Залуусаа дэмжихэд нэг сая төгрөг тус болохгүй! | News.MN

Залуусаа дэмжихэд нэг сая төгрөг тус болохгүй!

Залуусаа дэмжихэд нэг сая төгрөг тус болохгүй!

Залуусаа дэмжихэд нэг сая төгрөг тус болохгүй!

Монголд айл бүрт 1-2 хүн ажилгүй, бусдыгаа мөлжиж амьдарч байна гэх албан бус судалгаа бий. Статистик сөхвөл, өрх бүрт ажилгүй нэг хүн байгаа нь 87.3 хувийг эзэлжээ. Харамсалтай нь, хөдөлмөрийн насны залуус ажилгүйдлийн эгнээг тэлж, эцэг эх, эхнэр, нөхрөөрөө  тэжээлгэж амьдрах болсон нь  өнөөгийн нийгмийн “гашуун үнэн”.  Эрүүл саруул хөдөлмөр эрхлэх боломжтой 18-39 насныхан өнөөдөр гэрийн мухар сахиж байгаа нь ядуурлын гол шалтгаан нь гэхэд хилсдэхгүй. Харин залуусын дийлэнх нь  “ажил олдохгүй байна” гэх үгээр биеэ өмгөөлдөг нь нууц биш.

Судалгаагаар ажил хайж буй хоёр хүн тутмын нэг нь ажил олддоггүй гэх шалтгааныг хэлдэг байна. Гэтэл улсын хэмжээнд 20-30 мянган ажлын байр өнөөдөр  эзнээ хүлээж байхад ажилгүй иргэдийн 58 хувь нь хүнсний эрхийн бичгээр амьдарч байгааг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас онцлов.

Иймд халамжаас хөдөлмөрт шилжих томоохон зорилтыг салбарын яамнаас зорьж буй. Энэ хүрээнд  Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар баталсан  “Залуусыг хөдөлмөрт бэлтгэх” хөтөлбөр ирэх сараас хэрэгжиж эхлэх юм. Уг хөтөлбөрийн онцлог нь  залуус мэргэжил эзэмших нэг сарын сургалтад хамрагдаад нэг сая төгрөгийн тэтгэлэг авна. Энэхүү мэдээлэл цацагдсан даруйдаа олны анхаарлыг татаж буй.

Хөтөлбөрийн дагуу ирэх сард 500 залууг тэтгэлэгт сургалтад хамруулах аж. Нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургалтад хамрагдах хамгийн энгийн болзол нь ажилгүй байх. Сүүлийн гурван сар ажилгүй байгаа ч ажил хийх, амьдралаа өөрчлөх хүсэлтэй, өөрийн сонирхлоо тодорхой болгох, цар тахлын шинжилгээ, эрүүл мэндийн бусад үзлэгт тэнцсэн байх зэрэг шалгуурыг давсан залуус сонгон шалгаруулалтад тэнцэх юм байна.

Харин дипломтой залуус энэхүү сургалтад хамрагдах уу гэх асуулт бий. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Манай улсын хувьд ажилчин анги дутагдалтай байна. Иймд залуус улс орныхоо бүтээн байгуулалтад оролцооч ээ гэх үүднээс залуусыг хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөдөлмөрийн зах зээл дээр бүртгэлтэй ажилгүй иргэд болон цомхотголд ороогүй ч ажлаас түр чөлөөлөгдсөн сул зогсолт хийсэн зэрэг 100 мянга давсан хүн ажилгүй байна. Нөгөө талаас бүртгэлтэй ажилгүй иргэд Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт 26 мянга гаруй байна. Тэдний дунд их дээд сургуулиа төгссөн, дипломтой ажилгүй залуус маш их  байдаг.  Мэдээж Хөдөлмөрийн зах зээл дээр бүртгэлтэй идэвхтэй ажил хайж буй хүмүүсийг ажилгүй иргэдийн тоонд авч үздэггүй” гэлээ.

“Залуусыг хөдөлмөрт бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд энэ жил 5000 залууг тэтгэлэгт сургалтад хамруулж, ажлын байранд зуучлахаар төлөвлөжээ. Энэ онд багтаан 5000 залууг сургалтад хамруулах юм. Товчхондоо төр нь иргэнээ ажлын байранд зуучлах, орлоготой болгохын тулд “мөнгөөр угжиж”  байгаа нь эдийн засаг хямарсан үед байгаа оноогүй шийдвэр гэдгийг хэлэх хүмүүс олон байна. Харин залуусыг идэвхтэй хөдөлмөр эрхлүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахын тулд эрэлттэй ажлын байранд зуучлах, ажил олгогч нарын шаардлагыг багасгах зэрэг бодлого баримтлах хэрэгтэй гэдгийг эдийн засагчид хэлж байна.

НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ БАЙГАА ОНООГҮЙ

Эдийн засагч Б.ДӨЛГӨӨН:

-Нэг сая төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамрагдаж болох ч дараа нь ажил эрхлэх үү гэдэг нь эргэлзээтэй. Сургалтад хамрагдчихаад ажилгүй байвал “Залуусыг хөдөлмөрт бэлтгэх” хөтөлбөрийн үр дүн гарахгүй. Нэг сая тэтгэмжийн сургаар залуус сургалтад суудаг, “үнэгүй” гэх хандлагаар ажил хийхгүй бол ажилгүйдэл буурахгүй. Энэ бол нүдээ олсон шийдвэр биш. Өнөөдөр их дээд сургуулиа төгссөн дипломтой маш олон залуус байна. Ажлын байран дээр гарахаар шантардаг, аль болох дарга болох хүсэлтэй залуус их байгаа. Эдийн засгаа эргэлтэд оруулах, залуусыг ажлын байраар дэмжихийн тулд мөнгөөр тэтгэх биш эрэлттэй ажлын байранд ажиллах хүмүүсийн нэрсийг бүртгэж, ажлын байраар нь хангах хэрэгтэй. Мэдээж ажил олгогч нар ч бас шалгуураа тодорхой хэмжээнд бууруулах нь зүйтэй. Ажилгүй мэргэжилтэй залуусыг  эрэлтийнх нь дагуу ажлын байраар нь дэмжиж, хангах хэрэгтэй.

МУИС-ийн доктор, профессор Л.ОЮУН:

-“Залуусыг хөдөлмөрт бэлтгэх” хөтөлбөр нь ажилгүй залуусыг  мэргэжил олгох сургалтад  хамруулж байгаа нь зөв. Гэхдээ мөнгөөр тэтгэх нь буруу шийдвэр юм. Залуусыг ажилтай болгохын тулд заавал нэг сая төгрөг өгөх хэрэггүй байсан болов уу. Бэлэн мөнгөнөөс илүү эдийн засагт хэрэгцээтэй, нийгэмд эрэлттэй мэргэжил эзэмшүүлбэл ажилд орох нөхцөлийг нь хангаж өгөх хэрэгтэй. Сургалтад хамрагдсан, мэргэжил эзэмшсэн залуус ажилтай, орлоготой болох үгүй нь хувь хүнээс хамаарна. Залууст ажлын байраа өөрсдөө олох боломжийг нь үлдээх хэрэгтэй гэлээ.

Ажил олгогчдын зүгээс ажлын зар зарлаад байхад ирэх хүн алга. Зам, барилга бүтээн байгуулалтын ажлуудад монгол залуус ирэхгүй байна. Тогтвор суурьшилтай ажиллахгүй байна гэх гомдол саналаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд учирлажээ. Харин залуусын хувьд дийлэнх нь  “ажил олдохгүй байна”, “мэргэжлийн дагуу хайсан ажил олддоггүй” гэх шалтгаантай.

Цар тахлын нөлөөгөөр ажлын байр хумигдсан ч үүнээс ч өмнө ажилгүйдэл өндөр байв. Тоон баримт дурдвал, Үндэсний статистикийн хорооны 2018 оны ажиллах хүчний тайлан судалгаагаар улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 7.8 хувьтай байжээ. Нийт 105.6 мянган ажилгүй иргэн бүртгүүлсний 57.7 мянга нь эрэгтэйчүүд бол 44.7 мянга нь эмэгтэйчүүд.  Ажилгүй иргэдийн хувьд 15-34 хүртэлх хөдөлмөрийн насны залуус. Тэдний дийлэнх нь ажлын байранд хөл тавьсан даруйд ажилгүйдлийн эгнээнд шилждэг гэх судалгааны дүн гарчээ. Тэгвэл 2019 онд ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 10 хувьд хүрч, мөн л ажилгүй иргэдийн дийлэнх нь 15-34 хүртэлх насны залуус эзэлж байв. Ажил иргэдийн дийлэнх нь бүртгэлтэй ажилгүй залуус байгаа юм. Тэдний 72.6 хувь нь мэргэжил эзэмшсэн бол 28.9 хувийг дунд болон түүнээс доош боловсролтой мэргэжилгүй хүмүүс эзэлж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-11 66.181.161.32

Цалин цалин ердөө зам барилгын салбарт ажлаад цалингаа бүтэн авдаг ажилчин байхгүй цавчаан шатлал болоод тогтсон цэвэр ашиг нь тендэрээр алга болчдог үлдсэн төсөвөөс нь ажлаа муу хийдэг цалингаа танадаг өгөхгүй амналсан цалин авдаг цалин 2 шал өөр зүйл байгаа дарханы замыг хятадууд барьж чадахгүй л байна мундаг хятадууд шдээ

Avatar

Зочин 2021-03-11 64.119.22.143

1 сая төгрөгийн хөтөлбөрт урьж байгаа нь өөрөө их том боломж юм. Битгий давар. Хөдөлмөр эрхлэхийг нь хэн хориод байгаа юм бэ? Үүн шиг нээлттэй чөлөөтэй зүйл Монголд хаана ч байгаа юм дээ. 1 саяын сургалт гай болоод байгаа бол зүгээр л болчихооч дээ. Дараа нь битгий олон долоон юм гоншигноод байгаарай даа. Эдийн засагч гэж өөрсийгөө өргөмжилсө, хоосон онол чалчихаас өөр юм мэдэхгүй, амьдралдаа 10 төгрөгний ч бизнес хийж үзээгүй амьтад битгий мэдэмхийр дээ.

Avatar

Жирийн хүн. 2021-03-11 202.9.46.198

ХҮНИЙГ ХАМГИЙН САЙН СУРГАДАГ , ХҮМҮҮЖҮҮЛДЭГ НЭГ Л ЗҮЙЛ БАЙДАГ. ТЭР БОЛ ЗАВГҮЙ ХӨДӨЛМӨРЛӨХ. ӨӨР ЮУ Ч БИШ. Өнөөдөр манай улсад тийм тогтолцоо алга. Маск зүүгээгүй хүн нэг л хачин харагддаг болж байна. Түүнтэй адил ажил хийдэггүй хүн тийм харагдах ТОГТОЛЦОО хэрэгтэй байна. Магадгүй маш хэрэг тустай захиргаадалт байсан ч болмоор…

Avatar

зочин 2021-03-11 192.82.78.115

монголд хувь хувьсгалын бүх газар нь залуучуудад муухай хатуу ханддаг. хүнийг дээрэлхэж дарангуйлах ёстой гэж ойлгодог хүнийг хүн ёсоор хүндэтгэж суртлаа 100 жил болох байх

Avatar

зочин 2021-03-11 192.82.78.115

ийм тэнэг юм хийж мөнгө угаах хэрэггүй. толгой нь олгой болсон юмнууд яаж ажил хийгээд байдаг юм

Avatar

Yf 2021-03-11 124.158.85.19

Mongold ajil hiisen ch tsalin ni unaa hool, zeelndee yawaad duuschdag mortloo darga nertei heden yum uzeegui daranguilagch nar ni burhan shig aashildag uchraas humuus ajil hiideggui yum. Ajilgui haaya haltuur oldwol hiicheed hewtej baih ni zardal bagatai, setgeld amar bgaa hereg.
Gadaadad ochij ajillawal tsalingaaraa heregtseegee hangaad tsaanaa hurimtlal uusgej chaddag uchraas setgeleesee, togtwortoi ajilladag.
Darga nar ni baga ideed tsalin hangalttai ogchdog bol manai zaluus henees ch dutku

Avatar

Зочин 2021-03-11 146.115.161.230

Jargal n dendsen amitad. Alba uu. Uguhuu l bolichooch. Zalhuu n hetersen garuudiig bi tejeeh yostoi yu. Minii l huruu humsaa huihalj olson mungunuus avsan tatvaraar uruuliig tejeej baigaa biz dee.

