"Дарханы замыг 4 эгнээ болгох ажил энэ сарын 15-нд эхэлнэ" | News.MN

"Дарханы замыг 4 эгнээ болгох ажил энэ сарын 15-нд эхэлнэ"

"Дарханы замыг 4 эгнээ болгох ажил энэ сарын 15-нд эхэлнэ"

"Дарханы замыг 4 эгнээ болгох ажил энэ сарын 15-нд эхэлнэ"

Дөрвөн ч сайдын нүүр үзээд байсан Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11  км замын хөдөлгөөнийг 2020 оны арваннэгдүгээр сарын 6-нд нээсэн. Тус чиглэлийн авто  замыг дөрвөн эгнээ барихаар зураг төсөл нь гарсан ч одоогоор хоёр эгнээ замыг нээсэн учир иргэд “Хоёр эгнээ нь хаачив?” хэмээн сураг ажиг тавьж буй. Тиймээс  Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажлыг  хэзээ эхлүүлэх талаар Улаанбаатар- Дархан чиглэлийн автозам барилгын ажлын төслийн зөвлөх, “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК-ийн ерөнхий захирал С.Очирбатаас тодрууллаа.


-Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамаар нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хоногийн дундаж эрчим 5802 тээврийн хэрэгсэл, оргил ачааллын үе буюу баяр наадмын өдрүүдэд хоногт дунджаар 12389 тээврийн хэрэгсэл зорчдог гэх судалгаа бий. Тиймээс хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд тус замыг дөрвөн эгнээтэй болгон өргөтгөх зайлшгүй шаардлагатай тулгараад байна. Тэгвэл  Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажил хэзээнээс эхлэхээр байна вэ?

Азийн хөгжлийн банкны /АХБ/ 83 сая ам.долларын  санхүүжилтээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай  авто замыг засварласан бол Дарханы замыг дөрвөн  эгнээ болгох ажлыг Европын сэргээн босголтын хөгжлийн банкны /ЕСБХБ/ 120 сая ам.долларын санхүүжилтээр барих юм. Ерөнхийдөө хоёр өөр банкны хоёр өөр төсөл, хөтөлбөрөөр Дарханы зам баригдаж байна гэсэн үг. ЕСБХБ-аас 2020 оны аравдугаар сарын сүүлээр   тендер зарлахад Хятадын дөрөв, Монгол нэг  компани шалгарсан. Тус банкны худалдан авах ажиллагааны журмын дагуу 2020 онд гэрээгээ байгуулсан. Дарханы замыг дөрвөн эгнээ болгох эхний ээлжийн компаниуд өнгөрсөн нэгдүгээр сард  Монголд ирээд кемпээ байгуулсан. Ерөнхийдөө хүйтний улирлыг ашиглан барилгын бэлтгэл ажил болох материалаа бэлдэх, кэмпээ байгуулах, геодезийн хэмжилтүүд хийх, материалын орд газруудыг нээх зэрэг хийх ажлуудаа амжуулсан.

Тиймдээ ч барилгын ажлыг  энэ сарын 15-аас  эхлүүлэхээр бэлтгэж ажлыг хангасан. Дээрх таван гүйцэтгэгч компаниуд бүгд талбай дээр гарсан.

-2019 оноос барилгын ажлыг эхлүүлэхдээ Дарханы замыг таван багц болгон хуваасан. Багц тус бүрийг  БНХАУ-ын таван өөр аж ахуйн нэгж хариуцаж байсан ч өнгөрсөн онд  хоёр компани гэрээгээ цуцалсан шүү дээ. Дээрх хоёр багц дээр ажиллах компаниуд шалгарсан уу?

-Зам засварын хоёр, дөрөвдүгээр багцын гүйцэтгэгч болох БНХАУ-ын Шинжааний компани гэрээгээ цуцлах хүсэлтийг өнгөрсөн оны есдүгээр сард гаргасан.  Хоёрдугаар багц Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замыг “Чайна стэйт Шинжиан констракшн инженеринг” групп,  Дөрөвдүгээр багцыг Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замыг “Чайна стэйт Шинжиан констракшн инженеринг” групп хариуцаж байсан. Гэсэн ч Шинжаан хотод Covid-19 халдварын улмаас хөл хориог чангатгасантай холбоотойгоор Монголд ажиллах боломжгүй болсон гэх шалтгаанаар 2020 оны наймдугаар сарын 16-ны өдөр гэрээ цуцлах хүсэлт ирүүлсэн.

Дараагийн гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулах хүртэлх хугацаанд тус хоёр багц хэсгүүдэд хамаарах авто замд дотоодын компаниуд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс зарим засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. АХБ худалдан авах ажиллагааны журмын дагуу дахин сонгон шалгаруулалт хийсэн. Одоогийн байдлаар гэрээ дүгнэгдэж байна. Ерөнхийдөө  хоёр, дөрөвдүгээр  багцын ажил энэ сарын 15-нд Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажилтай зэрэг эхэлнэ.

-Тэгвэл үлдсэн гурван багцын  ажил жигдэрсэн гэж ойлгож болох нь ээ?

Тийм ээ. Ихэнх ажлаа өнгөрсөн жил амжуулсан. Нэгдүгээр багц болох баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто зам, гуравдугаар багц Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам, тавдугаар багц  Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын хучилтын ажлыг хийх л үлдсэн. Цаг агаар дулаарахаар буюу  газар сайн гэссэний дараа барилгын ажлаа эхлэх төлөвлөгөөтэй байна. Тавдугаар сарын сүүлээр хучилтууд дуусч, зургадугаар сард бэхэлгээний ажил хийгдэнэ.Ерөнхийдөө  долдугаар сарын эхээр дээрх гурван  багц бүрэн ашиглалтад орно.

18-20 НАСНЫ ЗАЛУУС ДАРХАНЫ ЗАМД ХҮРЗ БАРИАД ШОРООТОЙ ЗУУРАЛДАНА ГЭДЭГ ЮУ Л БОЛ

Барилгын ажилд Хятад болон дотоодын хичнээн  инженер, техникийн ажилчид дайчлагдах вэ?

-Хятадын гүйцэтгэгч компаниуд бидэнд 600-800 хятад ажилчин авах хүсэлт гаргасан. Гэхдээ дотоодын гүйцэтгэгч компаниудыг монгол ажилчдаар хангах ёстой учраас АХБ, ЕСБХБ төсөл дээр ажиллах инженер, техникийн 174 хятад ажилчдыг оруулж ирэхээр Засгийн газартай ярилцаж байна. Ажиллах хүч болон техник хэрэгслийн 70-аас доошгүй хувийг дотоодоос бүрдүүлнэ.  Тэгэхээр дээрх 174 хятад ажилчид ороод ирэх юм бол үлдсэн ажилчид нь дотоодынх гэсэн үг. Барилгын ажилд аль болох монгол ажилчдаа дайчилна. Өнгөрсөн оны аравдугаар сард Дарханы замын ажилд оролцсон 70 хятад ажилчдыг  нутаг буцаагаагүй. Учир нь нэгэнт Хятад руу явчихвал эргэж ирэх боломжгүй байсан.

-Дарханы зам 2020 оны зургадугаар сарын 21-нд ашиглалтад орох байсан ч хойшилсоор 11 сартай золгосон. Зам ашиглалтад оруулах хугацаа төлөвлөгөөнөөсөө хоцорсныг албаныхан Covid-19 халдвар, барилгын ажлын хугацаанд бороо орсон зэрэгтэй холбон тайлбарласан. Тэгвэл энэ жил ч мөн адил дээрх шиг зүйл давтагдахгүй гэсэн баталгаа бий юу?

Гуравдугаар сарын 15-нд орж ирэх ёстой байсан  105 хятад ажилчин наймдугаар сарын 27-нд орж  ирсэн. Тусгаарлалтаас гараад есдүгээр сарын 3-нд талбайд гарсан.

Хэрэв гурван сард ороод ирсэн бол  1,3,5 багцын ажил дуусчих байсан юм. Covid-19 халдварын нөхцөл байдлаас л шалтгаалахгүй бол төлөвлөгөө ёсоор Дарханы зам бүрэн  2022 оны арваннэгдүгээр  сард ашиглалтад орно.

2,4 багцийн ажил дөнгөж 8-9 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Хэдэн хоолой тавьж, далангийн өргөтгөл хийснээс өөр зүйлгүй  учраас барилгын ажил энэ жилдээ дуусахгүй. Энэ сарын 12-ны өдрөөс эхлэн Дарханы замыг хэсэгчлэн хаах хүсэлтийг Зам, тээврийн хөгжлийн яаманд гаргасан. Хэрэв тушаал гарчих юм бол гуравдугаар сарын 15-аас ч өмнө ажлаа эхлүүлэх боломжтой.

Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулсан. Үүний дүнд  залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн сая төгрөгийн тэтгэлэгтэй, сургалтыг ирэх сараас эхлүүлэхээр болсон. Энэ нь ажиллах боловсон хүчин дутагдалтай гэгддэг  танай салбарт тус, дэм болно гэж харж байна уу?

-Барилгын салбарт ажиллах хүчин бол үнэхээр дутмаг. Орон нутагт, нийслэлд ч тэр замын ажилд оролцох хүн олдох нь ховор.  Говь-Алтай аймагт зам засварын ажилд оролцох  хүн олдохгүй нийслэлээс хүн авч ажиллуулж байсан. Өнгөрсөн жил Дарханы замд ажиллах хүч олдохгүй мөн л  Говь-Алтай аймгаас хүмүүс ирж ажилласан.  Зарим залуус хоёр өдөр ажилчхаад “Хэцүү юм байна” гээд ажлаа хаяаад яваад өгдөг.  Замын ажлын 70-80 хувь нь механикжсан боловч гар ажиллагаагаар хийх зүйлс бас  бий. 18-20 насны залуус Дарханы замд хүрз бариад шороотой зууралдана гэдэг юу л бол.  Залуу хүмүүс хүйтэнд даарч халуунд халахаас л халширч, биеэ зовоолгүй өндөр цалин авах л сонирхолтой байх шиг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2 цагийн өмнө 66.181.161.115

Нэг л их шүүмжилсэн ард түмэн их болждээ!!! Ярихаас цааш ид шидгүй..Тийм мундаг юм бол өөрсдөөө хийчихлдээ

Avatar

Зочин 2021-03-11 192.82.83.123

Хормой султай хэдэн хүүхнүүдээ хол байлгаад Хятадуудаар замаа бариулъя оо.

Avatar

Зочин 2021-03-11 66.181.161.57

4 egneetei zamaar 2 jil garan yvlaadaa

Avatar

Зочин 2021-03-11 71.114.43.147

Дарханы замыг янзалж дуусаагүй байгаа юм уу? Арай ч дээ!

Avatar

ЦОЛМОН 2021-03-11 192.82.75.134

ЗӨВЛӨЛГӨӨ ӨГӨДӨГ КОМПАНЫ ЗАХИРАЛ ГЭХЭЭР ЭНЭ ОЧИРБАТ ГЭЖ МЭРЭГЖЛИЙН ХҮН БОЛОЛТОЙ ЮМ. ЭНЭ ХҮНИЙ ХЭЛСНЭЭР ӨНГӨРӨГЧ 3 ЖИЛД ЗАСВАР ХИЙСЭН, ОДОО ШИНЭЭР ЖИНХЭНЭ 4 ЭГНЭЭ ЗАМ БАРИХ БОЛЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГОГДООД БАЙНА, ЗӨВ ҮҮ?

Avatar

Зочин 2021-03-11 43.242.242.59

Манай монгол залуучууд ийм ажил хийж чадахгүй. Чаддаг байсан юм бол өнгөрсөн 2 жил хийчихгүй яасан юм бэ. Худлаа ярьж цаг алдаад яах вэ. Хятад ажилчдаа авч ирээд засмал замаа энэ онд барьж ашиглалтанд оруулахыг Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Булганы иргэд бид маш их хүсч байна. Бүтээн байгуулалт дээр улс төржиж хөгжлөө сааруулж иргэддээ хүндржэл учруулаад яах вэ.

Avatar

Зочин 2021-03-11 150.129.143.120

ОЛИГТОЙ ЦАЛИН ӨГВӨЛ ЗАЛУУЧУУД ХИЙНЭ. ТЭГЭХГҮЙ ӨДӨРТ ХАТСАН ХАР ТАЛХНЫ МӨНГӨ ӨГӨӨД БАЙХААР ХЭН АЖИЛЛИХ ВЭ. УРАМ ӨГӨХ УХААН ХЭРЭГТЭЙ БАЙНА.

Avatar

Irgen 2021-03-11 119.40.98.158

Bi unendee sain oilgohgui bna. Anh Darhanii zam 4 egnee barina gd hamag zam huulaad ajlaa ehelsen. Odoo huchigdsan heseg ni 2 egnee, har zam tavih gej bgaa dalan engeneer iin baiguulamj hiigdsen ni bugd 2 egneend zoriulj hiigsen. Anhnaasaa 4 egnee gecheed ajlaa 2 egnee zamaar hiideg ni yamar uchir bna.????????????? Tavisan zam ni uneheer hun gomdmoor boon enhel donhol. Huchilt ni dutuu bgaa bh gej sainaar bodohoor zamiin temdeglegeegee zam dr zurchihsan. Tegeheer davharlaj asfalit tavihgui gese.

Avatar

Зочин 2021-03-11 64.119.21.205

4 EGNE HEREGGUIEE 2 EGNE URGUN ZAM TAVI

Avatar

Дарханы залуу 2021-03-11 103.206.195.230

ЭНЭ Очирбат гэж шар сэмжилсэн сдаа энд тэнд хор найруулж төслүүдийн мөнгө зувчуулаад сурчихсан нөхөр.
Бас болоогүй ээ ач, зээ шигээ хүүхэн дагуулаад л Дарханы замаар будилуулж явдаг хүн нэг л өдөр тэнгэр ниргэнэ!

Avatar

Зочин 2021-03-11 27.123.214.2

ажил хийж сурсан улс нь манай Дарханы 200 км камыг хараад инээд нь хүрдэг байх даа.
Яана даа бид.

Avatar

Зочин 2021-03-11 64.119.21.149

bag nuur shorngin zono buleg naadah shar enhee aihgui shuu. amisgan hun amini herger 21 jil orood 2 jil suugall bur 3 udaa 21 jila bsan oodoo said hiigel saihan baidag doo.

Avatar

УИХ-н гишүүн орк Б.Энх-Амгалангын гай шүү энэ 2021-03-11 64.119.27.171

Дархан замыг олон жил там болгосон орк гишүүн Б.Энх-Амгалан тамдаа оч

Avatar

Зочин 2021-03-11 43.242.243.36

korda mii at dagestan boyebala tam jite odna kortali chelobeka.

Avatar

Зочин 2021-03-11 43.242.243.36

eto klia juri ne turmani zakoni chelobeka. eto general azob.eto secretnia rmee dlia donbass liudi zashishati.

Avatar

Зочин 2021-03-11 43.242.243.36

ti minia ne pajali. kogda benizn nitko skolo naroda terpet ne mogu dolko tsena.

Avatar

Зочин 2021-03-11 43.242.243.36

chorta derma nikogda ne znayu

Avatar

Монгол 2021-03-11 192.82.71.212

цалин сайн өгвөл хэн ч ажиллана шүү дээ

Avatar

Зочин 2021-03-11 202.131.234.194

Өө асуудалгүйгээрээ чи оронд очоод суучихаач дээ, тэгээд энэ онд замыг дуусгаад өгөөч дээ

Avatar

Зочин 2021-03-11 66.181.185.152

4 дэх жилийн нүүр үзлээ, цоо шинэ зам биш шүү дээ, арай л дэндүү юм аа. Энэ онд бас ажил дуусахгүй хэзээ орох вэ? Их л чанаргүй муу зам баригдаж байгаа байх олон гүйцэтгэгч солилоо,

Avatar

Зочин 2021-03-11 202.126.90.146

ene zamiin tsagdaagiin guur yu bolson be eniig tooj baigaa hun bna uu

Avatar

Зочин 2021-03-11 64.119.16.72

БАС НЭГ СОНГУУЛИЙГ ӨНГӨРӨӨХ ГЭЭД АМ МЭХЭЭ ХИЙЖ ЭХЭЛЖ БАЙНА ШҮҮ ДАРХАН СЭЛЭНГЭ УЛААНБААТАРЧУУДАА !

Avatar

зочин 2021-03-11 202.21.108.8

Ядахдаа замын ажилд өөрсдөө хэзээ хийж сурах юм болдоо хөөрхий !?

Avatar

Зочин 2021-03-11 103.57.95.158

Дээд сургууль нэртэй гэмт хэргээс урдчилсан сэргийлэх төвүүд буруутай Насанд хүрэгчдийн ЦЭЦЭРЛЭГҮҮД буруутай.

Avatar

Зочин 2021-03-11 202.21.109.140

Tuuz haichlahgui um u.

Avatar

Бат 2021-03-11 180.149.80.74

Хэтэрхий харамсалтай шүү. Өөрсдөө замаа барьж чадахгүй. Тэгээд хэдэн мянган жилийн түүхтэй энээ тэрээ гээл

Avatar

Зочин 2021-03-11 192.82.89.45

Энэ Очирбат бас л их асуудалтай нөхөр дөө

Avatar

Зочин 2021-03-11 59.153.114.58

Хятадаас өөр хүн олдохгүй. Хятадтайгаа нэгдвэл залуучуудад хүрз барих ч ажил олдохгүй жинхэнэ хоолны төлөө ажиллаж эхэлнэ дээ

Avatar

Зочин 2021-03-11 203.91.115.52

ардчилал ийм болгочихсон

Avatar

Зочин 2021-03-11 192.82.82.150

Монгол залуус зүгээр хэвтэж байгаад бэлэн мөнгө олох гэсэн этгээд гажиг сэтгэлгээтэй болчихсон учраас ажил хийх сонирхолгүй тэжээврүүдийн бүхэл бүтэн арми бий болсон! Ийм болгоход ТӨР засаг гол үүрэг гүйцэтгэсэн: Н.Энхбаярын ноёрхолын үеэс иргэддээ бэлэн мөнгө тараадаг болсны л хар гай! Төрөөс зүв зүгээр бэлэн мөнгө өгөөд байхад хэн ажил хийж биеэ зовоох юм бэ? Тийм учраас дотоодоос ажиллах хүчээр хангана нтр гэж цаг алдалгүй шууд л тэр хятад ажилчдыг нь оруулж ирээд бушуухан дуусгахаа бод!!

Avatar

Зочин 2021-03-11 202.179.21.218

ha ha ha ha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж