2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 485,543,608.04 төгрөгийн үнийн дүн бүхий 1,503,802 ширхэг хувьцаа арилжигдсанаас 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол шуудан" ХК (MNP+15.00%) болон "Монгол алт" ХК (ERS +14.98%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" ХК (OLL -8.59%) болон "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK -2.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 186,344 ширхэг нэгж эрхийг нийт 31,052,168 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.54 хувиар өсөж, 33389.34 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,591,405,567,121.15 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