Avatar

Зочин 2021-03-11 64.119.23.112

сарын 250 мянган төгрөгийн цалинтай сургуулаар сургаж байгаа шүү дэ төгсөөд ажил хийдэг нь даанч цөөн ажилаас зугтаач нар олон болсон байхад дахин мөнө зүгээр өгч эрхлүүлэх үү

Avatar

иргэн 2021-03-11 64.119.23.112

1 сая төгрөг авч сураад дараа нь эжил хийх хүн маш цөөн үлдэнэ энэ хэрэгүй зүүль Энэ мөнгөөн жилийн нэг хувийн хүүтээгээр одоогоор үүлчилгээ хийж ажиллаж байгаа Өрхийн жэжэг Аж ахуйд хороо хорины бодтой тодорхойлдоор олгох нь дээр Өрхийн үүлодвэрүүдэ д 2оос з түүнээс дээш хүн ажидаг юм шүү

Avatar

Зочин 2021-03-11 66.181.188.64

Ажил нь байгаа хийхгүй байна

Avatar

Зочин 2021-03-11 122.201.22.21

Бүтээн босголтын ажилд ажиллаж байгаа залуусын цалинг нь нэмчих тэгвэл харин тэнд очоод ажиллаж мэднэ эсвэл хотод амьдрах арга олж ядаад байгаа залуу гэр бүлийг хөдөө Аж ахуй салбарт очиж ажиллахад нь тэмжлэг болгож гэрээ хийж өг ..

Avatar

Зочин 2021-03-11 43.242.242.59

1 сая төгрөг өгөөд яадаг юм бэ. Хоосон цацаад л дуусна. үр дүн гарахгүй. тэгэхийн оронд Дарханы засмал зам барихад энэ мөнгөө зарцуулъя

Avatar

Босоо Гамбий 2021-03-11 202.21.98.10

Нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургая гэхэд ҮГҮЙ гэнэ. Нэг сая төгрөг өгье гэхээр АВЬЯ гэх юм аа. Энэ ардчилал нэрийн дор юу болгоод байна аа.

Avatar

Зочин 2021-03-11 64.119.23.112

Чи сая төгрөгийн сургаар аваад сурсан болдоод зугтаах санаатай Чамад ажил хийёэ гэвэл ажил маш их байна чи даанч ийм бэлэн зүүлд дуртай тэнэг шүү дээ

Avatar

Зочин 2021-03-11 59.153.112.251

АЖЛЫН БАЙРАА Л БЭЛД. АЖИЛЛАХ ХҮЧИН ӨӨРСДӨӨ СУРАЛЦААД ТЭР АЖЛЫН БАЙРАН ДЭЭР ЧИНЬ ӨӨРСДӨӨ ХҮРЭЭД ИРНЭ. АРД ТҮМНИЙ МӨНГИЙГ БҮҮ САЛХИНД ХИЙСГЭ.

Avatar

Иргэн 2021-03-11 192.82.75.231

Ямар хөтөлбөрөөр хэн гэч хүмүүс сургалт явуулах гэж байгааг зарлаж туршилтын сургалт явуулж үр дүнг нь олноор хэлэлцүүлж байж шийдэх нь зөв байх.

Avatar

Зочин 2021-03-11 103.14.38.134

Энэ буруу, бас л элсэнд ус асгаад үлдэнэ. Дараа нь яах билээ ?

Avatar

Зочин 2021-03-11 192.82.75.139

Энэ бол залуусыг хахуульдаж сонгууль өгүүлэх гэсэн хар тeхнологи сургалаач боолын хөдөлмөр хийлгэж шулан мөлжих хэлбэр

Avatar

Зочин 2021-03-11 192.82.82.85

ajilgui humuust uguh munguuruu jordan petersong mongold avchirj lekts taviul moral unshuul ajilgui geltgui ajlaas uud yum mededgui uur uvchin bogino hugatsaanii zugaatsald jivsn manai niigemd tustai shu

Avatar

Зочин 2021-03-11 192.82.82.85

tovchihondo statistic onol urgelj unen baidaggui. 0% ajilguideltei baina gej baihgui, dotood gadaadiin hudulmuriin zah zeel huchnii hugatsaanii haritsaa odoo 70 80 oniihoos shal uur bolson.

Avatar

Зочин 2021-03-11 192.82.82.85

surahiin tuld daramtalj bolno, bogino hugatsaan hsmgiin ur duntei arga ene, aidas uvdult ashiglah. urt hugatsaan surah zurshil suulgahad shagna uramshuulalaar shunal husliig ni toruuldg setgel zuin argachlal. nohoi honhni turshi

Avatar

Зочин 2021-03-11 192.82.82.85

ajil hiij uzeegui hund zaaj uguhgui bol surguuliin nom unshij sambar pptx tseejildeg hun yaj ch bodsn shireen deer esvel hul deer udurjin bolj baigaa ajil baiguullagiin process iig oilg

Avatar

Зочин 2021-03-11 192.82.82.85

huniig medehgui yumiig ni hiisengui gej zagna buruutgah shuuj shooloj doromjlol boldog, sain muu humuujilteigees ul shaltgaalj hunii genid baidag setgetsiin niigmiin davhraa uuriigoo ali tuvshind baigaa huchnii tushaalaa haraad gutardag esvel sergex

Avatar

хотын уугуул иргэн 2021-03-11 64.119.17.211

Тэгвэл болино биздээ. Эрхээрээ хатсан залуучууд. Ямар төр, засгийн төлөө амьдарч байгаа биш дээ. Ер нь, энэ залуучууд жаахан бэрхшээлтэй тулж, хат үзэж, халуун чулуу долоовол одоогийн залуучууд жаал ухаан сууж юм магад.

Avatar

Поп биш судалгаатай бодлого, шийдвэр улс оронд үгүйлэгдэж байна!!! 2021-03-11 103.26.195.55

Үйлдвэрээ нэмээч нэмүү өртөг шингэсэн зүйлд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулаачээ… зүгээр суулгаад мөнгө тараагаад сурсан нэртэй үйл ашиггүй мэргэжилтэн бэлдээд байх уу? ядаж л нийслэлийн захын хороололд байгаа мөнгөгүй иргэддээ зээлээр мал өгч орон нутагт шилжүүлээчээ!!! орон нутагтаа түүхий эд боловсруулах үйлдвэрээ хүн амд тооцоолж судалгаатай байгуулаачэээ… алийн болгон төтвөр төлөгчдийн болон гаднаас авсан зээлийн мөнгөө цавчаа хийх зүйл өгч халаасаа зузаалах гэсэн юм вэ?

Avatar

Иргэн 2021-03-11 202.126.88.132

энэ жинхэнэ буруу шийдвэр байна. үүний оронд энэ мөнгөөрөө мэргжил олгох сургалт зохион байгуулаад, ажлын байраар хангах сургалт зохион байгуулаа чээ. нэг сар сургалтанд суулгаад хандлагыг нь өөрчилчих гэсэн нь үл гүйцэлдэх сэтгэлгээ. Ийм сургалтыг зохион байгуулж байгаа, багшилж байна гээд хэсэг нөхдүүд мөнгө идэх юм биздээ. Лав л одоо их дээд сургуульд багшилж байгаа хүмүүс энэ сургалтыг зохион байгуулж чадахгүй. Бодвол өөр хүмүүс байх байлгүй дээ

Avatar

Зочин 2021-03-11 66.181.180.66

Хамгийн буруу шийдвэр байлаа гэж….ЗАХ ЗЭЭЛД ажлын байр маш их байна …Ядаж Зарын сонин ..зарын сайтууд .. хөдөлмөрийн бирж ….эдгээрт байгаа зараар бол АЖЛЫН БАЙР ихээрээ байна….Ажлын байр байсаар байтал АЖИЛ ХИЙХ ДУРГҮЙ ЦАГААН ГАРТНУУД захаас аваад байгаа 1 Ажлын байранд зарим нэг шаардлагуудыг сулруулах 2 МСҮТ төгсөгчидөө ЗААВАЛ АЖЛЫН байраар хангах ААН тэй гэрээтэй байх 3 Энэ олон сая төгрөгөө АЖИЛЧИН анги бэлтгэдэг МСҮТ ийн сургалтын хөтөлбөр сургалтын тоног төхөөрөмжтэй болгох

Avatar

Зочин 2021-03-11 66.181.180.66

Бараг зарим МСҮТ байр ч үгүй байгаа Ажилчин анги бэлтгэх СУУРЬ БААЗАА бэлдэхийн оронд ОЛОН ЗУУН САЯ ТӨГРӨГИЙГ САЛХИНД ХИЙСГЭХ АРГАА ОЛЖ ЯДАХ юм ….ЕС аа үр ашиггүй мөнгө 5000 ×1000000 = ? ЯАГААД үр ашиггүй гэж байна вэ …..5000 залуус аваад 5 с 10 хн .т үрээд дуусгана ….ЗАЛУУСЫГ улам л буруу сэтгэлгээтэй болгоод байна

Avatar

Зочин 2021-03-11 202.126.90.54

Төлгөн комунистуудын тархины хэмжээ тэр. Гэхдээ бас нэг шорон санаатай. Хурдан үхэцгээ.

Avatar

Зочин 2021-03-11 122.201.22.21

Ингэж хэлж бичиж байгаа гаруудын ажил үйлс нь яаж бүтдэг юм бол доо .

Avatar

Зочин 2021-03-11 180.196.125.31

ajilgui baihiig hen ch husehgui Ajil hiih sinirholtoi zaluus ih olon shuu Gehdee baiguulguud hun ajild awba ged ochson humuusiig 1-30 honog ajiluulj , helsen yarisanaa zurchij urt tsagaar ajilluulj , suuld ni bolihoor ni tsalingii ni uguhgui !!! iim baihad hen itgej hiih yum be Zaluus mini huurhii Ajiliin bair beldej uguh heregtei Geree hiij ajild oroh heregtei

0 0
Avatar

Зочин 2021-03-11 150.129.142.26

ТЭР ОЛОН САЯАР ИХ СУРГУУЛЬ НЭРТЭЙ ЮМ ТӨГӨССӨН ГЭЧЭЭД ДАХИАД 1 САЯР ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДААД ХААНА ЯМАР АЖИЛ ХИЙХ ЮМ Э. АЖЛЫН БАЙР ХАНГАЛТГҮЙ ЦАЛИН БАГА . АРАЙ Л БИШ БНА ШҮҮ. . АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ ЯМАР Ч БОДЛОГО ТӨСӨЛ ҮЙЛДВЭРЖҮҮЛЭХ ХЭТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ҮНЭНХЭЭР АЛГА

Avatar

Зочин 2021-03-11 192.82.70.49

Энэний ард төрийн албаныхны бөөн мөнгө идэлт авилга л байгаа ….

Avatar

Зочин 2021-03-11 66.181.190.250

Sguud ajlin bairaA zarla daraa n ajlin bairand xvnee surgawal xamgin vr dvntei bo

Avatar

Зочин 2021-03-11 202.55.188.36

Бас л 1 цавчаа хийх арга байна. Олон залуус их дээд сургууль тегссен нэртэй 4 жил шоудахаас еер юу ч сураагуй учир гудамжинд лааз ешиглеж байхад 21-хэн хоногт ур чадвар эзэмшуулээд яг ажлаар хангалаа юу? Битгий ингэж хошигруулж сонгуулын суртчилгаа хийгээд бай. Тэртэй тэргуй танил талын хэдэн хун авч хэдхэн хоног лалганаснаа хэдэн зуун залуусыг сургасан болгоод дундаас нь том цавчаа хийхээ МАН гуай мэдэлгуй яахав дээ ямар сураагуй биш

Avatar

Зочин 2021-03-11 122.201.22.21

Энэ хүн бол ингэх нь байна .

Avatar

Зочин 2021-03-11 202.9.46.86

энэ үр дүнтэйд эргэлзэж б.на. Сайн л судлаарайдаа.

Avatar

Зочин 2021-03-11 66.181.161.92

Ugui yahavee surlaa munguu avlaa uuriinkhuu amidrald bas heregtei umdaa.

Avatar

Unshigch 2021-03-11 133.62.186.54

Ajil baidag ch golood hiidegyi ni zalhuugiin hymyyjil. Eersdee ereed, suraad, eersdiinhee telee ajillaj amidaraach!
Zalhuu hyyhdyydtei ailiin aav , eej nar zovdog. Gehdee oroitoogyi, ajil gololtgyigeer ajil hiilgyylj, amidruulah chang hatuu shaardlaga tulgah heregtei. Ajil hiihgyi bol hushuu tsorvoidog teteglegee zogsoo. Teteglegeer hymyyjihgyi, ulam zalhuu bolgono.

Avatar

Unshigch 2021-03-11 133.62.186.54

Mongoliin zaluuchuud elgii, ugjnaasaa, aav eejiinhee yyrees garaagyi met haragdaj baina. Yneheer ichmeer baina aa, Mongolchuu daa, zaluuchuudaa!!! Tgeeed dandaa negee tetegleg, tuslamjaa yariad guigaa ehlene.
Er ni Mongolchuud henii telee amidarch, henii telee gomdolj nusaa goijuulaad baidag baina aa!!!
Mongol zasag ter ni bas yalgaagyi, erhlyylj zalhuu bolgoson hyyhdyydee guij gunshignaj, chiher egie yum hiigeed eg gedeg hymyyjileer yavsaar l baina. Eersdiigee tolind harmaar sanagdna.

Avatar

зочин 2021-03-11 202.131.245.6

сургалтанд 1 сая төг өгөөд сургасны дараа төгсөөд ажил дээр гарсан хойноо цалингаа голоод ажил хийхгүй бол яахав?
сургалтанд суучихаад мөнгөө авсны дараа ажил хийхгүй бол яахав? хүчээр ажиллуулж болох уу?
ажилд ортол тухайн байгууллага нь цалингаа тавьж чадахгүйгээс болоод тэр хүний урам зориг мохоод ажлаа хаяад явчихвал яахав? засгийн газар олон тэр бум төгрөгөө битгий л үргүй зардал болгож сонгуулийн шоу болгоосой.

Avatar

Зочин 2021-03-11 59.153.112.251

Тухайн мэргэжлээр бэлдлээ гэхэд ажлын байр нь байна уу. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж ажлын байраа эхлээд бий болгох хэрэгтэй. Ядаж аймгийн төвүүдэд ноос ноолуур, арьс шир, сүү сүүн бүтээгдэхүүн гээд томоохон үйлдвэрүүд барих хэрэгтэй ш дээ. Зах зээлд ямар ажлын байр эрэлттэй байгаа талаар судалгаагаа танилцуулаач. Шууд л сонгууль угтсан ажил шиг баахан мөнгө үрэн таран хийх гээд байгаа юм шиг л харагдаад байна.

Avatar

Зочин 2021-03-11 103.10.22.40

Байгууллагууд зүгээр цалингаа хцгацаандаа тавьдаг болчиход л энэ асуудал шийдэгднэ. Хувийн хэвшлийн байгуулагууд хэзээ ч цагтаа цалингаа тавьдаггүй. Дандаа хоцрооно. Зарим байгууллага бүр өчнөөн сар цалингүй хүнийг ажиллуулах ч тохиолдол байна. Хжн цалингүй ажиллахыг хүсэхэв дээ.

Avatar

zochin 2021-03-11 64.119.17.17

b** KHUTSAJ , DAWARTSGAA , KHUNII TULUU AMIDRAAD BAYNA UU ? BUUN ORKUUD , ZOMBINUUD ,

Avatar

Иргэн 2021-03-11 202.9.46.227

Хамгийн зөв шийдэл нь Хуучин ТМС одоогийн мэргжлийн сургалтын төвүүдийн материаллаг базыг бэхжүүлэх, тэнд сурч мэрэгжил эзэмшүүлхэд л анхаарах хэрэгтэй. Магадгүй зарим мэргэжлийн түргэвчилсэн сургалтыг тэнд л зохион байгуул л даа. Бэлэн байгаа сургалтаа баазаа ашиглахгүй дээгүүр нь салхи татуулан давхиднаа гэдэг зүг чиггүй байгаагийн шинж шүү.

Avatar

Зочин 2021-03-11 43.242.243.71

Томоор харвал эдийн засгаа дэмжиж байна ямар зүгээр өгөлтөй биш дээ жаахан ч гэсэн ажилын дөртөй болгоод орхивол 100/ биш юмаа гэхэд хэдэн хүн ажил орлоготой болох л байх хүсвэл засаг зөв шийдвэр гараж байгаа шүү

Avatar

Зочин 2021-03-11 202.126.94.99

Ямар ч ур дунгуй ажлаа болиочээ!!! МСУТ – ын тегсегчдед мэргэжлээрээ ажиллаж байгаа юу?!

Avatar

сонгогч 2021-03-11 64.119.24.249

Сургалтын зардлыг хариуцаад хүсэлтэйчүүдийг нь сургалтанд хамруулах нь дээр. Мөнгө өгөөд хэрэггүй. Зөвхөн сая төгрөг авахын төлөө сургалтанд явах залуус маш олон байгаа. Тэр мөнгийг нь ажлын байр бэлтгэхэд зарцуулсан нь дээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж