Москва Вашингтонтой харилцаагаа сэргээх хүсэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Москва Вашингтонтой харилцаагаа сэргээх хүсэлтэй байна

 

“Москва Вашингтонтой өмнөх харилцаагаа сэргээх хүсэлтэй байна, АНУ, НАТО, Европын холбооны эсрэг зогсохыг эрмэлзэхгүй байна” гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод айлчлах үеэрээ мэдэгдсэнийг ОХУ-ын РИА Новости агентлаг дамжууллаа.

 

"АНУ, НАТО, Европын холбооны эсрэг зогсохыг ОХУ эрмэлздэггүй, ийм байдлын санаачлагч хэзээ ч байгаагүй. Харилцан эсрэгцсэн энэ байдал дэлхийн хөгжлийн зохих ёсны чиглэлийг сэргээхэд саад болж байгаа нь ойлгомжтой” хэмээн Монголын Гадаад хэргийн яаманд хийсэн лекцийнхээ үеэр хэллээ.

 

"ОХУ-АНУ-ын харилцаа цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хэвийн байдалдаа эргэн орно гэж бид тооцож байна. Үүнийг зөвхөн харилцан хүндлэл, нэг нэгнийхээ эрх ашгийг тэнцүү тавьсан нөхцөлд л хийж болох юм” хэмээн С.Лавров хэллээ.

 

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж