Ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудад өөрчлөлт хийнэ | News.MN

Ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудад өөрчлөлт хийнэ

Ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудад өөрчлөлт хийнэ

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн өмчлөлийн хэлбэр, чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох зэрэг чиглэлээр хийж байгаа ажлын талаар сайд Б.Жавхлан танилцуулав.

Засгийн газар олон жил ашиггүй, үр дүнгүй, алдагдалтай, зардал ихтэй ажилласан төрийн өмчит компаниудтай холбоотой асуудлыг эхний 100 хоногтоо багтаан эцэслэхийг зорьж байна.

2019 оны байдлаар төрийн өмчит 107, орон нутгийн өмчит 339 компани 37 их наяд төгрөгийн өр төлбөртэй, 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ. Тодруулбал “Эрдэнэт үйлдвэр” 1.1 их наяд, “Эрдэнэс таван толгой” компани 440 тэрбум төгрөгийн ашигтай, бусад нь алдагдалтай байсан гэсэн үг юм.

Цаашид:

–       Стратегийн ач холбогдол бүхий компаниудыг олон нийтэд зарлаж, 100 хувь төрийн өмчит хэлбэрээр үйл ажиллагааг нь тогтвортой үргэлжлүүлэх

–       Олон жил үр ашиггүй, алдагдалтай ажиллаж байгаа, чиг үүргийг нь хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой компаниудыг татан буулгах, нэгтгэх

–       Зарим компанийн 34 хүртэл хувийг нээлттэй арилжих замаар олон нийтийн хяналтад оруулж, зөв засаглалтай болгох

–       Шилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авах юм.

Агаарын хил нээхтэй холбогдуулан бэлтгэлээ хангахыг даалгав

2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс агаарын хил нээх бэлтгэлээ хангаж, ирэх, явах зорчигчдыг дархлаажуулалт хийлгэсэн эсэхэд хяналт тавих, тусгаарлалт, халдвар хамгааллын дэглэм, журмыг тодорхой болгоно. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс буюу “Чингис хаан” олон улсын нисэх буудал ажиллаж эхлэхээс өмнө хилийн хяналтын байгууллагууд, агаарын тээврийн компаниудыг нүүлгэн шилжүүлэх, шинэ нисэх нисэх буудлын барилга байгууламж, ажлын бэлэн байдал, нислэгийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээ авах юм.

Товч мэдээ

–        “Дархан арьс, ширний цогцолбор”-ын дэд бүтцийн ажил 30 орчим хувьтай байна. 2024 онд ашиглалтад орсноор  жилд 10 сая ширхэг арьс, шир, 10 мянган тн ноос болон тодорхой хэмжээний ноолуур, желатин үйлдвэрлэх 14 үйлдвэр ажиллаж, 2,500 орчим ажлын байр бий болно. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 148 сая ам.долларын борлуулалт хийх тооцоо гарчээ.

–       Бүгд Найрамдах Польш Улсын хөнгөлөлттэй зээлээр Сэлэнгэ, Ховд, Хэнтий, Өмнөговь, Говь-Алтай аймагт төмс, хүнсний ногооны иж бүрэн болон хагас автомат, нийт 8,500 тн багтаамжтай долоон агуулах барихаар төлөвлөжээ. Улсын хэмжээнд 220 гаруй мянган тн багтаамжтай 10 гаруй мянган зоорь, агуулах бүртгэлтэй байна.

