Ж.Батзандан: Улстөрчидтэй холбоотой оффшор дансны асуудал хэрээс хэтэрчээ

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан: Улстөрчидтэй холбоотой оффшор дансны асуудал хэрээс хэтэрчээ

 

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Дэлхийн эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн баг оффшорт байгаа данс, мөнгөний хэмжээг саяхан  тодорхой зарласан. Бид өнөөдррийг хүртэл Монголын оффшор дансны тухай  нэг сая доллар л байгаа талаарх мэдээлэлтэй явж ирсэн. Энэ худлаа болсон. Нэг сая биш, нэлээдгүй олон сая доллларыг оффшорт Монголын улстөрчид нуусан байнаҮүнийг нэртэй устай нь  удахгүй зарлана" хэмээлээ.

 

Түүнээс дараах тодруулгыг авлаа.

 

-Оффшорт мөнгөө нуусан улстөрчдийн талаар мэдээллээ яг хэдийгээр зарлах вэ?

 

-Өргөдлийн байнгын хорооноос оффшортой холбоотой ил болсон мэдээллийг шалгуулахаар ТЕГ, АТГ, цагдаагийн байгууллагууд руу албан бичиг явуулсан байгаа. Одоогоор бидэнд ирсэн мэдээллээр тодорхой улстөрчидтэй холбоотой оффшор дансны асуудал бидний өмнө нь мэдэж байсан мэдээллээс нэлээд зөрж байгаа.

 

-Оффшор данстай  улстөрчдийн тоо нэмэгдсэн гэсэн үг үү?

 

-Энэ асуудлыг тун удахгүй ил болгоно. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Мэдээллүүлийг шалгаж, нягтлах ажил явагдаж байна.

 

-Х.Баттулга гишүүнийг тойрсон асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

 

-Х.Баттулга гишүүнтэй холбоотойгоор би тодорхой зүйл хэлж чадахгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явдаг ном журмынхаа дагуу явах ёстой. Гэхдээ УИХ тухайн мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны дагуу явж байгаа эсэхэд хяналт тавина. Энэ асуудлаар олон гомдол ирж байгаа.

 

-Та “Баянгол” зочид буудлын оффист болсон нэгжлэгтэй газар дээр нь очиж танилцсан. Тэнд илт хууль зөрчсөн байдлаар нэгжлэг хийсэн үйлдэл танд анзаарагдсан уу?

 

– Миний бие Х.Баттулга гишүүний өмгөөлөгчтэй уулзсан. Тухайн өдрийн нэгжлэг хууль зөрчсөн үү гэж би асуусан. Гомдол байхгүй, хуулийн зөрчил гараагүй гэж өмгөөлөгч нь  хариулсан байгаа.

 

Мөн тэрээр "Сүүлийн үед улстөрийн баривчилгаа, мөрдөн шалгах ажиллагааг  иргэд намын доторх зодоон гэж харж байна. Энэ буруу. Үүнийг залруулахыг хүсэж байна. Монголын төрд шургалсан олигархууд бүлэглэлүүдийн зодооныг улстөрийн намын зодоон мэт буруу тайлбарлах хэрэггүй. Олигарх бүлэглэлүүд Монголын баялгийн төлөө төрийн эрх мэдлийг ашиглаж, хоорондоо тэмцэлдэж байгаа. Нанчилдаж, зодолдож байна. Энэ АН -ын дотоод  зодоон биш, асуудал ч биш" гэлээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж