Ардчилсан намын даргад 10 гаруй хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдсөнөөс хоёр нь эмэгтэй горилогч байсны нэг нь Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас огцорхыг шаардаж, жагсаал зохион байгуулж явсан Т.Энхсайхан юм. Тэрбээр өнөөдөр /2021.03.10/ мөнгөний сонгууль хийхийг эсэргүүцэж, Ардчилсан намын даргын сунгаанаас нэрээ татаж буйгаа хэвлэлээр дамжуулан дайсан. Харин олон нийт түүний энэ үйлдлийг "Ардчилсан намын даргыг барахгүйгээ мэдэж, эртхэн буулт хийв үү" гэж дүгнэж байна.
Ардчилсан намын даргад анх 19 хүн нэрээ дэвшүүлэхэд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, П.Галиндав нарын хүсэлтийг Дотоод сонгуулийн хороо хүлээн авахаас татгалзсан бол О.Алтангэрэл нэрээ татсан. Ингэснээр 16 хүн үлдсэн. Гэвч сонгуульд өрсөлдөх эхний шатанд 93 сая төгрөг “босгох” шаардлага тулгарснаар нэр дэвшигчдийн тоо цөөрч байгаа бөгөөд цаашдаа ч энэ мэтчлэнгээр буурч мэдэх нь. Одоогоор дээрх сунгаанд өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа, Ардчилсан залуучуудын холбооны дарга С.Эрдэнэболд, М.Тулгат нар үлдээд байна.
Г.ХОРОЛ