"Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээ нь нэгдсэн удирдлагаар хангагдаагүй"

Хуучирсан мэдээ: 2021.03.10-нд нийтлэгдсэн

"Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээ нь нэгдсэн удирдлагаар хангагдаагүй"

"Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээ нь нэгдсэн удирдлагаар хангагдаагүй"

Үндэсний аудитын газраас “нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээнд хийсэн аудитын тайланг танилцууллаа. Тус газрын мэдээлснээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 12 хоногийн хугацаанд “нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээнд 442.3 мянган иргэнийг хамруулж, 18.4 тэрбумыг зарцуулсан байна. Энэхүү арга хэмжээг Улсын онцгой комиссоос нэгдсэн удирдамжаар хангаж зохион байгуулна гэх мэдээллийг өгч байв. Харин Үндэсний аудын газраас “нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулахад  нэгдсэн удирдлагаар хангагдаж ажиллаагүй гэх аудитын дүгнэлт гаргажээ. Мөн санхүүгийн тайланд аудит хийх үед шилэн дансны хэрэгжилтэд хяналт тавьж, 655 байгууллагад зөрчлөө арилгах зөвлөмж өгчээ.

Нийтлэг гарсан зөрчлөөс дурдвал,

  • УОК, НОК болон холбогдох төрийн байгууллагуудын батлан гаргасан төлөвлөгөөнүүдэд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулах хариуцан, зохион байгуулах ажлын хэсэг, байгууллага нэгжийг томилохдоо Гамшгаас хамгаалах тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасан гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, удирдлагын зохицуулалт, чиг үүрэгтэй уялдуулаагүй, хуулийн этгээд, иргэний оролцоог тусгаагүй, Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд суурилаагүйгээс уг арга хэмжээний хэрэгжилт доод болон дунд шатанд хэрэгжүүлэх, биелэлтийг тооцоход хүндрэлтэй байдлыг үүсгэжээ.
  • Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэхээс өмнө хязгаарлалт тогтоох, шинжилгээ авахтай холбоотой ерөнхий мэдээллийг иргэдэд өгсөн ч зохион байгуулалтын талаарх нарийвчилсан, системтэй мэдээллээр бүрэн хангаагүй байжээ.
  • Шинжилгээ авах байнгын цэг, явуулын баг төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулсан боловч цэгүүдийн ажлын ачааллыг жигд зохион байгуулаагүй байна.

Аудитын дүгнэлтэд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний хэрэгжилтэд МХЕГ, ЭМЯ, НЗДТГ-ын ХШҮХ-ээс хяналт тавьж, тодорхой зөрчлүүдийг арилгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан гэдгийг онцолж,  бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 94.5 хувь, нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон иргэдийн хөдөлгөөнийг 96.5 хувь хүртэл хязгаарлан дэглэмийг сахиулж ажилласан байна.

Мөн Төрийн аудитын байгууллагаас Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн шууд захирагчдын 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудитыг хуулийн хугацаанд буюу 2 дугаар сарын 25-ны дотор хийж, гүйцэтгэлээ. Улсын хэмжээнд нийт 2,795 төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт гаргаад байна. Үүнээс “Зөрчилгүй” дүгнэлт 2467, “Хязгаарлалттай” дүгнэлт 297, “Сөрөг” дүгнэлт 26, “Санал дүгнэлт өгөхөөс татгалзсан” 5 дүгнэлтийг өгч ажилласан. Аудитаар нийт 1.1 их наяд төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс нягтлан бодох бүртгэлтэй холбоотой 764.4 тэрбум төгрөгийн алдааг залруулж, 12.9 тэрбум төгрөгийн 1,298 төлбөрийн акт тогтоож, 262.7 тэрбум  төгрөгийн 2,533 зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх албан шаардлага хүргүүлж, 92.8 тэрбум төгрөгийн 4,046  зөвлөмж хүргүүлээд байна. Одоогийн байдлаар Төсвийн төвлөрүүлэн захирагчид болон Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн тайланд хийх аудит үргэлжилж байна. Мөн Төрийн аудитын байгууллагаас 2020 оны санхүүгийн тайлангийн аудитыг хийхдээ шалгагдагч байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хослуулсан байдлаар хяналт тавьж ажиллалаа. Энэ хүрээнд нийт Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаагүй нийт 655 байгууллага, албан тушаалтанд зөрчил арилгуулах хугацаатай албан шаардлага хүргүүлж, 1009 зөвлөмжийг өглөө. УИХ-ын Төсвийн байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу ҮАГ-т шинээр байгуулагдсан Шилэн дансны хяналтын хэлтэс нь цахим систем ашиглан төсөв захирагчдын санхүү, төсвийн холбогдох мэдээллийн сан бүрдүүлж, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд байнгын хяналт тавих бодит цагийн аудитыг гүйцэтгэх тогтолцоог нэвтрүүлж, холбогдох цахим системийн загвар, аргачлалыг боловсруулж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж