Стратегийн түншлэлийн баримт бичигт гарын үсэг зурав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Стратегийн түншлэлийн баримт бичигт гарын үсэг зурав

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Стратегийн түншлэлийн баримт бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Монгол улсад айлчилж байгаа ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар албан ёсны хэлэлцээр хийлээ. Энэ үеэр хоёр улсын худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсон юм.

Үүний дараа Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Энэ хөтөлбөрт эдийн засгийн хүрээнд хамтран ажиллах, Зүүн хойд Азийн, Зүүн Азийн орнуудын асуудалд хамтрах, АСЕМ-ын үеэр Монгол Улсын аюулгүй байдлыг хангах чиглэлээр туслалцаа үзүүлэх зэрэг чиглэл тусгагдсан.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров “Хоёр улсын хоорондын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөр”-ийг эцэслэн тохиролцсонд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, энэхүү хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө Оросын тал хүчин чармайлт гарган ажиллана. “Энэхүү баримт бичгийг байгуулснаар хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж, хамтын ажиллагааны тодорхой  боломжууд нээгдэнэ” гэв. Түүнчлэн, Оросын тал энэ жилийн долдугаар сард Улаанбаатар хотноо болох “Ази-Европ”-ын дээд түвшний уулзалтыг эх орондоо зохион байгуулах нэр хүндтэй үүрэг Монгол Улсад ногдоод байгааг онцлоод, энэхүү уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ” гэлээ.

Т.НОМИН

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

hi 2016-04-14 202.179.27.171

МОНГОЛ ОРОСЫН САЙН ХӨРШИЙН ХАРИЛЦАА ӨӨДЛӨН ДЭГЖИХ БОЛТУГАЙ!

0007 2016-04-14 202.179.25.84

худлаа шаавал баригдахад ойрхон болохоор яаж ч чадахгүй шдээ.үхсэн нохойн хонгорцогнууд

Зочин 2016-04-14 202.180.218.147

АСЕМ-ын үеэр Монгол Улсын аюулгүй байдлыг хангах чиглэлээр туслалцаа үзүүлэх

РАВДАН 2016-04-14 202.70.46.215

ЯГ ТИЙМ МАНАЙ УРАГШЛАХ ХӨГЖИЛД СААД БОЛОГЧДЫГ БИД ЗАЙЛУУЛАХ БОЛНО. ЭНХБАЯР МАНДТУГАЙ!

Зочин 2016-04-14 150.129.140.58

Энхбаяртаа хэлээрэй . том том болзол молзолгүйгээр төрсөн намдаа хадаг бариад оч гэж хэлээрэй, алийн болгон харьд тэнэх вэ дээ, нас ч явж байна, шуналаа дарж яв гэж зөвлөөрөй

Зочин 2016-04-14 150.129.140.58

МОНГОЛ ОРОСЫН ХАРИЛЦАА МАШ ХУРДТАЙ ХӨГЖИХ ЕОСТОЙ, СААД ТОТГОРЫГ БИД СОНГУУЛИАР АЛГА БОЛГОНО

Зочин 2016-04-14 203.91.118.70

За, энэ л манайдаа арай дөнгүүр арга хэмжээ болж дээ.

РАВДАН 2016-04-14 202.70.46.215

ЯАМАЙ ДАА! ТӨРЛИЙН ХЭРЭГ БИШ ТӨРИЙН ХЭРЭГ БОЛОХООР МУУ ХОХА-ГИЙНХАА ТУХАЙ ЭЛДВИЙГ БИЧЭЭД Ч ЯАХАВ !