
Мотоцикль дээр сууж байгаа шаргал үстэй, хөл, гуяараа дүүрэн шивээстэй эмэгтэйг дуучин Beyonce гэж итгэхэд бэрх. Гурван жилийн өмнө ээж Tina Knowles-тэйгээ хамтран байгуулсан “Derеon” брэндийнхээ намар, өвлийн шинэхэн коллекцийн зураг авалтад дуучин бүсгүй өөрөө зурагаа авахуулсан нь энэ ажээ. Хайрт эмээ Agnеz Derеon-нийхоо нэрээр нэрлэсэн энэхүү брэндийнхээ ихэнх ажлыг ээжтэйгээ цуг нугалдаг дуучин бүсгүй шинэхэн зар сурталчилгаандаа мөртэй даашинз өмсч, буржгар урт үсээ богино хурц болгон “хүчирхэг” стиль бүрдүүлснийг нь стилистүүд Барбадосын R&B гүнж Rihanna-тай адилтган бичжээ.
Ж.Нил