Ж.Батзандан: Улстөрчидтэй холбоотой оффшор дансны асуудал хэрээс хэтэрчээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ж.Батзандан: Улстөрчидтэй холбоотой оффшор дансны асуудал хэрээс хэтэрчээ

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан: Улстөрчидтэй холбоотой оффшор дансны асуудал хэрээс хэтэрчээ

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Дэлхийн эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн баг оффшорт байгаа данс, мөнгөний хэмжээг саяхан  тодорхой зарласан. Бид өнөөдррийг хүртэл Монголын оффшор дансны тухай  нэг сая доллар л байгаа талаарх мэдээлэлтэй явж ирсэн. Энэ худлаа болсон. Нэг сая биш, нэлээдгүй олон сая доллларыг оффшорт Монголын улстөрчид нуусан байнаҮүнийг нэртэй устай нь  удахгүй зарлана" хэмээлээ.

Түүнээс дараах тодруулгыг авлаа.

-Оффшорт мөнгөө нуусан улстөрчдийн талаар мэдээллээ яг хэдийгээр зарлах вэ?

-Өргөдлийн байнгын хорооноос оффшортой холбоотой ил болсон мэдээллийг шалгуулахаар ТЕГ, АТГ, цагдаагийн байгууллагууд руу албан бичиг явуулсан байгаа. Одоогоор бидэнд ирсэн мэдээллээр тодорхой улстөрчидтэй холбоотой оффшор дансны асуудал бидний өмнө нь мэдэж байсан мэдээллээс нэлээд зөрж байгаа.

-Оффшор данстай  улстөрчдийн тоо нэмэгдсэн гэсэн үг үү?

-Энэ асуудлыг тун удахгүй ил болгоно. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Мэдээллүүлийг шалгаж, нягтлах ажил явагдаж байна.

-Х.Баттулга гишүүнийг тойрсон асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Х.Баттулга гишүүнтэй холбоотойгоор би тодорхой зүйл хэлж чадахгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явдаг ном журмынхаа дагуу явах ёстой. Гэхдээ УИХ тухайн мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны дагуу явж байгаа эсэхэд хяналт тавина. Энэ асуудлаар олон гомдол ирж байгаа.

-Та “Баянгол” зочид буудлын оффист болсон нэгжлэгтэй газар дээр нь очиж танилцсан. Тэнд илт хууль зөрчсөн байдлаар нэгжлэг хийсэн үйлдэл танд анзаарагдсан уу?

– Миний бие Х.Баттулга гишүүний өмгөөлөгчтэй уулзсан. Тухайн өдрийн нэгжлэг хууль зөрчсөн үү гэж би асуусан. Гомдол байхгүй, хуулийн зөрчил гараагүй гэж өмгөөлөгч нь  хариулсан байгаа.

Мөн тэрээр "Сүүлийн үед улстөрийн баривчилгаа, мөрдөн шалгах ажиллагааг  иргэд намын доторх зодоон гэж харж байна. Энэ буруу. Үүнийг залруулахыг хүсэж байна. Монголын төрд шургалсан олигархууд бүлэглэлүүдийн зодооныг улстөрийн намын зодоон мэт буруу тайлбарлах хэрэггүй. Олигарх бүлэглэлүүд Монголын баялгийн төлөө төрийн эрх мэдлийг ашиглаж, хоорондоо тэмцэлдэж байгаа. Нанчилдаж, зодолдож байна. Энэ АН -ын дотоод  зодоон биш, асуудал ч биш" гэлээ.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ASUULT 2016-04-14 202.9.41.123

BI JIRIIN NEGEN AJIGLAGCHARDIIN NAMIIN OTGONBAYR.SUGAR ERUUL MENDIIN SAID ASAN HURELBAATR ERDENTIIG BARICAALSAN BATHUU GEED TUHAI UEDEE ASAR IH MUNGE IDSENNI TOGTOOGDSO HUULI UUREE TEJ TOGTOOSN .ENE HURENGE ARD TUNMNII HURNE YAAGD UUNG TAG DARSAN BE. TA MEDJ BAIGAA YUU

Aa 2016-04-14 103.57.95.94

Auyul daguulsan ilgeemj gedeg kino shig bolov oo tsag aldaj bolohgui hurdan zaral esvel mongo ogsoniig nl zarlahgui geed huleej bna uu

choloo 2016-04-14 124.126.134.225

Ta huuli zuin uhaanii erdemten hun gedeg huuliin zaaltiig urvuulj tailvarlah uhaand mergejsen gej oilgoh uu? Harsaar, duulsaar baital yaahiin argagui Uh huraldah AN-iin bulgiin gishuud hoorondoo uzeltseed baihad namiin asuudal bish gej tailbar hiih ni tanii mergejil uu? Huvinii erh ashig tani haliad namiin tani nertei yaahiin argagui holbogdloo.Bultah gazar baihgui bolson. Ta yaaj enhiin tsagaan tagtaa bolgoh geed nemergui dee. Ner huuree barahiin nemer bizdee

Bolidoo 2016-04-14 124.126.134.225

Erhem huulich guai Olgiroh ner zuusen gishuud tanai namiin dotor nileed baigaagaas ingej hargadaj baina. Ulsiin ih hural dahi AN-iin bulegt Bathuu, Battulga,Erdenechmeg geed olnii tanil horongo mongoor bielegjuu erhemuud l taldaad zodoon hiij baigaag yu gehev ve? Huvi hniih ni talaas harah yamar bolomj baina vE.Edgeer mongotei humuus nam dotoroo eldev nertei Frakts baiguulaad gishuudee taltsuulaad baigaag 2 nud sohroogui hun bur harj baina Uuniig huvi hunii asuudal geh uu?!

Зочин 2016-04-14 103.9.90.226

Өмнө нь Ттөрийн өндөр албан тушаалтай хүмүүс офщёр бүст данстай байхыг хориглох тухай хууль санаачллахад чинь хэн хэн УИХ- дээр эсэргүүцэн унагасаныг бас түүх болгож ,нэр устай нь дахин зарлаарай. Амжилт хүсье.Дэлхий хавтгай болсон гэдгийг тэд нарт мэпдрүүлээд өгөөрэй.

РАВДАН 2016-04-14 202.70.46.215

ЗА ЧИ ЗӨВ Л ДУУГАРААРАЙ ДАА! ЗАНДАЛЧЛАХ ЗҮЙЛ АНГИЙГ ЧИНЬ СЭРГЭЭЖ БОЛОХ ЮМ ШҮҮ!