Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар салбарын сайд нар өнөөдөр (2021.3.10) мэдээлэл хийлээ.
ЗГ: 18-34 насны 1,000 хүнийг сар бүр сонгон шалгаруулж, тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургана
Posted by News.mn on Tuesday, March 9, 2021
Энэ удаагийн хуралдаанаар Залуусыг хөдөлмөрт бэлтгэх талаар авах арга хэмжээ болон төрийн өмчит компани, төрийн өмчит үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн өмчит компани, төрийн өмчит үйлдвэрийн газар болон улсын төсөвт үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээг танилцуулж, хийж тэмдэглэлээр үүрэг авлаа. Өмнө нь би 2021 оны төсөв болон 2020 оны төсвийг тодотгох үеэр Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийг өмчийн болон эдийн засгийн хувьд ашигтай байлгах үүднээс бүтцийн өөрчлөлт хийх, ашигтай ажиллуулах талаар хөндөж байсан. Энэ удаад Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувьд эхний 100 хоногт багтааж хийх ажлын тэргүүн эгнээнд төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх, ашигтаж ажиллуулах асуудал орсон. Өнөөдрийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит 339 аж ахуйн нэгж байгууллага байна. Үүнийг задалбал, төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллага 107, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллага 232 байна. Эдгээр компанийн санхүү болон бусад үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, дөрвөн хэсэгт хуваан бүтцийн өөрчлөлт хийхээр тогтлоо.
Нэгдүгээр, хэвийн буюу цаашид үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх боломжтой компаниуд,
Хоёрт, эрсдэлтэй буюу цаашид нэн яаралтай бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай компаниуд / 15 компани/,
Гуравт, анхаарал татсан, алдагдал нь нэмэгдэх магадлалтай компаниуд,
Дөрөвт, асуудалд орсон компаниуд гэж ангилах замаар бүтцийн өөрчлөлт хийнэ.
2019 оны эцсийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит 339 компанийн нийт баланс 37 их наяд төгрөгт хүрч, 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажилласан гэж гарсан. Гэхдээ нийт ашгийн 1.1 их наяд төгрөг Эрдэнэт үйлдвэрээс, 440 тэрбум гаруй төгрөг нь Эрдэнэс-Тавантолгойгоос олсон ашгаас бүрдсэн. Бусад компаниуд 230 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Тиймээс эдгээр компаниудыг цаашид гурван чиглэлээр арга хэмжээ авна. Мөн өмчлөлийн хувьд гурван чиглэлд хувааж бүтцийн өөрчлөлт хийнэ.
Засгийн газрын тэмдэглэлээр ойрын хугацаанд төрийн болон орон нутгийн өмчит компаниуд дараах арга хэмжээ авч ажиллах чиглэлийг өгсөн байна. Үүнд:
-Стратегийн ач холбогдол бүхий, мөн тусгай төрийн үнэ тарифаар зохицуулдаг компаниудыг бодлогын хувьд харьяалах яам, хэрэгжүүлэгч агентлаг нь дэргэдээ авч явах чиглэлээр ажиллуулах,
-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь зөвхөн төрийн өмч талаас нь хяналтаа тавьж, бүртгэл тооцоог хийх зэрэг хяналтын институт байх нь зөв гэж үзсэн. Төрийн өмч талаас нь компаниудад хяналт тавина,
-Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой бүх компанийн худалдан авалт, хөрөнгө оруулалтыг Тендерийн хуулиар зохицуулах,
-Төрийн өмчийн компаниудын гүйцэтгэх удирдлага болон ТУЗ гишүүд компанийн засаглалын хувьд сайжруулах тал руу нь чиглүүлж ажиллуулах,
-Гүйцэтгэх удирдлагыг томилохдоо хугацаа тавихгүйгээр санхүүгийн тоон үзүүлэлт, сахилга бат, нийгмийн чиглэлийн тодорхой зүйлүүд дээр хэрэгжүүлэх зорилтыг харж, 1-2 жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах,
-Шилэн дансны хэрэгжилтийн төрийн өмчит компаниуд дээр 100 хувь хэрэгжүүлэхийг ТӨБЗГ-т даалгах,
-Засгийн газрын гаргасан 43-р тогтоолыг төрийн болон орон нутгийн өмчит бүх компани хэрэгжүүлж, хэмнэлтийн горимд шилжих,
-Орон тоог зохистой түвшнийг тогтоох, оновчтой уридлагаар хангах, дарга нарын тоог цөөлөх,
-Төр 100 хувь эзэмших стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчит хуулийн этгээдүүдийг тодорхойлж, олон нийтэд ил зарлах,
-Олон жил үр ашиггүй, алдагдалтай ажилласан, хувийн хэвшлийн компаниуд үүргийг нь гүйцэтгэж болох компаниудыг Компанийн тухай хуулийн дагуу татан буулгах, нийлүүлэх, нэгтгэх процессыг эхлүүлэх,
-Хөрөнгийн зах зээлд нээлттэй хувьцааг нь арилжаалах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтыг гаргах,
-Үйл ажиллагааны чиглэл, санхүүгийн үр ашгийг харгалзан төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн 34 хүртэлх хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан зах зээлд нээлттэй хэлбэрээр арилжаална.
Бүтцийн өөрчлөлт хийсэн хамгийн сайн жишээ бол “Монгол шуудан” компанийн 34 хувийг 2016 онд олон нийтэд нээлттэй худалдсан юм. Ингэснээр үнэлгээ нь 3-5 дахин нэмэгдсэн байдаг. Энэ загвараар төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийнэ.
Холбоотой мэдээ