Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв шүдний гажиг заслын кабинеттай боллоо

Хуучирсан мэдээ: 2021.03.10-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв шүдний гажиг заслын кабинеттай боллоо

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв шүдний гажиг заслын кабинеттай боллоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар гадаадын улс орон болон ОУ-ын байгууллагатай нягт хамтран ажиллаж ирсэн. Тухайлбал 2020 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар Тайванийн хүүхэд гэр бүлийг дэмжих сантай 15 жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичиг байгуулж,  9 ажил төлөвлөсөн.

Тус хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Тайванийн хүүхэд гэр бүлийг дэмжих сангаас 60 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дэргэд шүдний гажиг заслын кабинет өнөөдөр үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Ингэснээр Хан-Уул дүүрэг нийслэлийн дүүргүүдээс анх удаа  шүдний гажиг заслын кабинеттай болж, дүүргийн иргэд шүдний гажиг заслын үйлчилгээ авахад хүндрэл бэрхшээлгүй, Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төв болон хувийн эмнэлэгт очих шаардлагагүй эмчилгээ, үйлчилгээ  авах бүрэн боломжтой боллоо.


Уг кабинетийн нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн, Тайванийн хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн төлөөлөгчид, дүүргийн холбогдох албаны удирдлагууд оролцож, өнөөдөр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ. Шүдний гажиг заслын кабинет нь сард шүдний эмчилгээний чиглэлээр  220-330 хүнд, гажиг заслын чиглэлээр 44 хүнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж