Македоны жагсагчид ерөнхийлөгчийн байранд халджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Македоны жагсагчид ерөнхийлөгчийн байранд халджээ

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Македоны жагсагчид ерөнхийлөгчийн байранд халджээ

 

Балканы хойгийн Македоны ерөнхийлөгч Өршөөлийн хуульд улстөрчдийг хамруулсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ. Олон мянган хүн нийслэл Скопье хотноо жагсаал хийж, ерөнхийлөгч Георге Ивановыг огцрохыг шаардаж байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй жагсаалын үеэр бүлэг хүн ерөнхийлөгчийн албаны байр руу халдаж, цонх хаалгыг нь эвдэж, доторх тавилгыг нь галдан шатааж үймээн дэгдээсэн аж. Үймээн самууны үеэр 12 хүнийг баривчилсан бөгөөд сэтгүүлч гэмтэж бэртжээ.

 

Македоны жагсагчид экс ерөнхий сайд Никола Груевский Өршөөлийн хуульд хамрагдаж байгааг эсэргүүцжээ. Түүнчлэн Өршөөлийн хуульд хамрагдсан сөрөг хүчний лидер Зоран Заев ерөнхийлөгчийн зарлигийг хууль бус хэмээн эсэргүүцсэн байна. Тэрбээр экс ерөнхий сайд Никола Груевский улстөрч, сэтгүүлч зэрэг 20 мянга орчим хүний утасны яриаг нууцаар чагнасан хэрэгт буруутгажээ. Харин Засгийн газраас сөрөг хүчний лидер Зоран Заевыг улс орны тогтвортой байдлыг алдагдуулахыг оролдож байна хэмээн мэдэгдсэн байна.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-04-14 202.72.245.252

Энэ МАНАН Монголын улс төрөөс хэзээ арилах бол. Өөрөө сарнихгүй бол хэзээ нэгэн цагт бүр ч аюултай юманд хүргэж байж арилах зүйл тохиолдох вий гэж үнэхээр сэтгэл зовниж байна. Ард түмэн минь ямар ч хувилбараар сонгууль явсан гэсэн хүний хуучин, дээлийн шинэ нь гэдэг ч юмуу, эсвэл таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр дээр гэхчилэн тийм тэнэг зарчмаар л сонголтоо бүү хи йгээрэй дээ. Үр хүүхдийнхээ ирээдүй хойчийг бодож, энэ бузрын олигархуудаас л салцгаая эх орноо аврая Монголын тэнгэр цэлмэг байг улс төр нь цэвэр байг ирээдүй маань тунгалаг байг эх орон минь ариун байг