Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас нэн ховор амьтан болох цоохор ирвэсийн түүхий эдийг гэртээ хадгалж байсан иргэн А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр иргэн А-ийн хэргийг хэлэлцээд гэм буруутайд тооцож, 3 жилийн хорих ял оногдуулсан байна. Мөн прокурорын саналын дагуу экологид учирсан 52 сая төгрөгийн хохирол нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэжээ. Иргэн А нь гэртээ хоёр ширхэг цоохор ирвэсийн түүхий эд болох арьс, толгой, эрүүний яс зэргийг хадгалж байжээ.
🇲🇳🇲🇳🇲🇳 2021-03-10 202.21.108.8
Ангийн хулгайч нарын хандыг дарах хэрэгтэй❗
Зочин 2021-03-10 66.181.161.42
Шаал солиотой , галзуу хууль байна шд . Хүнийг 52 саяаар торгочихоод бас шорондд хийгээд байхдаа яахав дэ . Нямдорж мэтийн хөмхий зуусан тэнэгг пяздаануудын л гаргасан хууль байх .
Зочин 2021-03-10 185.189.114.74
Цоохор ирвэс Оюу толгойгоос үнэтэй болцон юм уу? Шүүхийг үнэн үзэн ядаж байна.
Иргэн 2021-03-10 192.82.70.112
Цоохор ирвэс 12 жил наслаад жамаараа үхэж үрэгддэг гэж сонссон юм байна. Тэгвэл ер нь жамаараа үхэж үрэгдэхээс нь өмнө тодорхой эрх бүхий байгууллагын нь зөвшөөрөлтөйгөөр агнаж арьсыг нь болохнээн ашиглаж байвал яасийм
Зочин 2021-03-10 183.177.97.14
Улсын хэдэн тэр бум идсэн хүнээ эхлээд шоронд хийгээч