Төвийн гэрлэн дохионууд ажиллахгүй байна

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Төвийн гэрлэн дохионууд ажиллахгүй байна

Эрчим хүчний саатал гарсан учраас хотын төв буюу хуучнаар IV дэлгүүрийн уулзвар, “Метро малл” дэлгүүрийн болон “Дөлгөөн нуур”, Баянбүрдийн тойрог гэхчлэн замуудын гэрлэн дохио ажиллахгүй байна. Тиймээс эдгээр уулзваруудад түгжрэл үүссэн учраас Замын цагдаагийн албан хаагчид зохицуулалт хийж байна. Энэхүү саатлыг арилгахаар ажиллаж буй бөгөөд яаралтай ажлаар яваа бол дээрх замуудыг аль болох сонгохгүй байхыг танд зөвлөе.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж