БНХАУ вакцин тариулсан иргэддээ гадаадад зорчих гэрчилгээ олгоно

Хуучирсан мэдээ: 2021.03.10-нд нийтлэгдсэн

БНХАУ вакцин тариулсан иргэддээ гадаадад зорчих гэрчилгээ олгоно

БНХАУ вакцин тариулсан иргэддээ гадаадад зорчих гэрчилгээ олгоно

БНХАУ-ын Засгийн газраас гадаадад аялах төлөвлөгөөтэй, вакцин тариулсан иргэддээ цахим гэрчилгээ олгож эхэлжээ. Ингэснээр вакцин тариулсан иргэд гэрчилгээг хүлээн зөвшөөрсөн гадаад орнууд руу зорчих боломжтой болох гэнэ.

Олон улс ард иргэдээ вакцинжуулж эхэлсэн энэ үед зарим орнууд эдийн засгаа сэргээх, хилээ нээх зорилгоор вакцин тариулсан хүмүүстээ гэрчилээ олгох талаар хэлэлцэж байна. Жишээлбэл, Бахрейн тэргүүтэй цөөн улсууд аль хэдийн вакцины гэрчилгээ хэрэглээнд нэвтрүүлсэн бол Еврөпын холбоо гишүүн орнуудынхаа хүсэлтийн дагуу вакцины пасспорт гаргахаар болсон юм.

Хятадын гадаад хэргийн яамны дэргэдэх консулын газрын мэдээлснээр тус гэрчилгээнд тухайн иргэний вакцинд хамрагдсан байдал, шинжилгээний хариу гэх мэт мэдээллийг дэлгэрэнгүй хавсаргах аж.

Хятадын гадаад хэргийн сайд Ван И “Ийнхүү гэрчилгээ тарааж байгаагийн гол зорилго нь хүмүүсийн хооронд харилцааг сэргээхэд хувь нэмэр оруулахад оршино” хэмээн мэдэгдсэн байна.

Гэвч, Хятад улс гэрчилгээгээ чухам аль орнуудад хүлээн зөвшөөрүүлэх талаар хэлэлцсэн нь одоохондоо тодорхойгүй байна. Түүнчлэн вакцин тариулсан гадаад орны хүмүүст тавих хорио цээрийн хязгаарлалтаа хэзээ зөөлрүүлэх талаар албан ёсны мэдээлэл байхгүй.

Нутгийн хэвлэлүүдийн өнгөрсөн долоо хоногт мэдээлснээр вакцин хийлгэсэн гадаад иргэдийг 14 хоног тусгаарлаж буй дүрмийг зөөлрүүлэх талаар эрх баригчид судалж байгаа аж.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж