чадаагүй, эрх баригч нам нь мушгин гуйвуулсаар ийм гажиг мутаци бий болгосон шүү!!!

Avatar

zochin 2021-03-11 64.119.17.17

ENE NUKHUR CH MONGOLYN TURUUR , ARD TUMNEER TOGLOJ BAYNA DAA

Avatar

Зочин 2021-03-11 202.21.113.58

chi ard tumnii tuluu yugaa hiisen bolood ingej heleed bgan, harin ch chinii yrisnaas esreg hun shuu

Avatar

Иргэн 2021-03-11 66.181.188.46

Хар тамхи зөөж улсын нэр унагаад байхаар хаширлахаас өөр аргагүй. Дипломат албаны цаана ашиг хонжоо ,авилгын сүлжээ ч байж мэднэ.

Avatar

Irgen 2021-03-11 202.70.34.70

Elchin said naryn tomilgoo yneheer gatssan bga shyy. Erenhiilegchiin songuulin daraa yosoor yavagdah bizee.

Avatar

Зочин 2021-03-11 51.68.180.175

Женко ахмадуудаа ялгаварлан тэтгэврийн зээлийг тэглэх нэрээр 20-30 сая хүртэл зээлтэй хүмүүсийн 6 саяыг чөлөөлсөн мөртөө банкны зээлийн хүүгээс айгаад авч чадахгүй 300-хан мянган төгрөгөөр бүсээ чангалж яваа хөгшчүүлээ хохь чинь гэж хаясан.Үүнд гомдсон настангууд болон тэдний үр хүүхэд чамайг үзэн ядаж байна.

Avatar

Зочин 2021-03-11 51.68.180.175

Женко ахмадуудаа ялгаварлан тэтгэврийн зээлийг тэглэх нэрээр 20-30 сая хүртэл зээлтэй хүмүүсийн 6 саяыг чөлөөлсөн мөртөө банкны зээлийн хүүгээс айгаад авч чадахгүй 300-хан мянган төгрөгөөр бүсээ чангалж яваа хөгшчүүлээ хохь чинь гэж хаясан.Үүнд гомдсон настангууд болон тэдний үр хүүхэд чамайг үзэн ядаж байна.

Avatar

нохой 2021-03-11 49.0.140.26

Отгонбаяр гэж нөхөр арих уухаас өөр юм хийдгүй элчин татхал хэрэгтэй. Эх орноо гэх сэтгэлгүй, боловсоролгүй, хулгайч нарийг гацаахан битгий хэл шоронд суулгах хэрэгтэй б*******ө мөнгө чихүүлсэн news.mn та нар монгл услийн ерөнхийлөгч руу дайрахгүй шүү

Avatar

Zochin 2021-03-11 43.242.243.31

Манай улс ерөнхийлөгчийн институцээ эргэж нэг харахгүй бол гарсан хүн бүр муу муухайд хутгалддаг, муу нэртэй болоод буудаг боллоо шүү. Сонгогдоод намын гишүүнчлэлээсээ түтгэлздэг юм бол заавал яагаад тэрийг нам дэвшүүлээд байгаа юм бол. Ард түмэн биш нам ерөнхийлөгчийг сонгож байгаагаас ялгаа юу байна. 2 намын аль санал болгосон нэг хүнийг л сонгоно. Тэгэхээр ард түмний билэг тэмдэг, төлөөлөл болох гээд байгаа бол ард түмэн сонгодог тийм бүтэц яагаад хийж болохгүй юм бол.

Avatar

Зочин 2021-03-11 192.82.82.150

Яг үнэн! Маш чухал асуудал хөнджээ! 1992 оны Үндсэн хуулийн анхны төсөлд Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгоно гэж заасан байсан учраас УИХ-д суудалтай намаас нэр дэвшүүлнэ гэж байсан юм. Гэтэл АИХ-аар хэлэлцхэ явцад депутатууд "ганц Ерөнхийлөгчөө ард түмэн сонгохгүй байхдаа яадгийм" г.м. шаардаж байж төслийн заалтыг өөрчилсөн юм. Гэтэл суудалтай намуудаас л нэр дэвшүүлнэ гэдэг заалтыг хамт өөрчлөхөө "мартаад" орхичихсон юм билээ!! Хэрэв Ер-ийг ард түмнээс сонговол нэр дэвшүүлэх эрх нь намаар хязгаарл

Avatar

Зочин 2021-03-11 192.82.82.150

… намаар хязгаарлагдахгүй, нээлттэй байх ёстой! Логик нь тийм байгаа биз дээ?? Гэтэл энэ алдаанаас болоод эдүгээ УИХ-д ноёрхож буй 2 намаас нэр тулгасан 2 дуракийн аль нэгийг сонгох албадлага бий болчихоод байгаа юм!! Сая ҮХНӨ батлахдаа МАН үүнийг зориуд "анзаарахгүй" орхисон!! Өөрт нь ашиггүй учраас!!!

Avatar

Зочин 2021-03-11 66.181.161.111

Энэ нөхрийг өөрийг нь эргүүлэн тат.

Avatar

нэр төр 2021-03-11 49.0.140.26

Отгонбаяр архи уухаас өөр юм хийдгүй гэж дуулсан

Avatar

Жэнко 2021-03-11 223.62.173.85

Женкод монголын гадаад харилцаа муу байх тусмаа сайн байж магад. Бидний мэдэх 20 улсад суух элчин сайдын хугацаа дууссан. 2-3 жил өнгөрч бн. Өөрийн хүнийг их урал батлахгүй бол гацаачихдаг. Ийм улсаа хохолсон Еөктөй болоод Монгол 4 жил боллоо.

Avatar

Зочин 2021-03-11 64.119.16.72

АВГАЙ БҮДҮҮН МУУХАЙ ХАРАГДААД БАЙНА ЕРӨНХИЙЛӨГЧ БУРУУТАЙ .

Avatar

Зочин 2021-03-11 202.126.88.192

Намбарын Энхбаярыг унагах гэж Нямдорж Хүрэлсүх Баяр нар хуйвалдаж Элбэгдоржийг гаргаснаар бүх зүйл эхэлсэн юм. Ингэж АН гаралтай ерөнхийлөгч гарсан. Самарсан. Дараа нь Миеэгомбын хүүг унагах гэж мөн л өнөө МАН 3 маанаг нэгдэж хуйвалдаад Баттулгыг гаргасан. Дахиад л самруулав. Үндэсний аюулгүйн зөвлөл юу болов. Ердөө МАН урвагчдаас болж төрийн гацаа арваад жил үргэлжилж байна. Хэний буруу вэ хариулаач

Avatar

Зочин 2021-03-11 202.179.21.218

MAN har tamhiny naimaachid odoo boli!!!!!!!!!!!!!!!! MIe Enkhbold Nambar Enkhbayar 2 hog
HUrelsuh sain bn!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

МИ.ЭНХБОЛД 2021-03-11 202.70.34.114

Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдож дийлэнх олонх МАН-ы мангасдалтад цензур тавьж бгаа Ганц төрийн тэргүүн маань шүү…………………Бүх эрх мэдлийг Мангасдаж авах тэдний төлөвлөгөөг гацаах нь Ерөнхийлөгчийн үүрэг мөөн…………………АМЖИЛТ ТА ШҮҮҮҮ

Avatar

Зочин 2021-03-11 107.127.39.46

20 сая долларын цалинтай л хүн дээ…..

Avatar

эргүү 2021-03-11 49.0.140.26

20сая 3 хүн суусан 200д багтаж орхуу доллор 100$ дэсгэртээс дээш байхгүй тэмбүүтэй толгой минь

Avatar

Зочин 2021-03-11 192.82.82.150

Ийм Ерөнхийлөгч гэж хаа байх вэ дээ??!! Энэ золиг сайндаа ч Ерөнхийлөгч болсон юм биш, МАН Миеэ дуракийг нэр дэвшүүлснээс болсон: сонгогчид Миеэгээс татгалзсан болохоос энийг дуртайдаа сонгоогүй юм!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж