Зээлийн хүүг бууруулахыг хүслээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Зээлийн хүүг бууруулахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Зээлийн хүүг бууруулахыг хүслээ

Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 16.6 хувийг эзлэх болсон талаар өнгөрсөн сарын нийгэм эдийн засгийн тайланд дурджээ. Энэ нь чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл 1.9 их наяд хүрсэн гэсэн үг юм.

Тэгвэл ийм нөхцөлд арилжааны банкнууд зээлийн хүүгээ бууруулах замаар иргэдийн амьдралд туслах хэрэгтэй гэх уриалгыг хэсэг иргэдийн зүгээс гаргаж, өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Иргэн  Л.Оюунчимэг, Ц.Солонго нар 15-аас дээш хувьтай зээлийн хүүг бууруулах хүсэлтийг банкуудад тавих гэж байгаа аж. Ганц, хоёрхон иргэн банканд ийм хүсэлт гаргаад үр дүнд хүрэхгүй тул иргэдийг энэ уриалгад нэгдэхийг хүслээ.

Нэгдэх хүсэлтэй иргэд 99666449, 99676996, 91917400, 95050761 дугааруудад “Зээлийн хүүг бууруулаач”, “дэмжиж байна” гэх мессежийг илгээхийг уриалж нэгдэх юм байна. Ингээд иргэдийн мессеж, гарын үсгийг цуглуулж банкнуудад зээлийн хүүгээ бууруулах хүсэлт тавих гэж байгаа аж.

Иргэн Ц.Солонго “Тэтгэвэр авагчдын 60 хувь нь зээлтэй, нийт иргэдийн талаас илүү хувь нь зээлтэй байгаа энэ үед банкнууд зээлийн хүүгээ бууруулж иргэдэд тус болохыг хүсч байна” гэлээ.

Эдийн засагчид ингэж дүгнэв

Тэгвэл “Банкнууд зээлийн хүүгээ бууруулах боломж, одоогийн бодит нөхцөлд бий юу?” гэх асуултыг эдийн засагчдад тавилаа. Эдийн засагч Ж.Дэлгэрсайханы зүгээс “Засгийн газар өөрөө 11 хувийн хүүтэй зээлийг гадны орноос гуйж байна. Чингис бондыг л гэхэд 4.75-аар гаргаж байсан. Үүнээс хойш хүүгийн хэмжээ даруй 2.5 дахин өссөн. Ийм нөхцөлд банкны зээлийн хүү буурах ямар ч боломж харагдахгүй байна” гэж дурдлаа.

Харин эдийн засагч Х.Батсуурийн зүгээс “Эдийн засгийн өнөөгийн нөхцөлд банкнууд зээлийн хүүгээ огцом бууруулах боломж харагдахгүй байна. Гэхдээ инфляци болон зээлийн хэмжээ буурсантай холбоотойгоор банкны зээлийн хүүг бага зэрэг бууруулж болох байх. Гэхдээ иргэдийн хүсч байгаа шиг олон улсын зах зээлд өрсөлдөхүйц хэмжээнд буулгах боломжгүй. Банкны зээлийн жигнэсэн дундаж үзүүлэлт 21 хувь гэдэг.  Гэхдээ энэ тоог хуучирсан гэж үзэж байна.  Энэ үзүүлэлт одоо 24-25 болсон гэж бодъё. Үүнийг олон улсад өрсөлдөхүйц түвшинд хүргэнэ гэвэл 3-10 хувиар буулгах шаардлагатай болно. Ийм боломж байхгүй. Одоо манайд 24, 25 хувийн хүүтэй зээл олгогдож байна. Ийм өндөр байгаа нь манай улсын банк санхүүгийн тогтолцоонд гажуудлын систем үүссэнийг харуулж байна. Нэг ёсондоо мөлжлөгийн систем үйлчилж байна. Энэ байдлыг өөрчлөхийн тулд банк санхүүг тогтолцоогоор нь өөрчлөх шаардлагатай” гэлээ.  

Б.ЗАЯА

Зураглаач: Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2016-04-14 202.179.31.126

Энэ бол цэвэр УИХ, ЗГ, Монгол Банкны хийх ажил. ЗГ өндөр хүүтэй үнэт цаас гаргаж байгаа тохиолдолд хүү буурах боломжгүй гэж ярьдаг юм билээ. Мөн иргэдийн хадгаламжийн хүүг бууруулж байж зээлийн хүү буурна. Үүнийг л төр зохицуулах шаардлагатай. Иргэдээ ялгаж байгаагийн хувьд бол арай л дэндүү ялгаварлаж байгаа. мал малладаг эсэх тариа ногоо тарьдаг эсэхээр ялгах чинь уг нь үндсэн хуульд харш биздээ хэхэхэхэ. Зээлийн хүү буурах ёстой юу гэвэл ёстой. Татварын бодлогоо оновчтой зохицуулаж, төрийн мөнгийг цавчиж идэж уухаа больчихвол сэргээд л ирнэ манай эдийн засаг. Гадны банк оруулж ирвэл дотоодын бүх банк дампуурах байх.

zochin 2016-04-14 122.201.31.153

ahmaduudiin tetgeveriig nemie

иргэн 2016-04-14 122.201.21.216

Орон сууцны 15%-иас дээш арилжааны зээлтэй 22 мян иргэдийг төлөөлж урилга гаргаж байгаад баяр хүргэе. Урилгыг дэмжиж байна. Мөн хүний тэгш эрх, шударга ёс алдаж өндөр татвар төлж их хүүтэй зээлийн байранд бидний нэг хэсэг амьдарч байна шүү дээ. Ийм зээлтэй иргэдээ ЗОРИЛТОТ БУС БҮЛЭГ гэж нийгмээс ялгаварлах нь зөв үү? хүмүүсээ.

зочин 2016-04-14 103.229.121.198

энэ хүмүүс өөрсдөө худлаа хэлж зээл аваад буруу зүйлд зарж дараа нь зээлээ төлж чадахаа болиод ард иргэдийг турхирч байгаа байх доо

Зочин 2016-04-14 182.160.34.89

цаг нь аль эрт болсон. Монголд зөвхөн банкирууд л баяжаад байгаа. Бусад нь барьцаанд ороод л.

Зочин 2016-04-14 202.55.180.155

Зээлийн хүү бууруулах ямар ч боломж байхгүй. Улс орноо нураая гэж бодож байвал хүүгээ буулга.

zochin 2016-04-14 202.170.80.25

Иргэд эдийн засгийн мэдлэг муу байгаагийн тод жишээ бол энэ байна даа. Улс төрчид нь сонгуулийн шоу хийгээд улсын санхүүгийн тогтвортой зөв тогтолцоог үл ойшоон түрхэн зуурын ашиг сонирхлоо бодоцгоож иргэдэд элдэв буруу мессеж өгсний хар гай. Иргэд эдийн засгийн хангалтгүй мэдлэггүй болохоор тэр шоудаад байгаа нөхдүүдэд итгээд ингэж байгаа нь бас зөв ч юм шиг. Нөгөө талаас эдийн засгийн мэдлэгтэй энд тэнд тэгж эдийн засаг муудлаа, ингэлээ тэглээ гэж ярихаас хийсэн юмгүй эдийн засагч, судлаачдын үг иргэддээ хүрдэггүй, ойлгуулдаггүй, хүрсэн ч иргэд нь ойлгодоггүй эдийн засагч судлаачдын буруу ч юм шиг... Мэдээж зээлийн хүүг бууруулахыг хэн ч дэмжинэ шүү дээ. Хий хоосон хувиа хичээсэн, шуналтай улс төрчид, улс төрч болохыг хүсэгчдийн Эдийн засгийн ганц тулгуур салбар луугаа иргэдийнхээ мэдлэггүйгээр далимдуулж тэднээр турхируулж эхэлж байгаа нь энэ дээ. Энэнтэй энэнгүй банкны салбарын үзүүлэлт 2008-2009 оны хямралын үеийнхээс ч хавь илүүтэй муудчихсан...

зочин 2016-04-14 202.179.24.239

зөв

Ломбард банкнууд сөнөтүгэй 2016-04-14 202.9.41.253

Монголын банкнуудын ломбардын хүүг буулгахгүйгээр бизнесийнхэн өөдлөхгүй ээ. Бизнес хийх нөхцөл байхгүй учраас Монгол улс хөгжиж, иргэд нь хүн шиг амьдрах үндэсгүй ээ. ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭ БУУЛГАЦГАА, ГАДНЫ БАНК ОРУУЛЖ ИР ЭСВЭЛ. ЭС ТЭГВЭЭС ЯВАХГҮЙ ЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ

Айлаас эрэхээр авдраа уудлая 2016-04-14 43.242.242.59

МАНАН-ын эрх баригчид,УИХ-ын олигархууд улсын хөрөнгөнөөс завчуулсан мөнгөө ил гаргахад л гаднаас мөнгө хайхгүйгээр монголын эдийн засаг сэргэчихнэ.Үүнийг хүсч уриалвал яасын,мөнгөө буцааж өгсөн хэнийг ч ард түмэн уучилна."АЙЛААС ЭРЭХЭЭР АВДРАА УУДАЛ"гэдгийг хэрэгжүүлмээр байна.

Zochin 2016-04-14 219.87.80.3

Zeeliin huugee buuruulahiig demjij bn, amidral ulam hund bolj bn, hun bur tegsh erhtei, irgedee yalgavarlahgui bhiig husey