“Clubhouse”-ийн өрсөлдөгч “Spaces” андройдод нээлттэй боллоо

Хуучирсан мэдээ: 2021.03.10-нд нийтлэгдсэн

“Clubhouse”-ийн өрсөлдөгч “Spaces” андройдод нээлттэй боллоо

“Clubhouse”-ийн өрсөлдөгч “Spaces” андройдод нээлттэй боллоо

“Twitter” компани энэ сарын 3-ны өдөр “Spaces” нэртэй аудио чатны функцээ “Android” хэрэглэгчдэд нээлттэй болгожээ. Энэхүү функц нь зориулалтын хувьд сүүлийн үед цахим сүлжээ хэрэглэгчдийн анхаарлыг татаад буй “Clubhouse”-тай төстэй бөгөөд хүссэн хүн бүр нэг цахим өрөөг үүсгэж, шууд ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлж болдог аж.

Уг функцийг өнгөрсөн арванхоёрдугаар сараас туршилтаар ашиглаж эхэлсэн ч зөвхөн "IOS" үйлдлийн систем дээр ажилладаг байсан юм. Харин одоо "Android" утастай хэн бүхэн хүссэн сэдвээрээ цахим сүлжээнд шууд харилцан ярилцах боломжтой болж байна.

“Clubhouse”-аас ялгаатай давуу тал нь тухайн үеийн шууд ярилцлагыг 30 хүртэлх хоног хадгалах боломжтой юм байна. Мөн нэг дор 10  хүн зэрэг ярих боломжтой ба хэн ярихыг хост буюу тухайн өрөөг үүсгэсэн хүн хянах аж. Харин тухайн ярилцлагыг сонсох хүмүүсийн тоо хязгааргүй байх юм. Түүнчлэн ярилцлагын хуваарь гаргах, модератороо сонгох зэрэг шинэ тохиргоонуудыг нэвтрүүлж байгаа гэнэ.

Эх сурвалж: USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж