Л.Одгэрэл "Токио-2020" олимпийн наадмын шүүгчээр сонгогдлоо | News.MN

Л.Одгэрэл "Токио-2020" олимпийн наадмын шүүгчээр сонгогдлоо

Л.Одгэрэл "Токио-2020" олимпийн наадмын шүүгчээр сонгогдлоо

Л.Одгэрэл "Токио-2020" олимпийн наадмын шүүгчээр сонгогдлоо

“Токио-2020” Олимпийн наадмын хүндийг өргөлтийн тэмцээнийг Монголын шүүгч Л.Одгэрэл шүүх томилолт өвөртөллөө. Лхагвасүрэнгийн Одгэрэл нь 1982 оны зургаадугаар сарын 14-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. “Их шавь” БТДС-ийг багш, Бээжин хотын БТДС-ийг хүндийг өргөлтийн дасгалжуулагчийн мэргэжлээр тус тус дүүргэсэн. Эмэгтэй туйванчдаас “Чинхуандао-2013” Азийн АШТ-ээс хамгийн анхны тивийн мөнгөн медаль хүртэж, 2012 онд олон улсын шүүгчийн болзол биелүүлсэн. Л.Одгэрэл нь ДАШТ-д шүүгчээр 7 удаа уригдаж, Тяньжинь-2013 Зүүн Азийн наадам, Тайпей-2017 Универсиад, Жакарта-2018 Азийн наадам, Буэнос-Айрес-2018 Залуучуудын олимпийн наадмыг шүүсэн.

Тэрбээр Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд олимпийн наадамд шүүгчээр томилогдсон анхдагч эмэгтэй боллоо.

Афин-1896 анхны Олимпоос гараагаа эхлэн, 29 удаа албан ёсны хөтөлбөрт багтсан хүндийг өргөлтийн спорт нь 2021 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 4-ний өдрүүдэд “International Forum” ордонд зохиогдох бөгөөд манай туйванчид нийт найман удаа Олимпод оролцсон түүхтэй.

Монгол Улсаас одоогоор жүдогийн Т.Энхцэцэг, байт харвааны Э.Саруул, хүндийн өргөлтийн Л.Одгэрэл нар Олимпийн наадмыг шүүхээр сонгогдоод байна.

ЭХ СУРВАЛЖ: Монголын Үндэсний Олимпийн Хороо - MNOC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-10 202.131.240.147

Баяр хүргэе!!!

Avatar

# CO/a @ zalgyyraa calgaxaa martab,darui < @ @ 2021-03-10 130.253.28.7

bnyy,
bnyy?

dabruu gazar, xerelduulj.

Avatar

Зочин 2021-03-10 192.82.88.204

Сүхбаатар аймгийн хүмүүсийн ярих өгүүлбэрийн бүтэц нь бүгд адилхан. Ж: Улаан багш аягүй сайн багш манай сүхбаатарынх. Ж: Магдаа эмч аягүй сайн эмч манай сүхбаатарынх гэх мэт өгүүлбэрийн төгсгөл дандаа манай сүхбаатарынх байдаг. Сайн бодоорой малын хулгайч нарын удам ингэж ярьдаг юм байналээ шүү

Avatar

Зочин 2021-03-10 174.242.78.140

Manai suhbaatarchuud iim mundag geel solioroh vii dee bidnii mongolchuud mundag gehiin orond

Avatar

Dariganga 2021-03-10 184.191.80.159

Tiimee, manai Sukhbaamarchuud mundag l baigaa biz dee. Uvsiinhan sain, gevch manai Suhbaatarchuud buur mundag za yu!

Avatar

ХУЛАН 2021-03-10 192.82.75.134

БАЯР ХҮРГЬЕ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж