2016 оны эхний улирлын байдлаар Dell–ийн Америкийн зах зээлд борлуулсан компьютерийн тоо бусад брэндүүдээс хол давсан байна.
Gartner Inc технологийн салбарын судалгааны компанийн гаргасан мэдээллээр Dell компани 2016 оны 1-р улиралд 3,5 сая компьютер борлуулсан нь өнгөрсөн улирлаас 3,1%-ийн өсөлттэй байлаа. Энэ нь Dell брэнд бизнесийн хэрэглэгчийн зах зээлд илүү анхаарал тавьж ажилласны үр дүн гэж Gartner-ийн шинжээч Mikako Kitagawa дүгнэсэн байна.
Dell-ийн хүчтэй өрсөлдөгч HP Inc нь харин 1-р улиралд 3,1 сая компьютер худалдаалсан нь өнгөрсөн улирлаас 17% бууралттай байжээ.
Ингэснээр Dell – ийн компьютерийн зах зээлд эзлэх хувь 26%, HP-ийн эзлэмж 23% болж өөрчлөгдсөн байна.
Зураг nuur
Албан ёсны борлуулагч PC mall
www.pc-mall.mn – Илүү хямд, Илүү хялбар
www.facebook.com/PCmallOfficial
www.instagram.com/pcmall_official
Лавлах утас: 75753535