Л.Одгэрэл "Токио-2020" олимпийн наадмын шүүгчээр сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2021.03.10-нд нийтлэгдсэн

Л.Одгэрэл "Токио-2020" олимпийн наадмын шүүгчээр сонгогдлоо

Л.Одгэрэл "Токио-2020" олимпийн наадмын шүүгчээр сонгогдлоо

“Токио-2020” Олимпийн наадмын хүндийг өргөлтийн тэмцээнийг Монголын шүүгч Л.Одгэрэл шүүх томилолт өвөртөллөө. Лхагвасүрэнгийн Одгэрэл нь 1982 оны зургаадугаар сарын 14-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. “Их шавь” БТДС-ийг багш, Бээжин хотын БТДС-ийг хүндийг өргөлтийн дасгалжуулагчийн мэргэжлээр тус тус дүүргэсэн. Эмэгтэй туйванчдаас “Чинхуандао-2013” Азийн АШТ-ээс хамгийн анхны тивийн мөнгөн медаль хүртэж, 2012 онд олон улсын шүүгчийн болзол биелүүлсэн. Л.Одгэрэл нь ДАШТ-д шүүгчээр 7 удаа уригдаж, Тяньжинь-2013 Зүүн Азийн наадам, Тайпей-2017 Универсиад, Жакарта-2018 Азийн наадам, Буэнос-Айрес-2018 Залуучуудын олимпийн наадмыг шүүсэн.

Тэрбээр Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд олимпийн наадамд шүүгчээр томилогдсон анхдагч эмэгтэй боллоо.

Афин-1896 анхны Олимпоос гараагаа эхлэн, 29 удаа албан ёсны хөтөлбөрт багтсан хүндийг өргөлтийн спорт нь 2021 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 4-ний өдрүүдэд “International Forum” ордонд зохиогдох бөгөөд манай туйванчид нийт найман удаа Олимпод оролцсон түүхтэй.

Монгол Улсаас одоогоор жүдогийн Т.Энхцэцэг, байт харвааны Э.Саруул, хүндийн өргөлтийн Л.Одгэрэл нар Олимпийн наадмыг шүүхээр сонгогдоод байна.

ЭХ СУРВАЛЖ: Монголын Үндэсний Олимпийн Хороо - MNOC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж