


Израйльд төрсөн Бразилийн загвар өмсөгч Bar Rafaeli Холливуудын супер од Leonorda Di Caprio–той тун удахгүй сүй тавих болсон талаар хэвлэлүүд бичиж эхлээд байгаа. Тэр ч бүү хэл, 35 настай жүжигчин залуу ээжээсээ хайртай бүсгүйдээ өгөх сүйн бөгжийг нь сонгоход туслахыг хүссэн талаар Холливуудын сайтууд бичицгээх болсон. Харин анхаарлын төвд байгаа бразил супермодель Bar Rafaeli Колумбийн дотуур хувцас болон бикининий “Agua Bendita” брэндийн -2011 онд гарах цоо шинэхэн коллекцийнх нь зар сурталчилгаанд зурагаа авахуулжээ.
Сонирхуулахад, хосууд 2005 оноос хойш хэд, хэдэн удаа салж нийлэн болзож байгаа ажээ.
Ж.Нил