Эх сурвалж: zasag.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2021-03-10 103.80.211.207

ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУД АШИГТАЙ АЖИЛЛУУЛАХЫГ ХҮСДЭГГҮЙ. АЛДАГДАЛД ОРУУЛЖ АШГИЙГ НЬ ХУВЬДАА ЗАВШИХААС ӨӨР СОНИРХОЛГҮЙ. ЗАХИРЛУУДЫГ НЬ УИХ-ЫН ГИШҮҮД ТОМИЛУУЛЖ ТЭНДЭЭСЭЭ МӨНГӨ БОСГОДОГ ТУЛ ТИЙМ АМАРХАН ЭНЭ АСУУДЛЫГ ЕС ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ. ЯЛАНГУЯА ТЭЦ-ҮҮДИЙГ

Avatar

бодол минь 2021-03-10 64.119.24.16

Зөв.Тэхдээ ийм оромдсон юм ач тус тун бага.Төрийн өмчийн ашгийг гүйцэтгэх захирал,ялсан нам 2 хувааж идсээр 25 жил болсон ч эс үйлдэл үзүүлсээр.Сайн идсэн үү? сайн идээрэй гээд хадган дээрхи тамгаа солилцсоор..Б.Энхбаяр гишүүний орлогч байхдаа бэлэн болгосон хуулийн төслийг горьдох хүн олон байх болов уу?

Avatar

иргэн 2021-03-10 192.82.86.64

Энэ сэдэв хуучрахгүй юм. Тэгээ л хөшигний цаана хэдэн арван мянган Ёндкоонууд явж байгаа шдэ. Энэ төр ард түмэнд хэрэгтэй зүйл хийх нь яахав гол нь бусдад гай болдоггүй төрийг бий болгох нь чухал байна. Ингэхийн тулд их цэвэрлэгээ хэрэгтэй авч энэ мэт нөхдүүд хоосон попорч улам л усыг булингартлуулах юм.

Avatar

Зочин 2021-03-10 202.126.90.17

МОНГОЛД АЛЬ НЭГ САЛБАРЫН ТУХАЙ ЯРИХААР Л ДАН "ХЭН НЭГЭН ХҮНИЙ НАМТАР" ЯРИНА.
САЛБАРЫН 90 ЖИЛИЙН ОЙН НАМТАР ГЭЭД НОМ ГАРГАНА; ТЭР НОМОНД САЛБАРЫН ТҮҮХИЙН ТАЛААР БАРАГ МЭДЭЭЛЭЛ БАЙХГҮЙ МӨРТӨӨ ХЭН НЭГНИЙ 4Х6 ХАРЬЦААТАЙ ЗУРАГ ОРУУЛААД А4 АР ӨВӨРГҮЙ ТЭР ХҮНИЙ ТУХАЙ УТГАГҮЙ ЗҮЙЛС БИЧЭЭСТЭЙ…..БҮХ Л ЗҮЙЛ ХҮНИЙ НАМТАР……ЯГ ЮУ ХЙИСЭН ЮУ БОЛСОН ЮУ ӨӨРЧЛӨГДСӨН ТАЛААР ТОЙМТОЙ ЗҮЙЛС ЯРИХГҮЙ БИЧИХГҮЙ…..ОДОО СҮҮЛДЭЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖЛЭЭ ГЭХЭЭР БАС Л ТЭНД АЖИЛЛАСАН МОНГОЛЧУУД" ЭЖ ИРЭЭД Л ВИДЕО КИНО ХИЙНЭ….

Avatar

Зочин 2021-03-10 64.119.20.251

oyuntsaga hurdal uatsa abal doo. yatsiin boloo bi shorond husn tamhi dohuuledehe heled uguch.bi endes shrongos yaltan yabuulj nidlana shuu. umhii amitan mini hucheer ene suudlad sussan shdee martaagui biz. bi olon udaa uilsann shono uilaadd uhsenn mu amitan meduulege ognoo. oigoo.

Avatar

Зочин 2021-03-10 192.82.64.208

goy yarih yaah ve, hutsalgui ajlaa hun shig hiij uz, haa baisan 2024 on ch geh shig. hutsalgui ene tsar tahaltaigaa ehleed asuudlaa shiidchih, eniigee hiij chadahgui bol tom tom h*****d ch nemergui. aman deeree l ih tom yum hutsah yum. hiij buteesen yum baina uu? yu ch baihgui shd. saihan yarival bi ch ta nar shig saihan hudlaa yarij chadna za! ajlaa hii!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж