Ширхэг гүзээлзгэнээс 17 төрлийн химийн бодист илэрчээ | News.MN

Ширхэг гүзээлзгэнээс 17 төрлийн химийн бодист илэрчээ

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Ширхэг гүзээлзгэнээс 17 төрлийн химийн бодист илэрчээ

 

АНУ-ын EWG буюу Байгаль орчны асуудлаарх ажлын хэсэг байгууллага химийн бодис хамгийн их шингэсэн жимсүүдийг нэрлэжээ. Химийн хортой бодисоор бордсон жимсийг нэрлэхэд бараг бүх төрлийн жимс багтжээ. Тухайлбал, гүзээлзгэнэ, алим, тоор, цоохор майлз, усан үзэм, интоор, бууцай, улаан лооль, амтат чинжүү, үрлэн улаан лооль, өргөст хэмх багтсан байна.

 

Эдгээр жимс, жимсгэнээс авсан дээжийг шинжилж үзэхэд олон төрлийн химийн хорт бодисын агууламж бусад төрлийн жимс, хүнсний ногооноос өндөр гарчээ.

 

Ялангуяа гүзээлзгэнэ, тоор, алимны 98-аас дээш хувьд дор хаяж нэг төрлийн хорт бодис илэрсэн гэнэ. Түүнчлэн төмсөнд химийн хорт бодисын агууламж хүнсний бусад ногоонд агуулагдах хэмжээнээс хавьгүй илүү байгааг тогтоожээ. Хамгийн хачирхалтай нэг ширхэг усан үзэм болон үрлэн улаан лоолинд 15, нэг ширхэг гүзээлзгэнэд 17 төрлийн химийн хорт бодис илэрчээ.

 

Байгаль орчны судалгааны тус байгууллагаас явуулсан шинжилгээгээр химийн хорт бодис хамгийн бага жимс жимсгэнийн тоонд авакадо, эрдэнэ шиш, ханборгоцой, байцаа, ногоон вандуй, сонгино, хэрээ нүдэн, манго, киви, чэс, амтат гуа, бэрсүүт жүрж, цэцэгт байцаа багтсан байна. Энэ дундаас авакадо жимс ямар ч химийн бодис агуулаагүй цорын ганц жимс байсан гэнэ. Жимснээс авсан нэг хувийн дээжинд ямар ч химийн бодис илрээгүй байна.

 

Н.ЭНХ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ovgon 2016-04-14 43.228.130.158

amerikad iim baigaa yum chin oros hiatadad manai 3-t aimaar baigaa ni oilgomjtoi. orosuud tahainii mah, busad mahaa jingiin nemegduuleh gej, muutgahgui gej himiin bodistoi us shahaj baigaa medee orosiin ooriinh ni suljeegeer ih yavsan, manaihan ch harsan baih. ene orosuudaas ch garahgui yum gej baihgui shuu.

Avatar

ногоо тарьяа 2016-04-14 202.9.42.1

монголчууд ногоогоо тариалах бүрэн боломжтой

Avatar

Зочин 2016-04-14 122.201.24.6

зуслангийн газартаа ногоо тарьж сурья, буриадуудаас ногоо даршилж сурья. сүү цагаагаа элбэгшүүлэх үндэсний хөтөлбөрөө дэмжье

Avatar

зочин 2016-04-14 103.57.94.126

USA-д ИЙМ БАЙХАД МАНАЙД ХУДАЛДАЖ БАЙГАА ХЯТАД ЖИМС НОГОО МАШ ОЙЛГОМТОЙ. НИЛ ХОР. МОНГОЛД ТАРЬЖ БАЙГАА НОГООГ Ч ХИМИЙН ХОРТОЙ ХЯТАД БОРДООГООР БОРДСОН БОЛОХЫГ СУДЛААЧИД ТОГТООСОН. ТЭГСЭН ТЭР СУДЛААЧДЫГ БУРУУТГААД ЭСРЭГ СУРТАЛЧИЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ЯВУУЛААД ӨНГӨРСӨН. МОНГОЛЧУУД МАХ, СҮҮ, ЦАГААН ИДЭЭГЭЭ Л ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ. НОГООГ ӨӨРСДӨӨ ТАРЬ. ЭСВЭЛ НАЙДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭС АВ.

Avatar

батт 2016-04-14 202.21.106.120

америкад үйлдвэрлэж экспортолсон бүтээгдэхүүн болгон хорт хавдрын эсийн үүсгэгч гээд оросууд аль эрт илрүүлсэн дээ.

Avatar

Өлзий 2016-04-14 202.179.31.107

Монгол хүн бусад үндэстнээс өөр өөх, махаа идээд байхад өвдөнө, таргална гэж байхгүй. Харин гадныхантай нийлж ард олноо хортой ногоо, жимс, гурил будаа, ургамлын тос хэрэглүүлж өвдөхөөр нь ашиг олдог дарга нартай юм. Тэднээс яаж нэг сална даа өөрсдөө өвдөвл гадаад явж улсын зардлаар эмчлүүлчихдэг улс. Тэгээд өдөр шөнөгүй мах өөх хортой гэж Мүүн, Чинхай, Христийнхнээр сурталчлуулаад өвчлүүлж байгаагаа нууж шашин хүний эрх гээд л орхичихдог. Бага ангийн унших бичигт мах өөх муухай гэж бичүүлдэг Насанбаяр огт гэмэгүй гээд сайд нар нь хамгаалаад сууж байгааг хараа биз дээ. Бас Цагаан хоолтон гээч солиотнууд гарч хүүхдийн эрүүл мэндээр тоглож байна.

Avatar

Өлзий 2016-04-14 202.179.31.107

"Тарган мах уу Таримал ногоо юу" номыг маань олон хүн дэмждэг ч улс төрчид хамгийн дургүй. Ард олноо импортын хүнсээр хордуулаад эмчлэх гэж өндөр үнэтэй байшин, техник багаж шахаж дундаас нь хувь хүртэх нь хамгийн амар бизнес. 3 жилийн өмнө бүх ногоонд хавдар үүсгэгч пестицид илэрлээ гээд хэлсэн хэдэн эмчийг дарга сайд нар ажилгүй болгож амарсан. Ерөнхий сайд Алтанхуяг сандарч тэр эмч нарыг шүүмжилж нэг юм салсан. Бид ийм л улс төрчид, баячуудтай улс шүү дээ. Дэлхийд эрүүл мэндээр адаг барьж хэдэн муу эмчээ муулж байхад улс төрчид баярлан хожиж байна. Хэдэн эмчийн цалинг нэмэхгүй хирнээ их мөнгө байшин, багажид зарж ард олноо хуурч баяждаг юм шүү.

Avatar

зочин 2016-04-14 150.129.143.7

жимс ногоо бүү ав гурилтай лавшаагаа идээд биен тамираар жаахан хичээллээд зундаа хөдөө гарч айраг цагаагаа уувал эрүүл амьдрах магадлал өндөр болжээ Монголчуудаа хэрээ галуу дуурайж хөлөө хөлдөнө гэгч болжээ бид мэдэх мэдэхгүй олон төрлийн өвчин,хавдар ихсээд байсан үүнтэй зарим талаараа холбоотой нь ойлгомжтой.

Avatar

днгс 2016-04-14 202.179.26.6

унга ба шэ днгс лүд барм пддаа

Avatar

Зочин 2016-04-14 202.21.106.156

Тэнэг юм Ганц авакадо хорт бодисгүй байсан гэнээ .

Avatar

Зочин 2016-04-14 122.201.26.171

ГАДНЫ ЖИМСИЙГ ЗҮГЭЭРЛ БҮҮ АВ. ТЭГЭЭДЛ БОЛОО

Avatar

зочин 2016-04-14 124.158.91.83

урьд өмнө байгаагүй хачин өвчин ихсэж байгаа нэг шалтгаан энэ байх

Avatar

nb 2016-04-14 49.0.160.74

ХҮНСНИЙ БҮТЭЭГДХҮҮНД ХАМГИЙН ЧАНГА ХЯНАЛТ ТАВЬДАГ АМЕРИКТ ИЙМ БАЙХАД БИД ЮУ БОЛЖ БАЙНА…. ОЙЛГОМЖТОЙ…. МАНАЙ УЛС ХҮНСНИЙ БҮТЭЭГДХҮҮН ДЭЭР ДЭЭД ЗЭРГИЙН ХЯНАЛТ ТАВИХ ХЭРЭГТЭЙ…. ХҮНИЙ БИЕД ХОРТОЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДХҮҮН ОРУУЛЖ ИРСЭН ХҮНИЙГ ЭХ ОРНООСОО УРВАСАН ДАЙСНЫ ТҮВШИНД АВЧ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ…. ОРУУЛЖ ИРСЭН ХҮНС, НОГООГ НЬ УСТГА…. ХЭДЭН УДААГИЙН ОРОЛДЛОГЫН ДАРАА ТЭД БУУЖ ӨГӨХГҮЙ ЯАХ ЮМ…. БИД ЯМАР МАХ ГУРИЛАА ИДЭЖ ЧАДАХГҮЙ БИШ…. ХИЛЭЭР ХОРГҮЙ ХҮНС ОРЖ ИРТЭЛ ТЭСНЭ….. ЭЭЖ, ААВ ДҮҮ АХ ДҮҮСДЭЭ ХАЙРТАЙ ХҮН БҮР НАМАЙГ ДЭМЖЭЭРЭЙ….. МУУ ХҮНС БОЛ ЧИМЭЭГҮЙ ӨВЧИН….ТҮҮНИЙГ ОРУУЛЖ ИРЖ БАЙГАА ХҮМҮҮС БОЛ МОНГОЛЫН ДАЙСАН….. УЛС Л ЮМ БОЛ ТУСГААР ТОГТНОЛОО ЧИМЭЭГҮЙ ДАЙСНААС ХАМГААЛАХ ЁСТОЙ…. ТЭР ДАЙЧИД БОЛ ХҮНСНИЙ БҮТЭЭГДХҮҮН ДЭЭР ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙГАА ЛАБОРАТОРЧИД ШҮҮ

Avatar

Зочин 2016-04-14 122.201.26.171

ТҮҮНЭЭС ГАДНА ГАДНЫ ЖИМСИЙГ ЗҮГЭЭРЛ БҮҮ АВ. ТЭГЭЭДЛ БОЛОО

Avatar

Зочин 2016-04-14 202.179.26.81

mongoldoo tarih l heregtei bna, tegeed l himiin bordoo hereglehgui baih estoi doo. manaid l zvgeer l urganaa

Avatar

BOLD 2016-04-14 217.33.171.98

MONGOLD URGADAGGYI JIMSIIG MONGOLOOR NERLEH HEREGGYI. ANGLI NERIIG SHUUD HEREGLEH NI HEREGLEGCHID AMAR YUMAA.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж