С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдсэн Т.Чимгээг эрүүдэн шүүсэн эсэхтэй холбоотой бичлэг, нотлох баримтыг нууцаас гаргах тухай Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
🔴 ШУУД | Т.Чимгээг эрүүдэн шүүсэн бичлэгийг Засгийн газар нууцаас гаргасан талаар мэдээлэл хийж байна
Posted by News.mn on Wednesday, March 10, 2021
НЭМЭЛТ:
-Хууль зүй дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:
-Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Булган нарыг эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааны явцад эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн тухайн үеийн Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг мөрдөн шалгаж, прокурорт яллах дүгнэлт үйлдээд Төв аймгийн шүүхэд шилжүүлсэн. Улмаар 2019 оны наймдугаар сарын 12-19-ны өдрүүдэд шүүх хурал болж хэргийг шүүхээс прокурорт буцаасан. Үүнээс хойш уг хэрэг зургаан удаа шүүхээр орсон ч шийдэгдээгүй байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Т.Чимгээтэй очиж уулзсан.
Т.Чимгээг согтууруулах ундаа хэрэглээд ухаан мэдрэлгүй болсон үед нүцгэлж зургийг нь авсан, хувийн мэдээллийг нь авахын тулд хурууны хээ, биометрийн мэдээллийг нь авсан зэрэг гүйцэтгэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан түр завсарлаад байгаа бөгөөд үргэлжлүүлэн орой 18:00 цагаас хуралдана.
Уг хурлаар "Т.Чимгээг эрүүдэн шүүсэн эсэхтэй холбоотой бичлэг, нотлох баримтыг нууцаас гаргах тухай" асуудлыг хэлэлцэх юм байна. Т.Чимгээ нь өөр хоёр хүний хамт С.Зоригийн аллагын хэрэгт буруутгагдан ял шийтгэгдсэн юм.
Хурлаас гарсан шийдвэрийн талаар олон нийтэд мэдээлнэ.
Холбоотой мэдээ