Хөршөөсөө буудай гуйхгүй амьдрах талаар зөвлөлдлөө | News.MN

Хөршөөсөө буудай гуйхгүй амьдрах талаар зөвлөлдлөө

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Хөршөөсөө буудай гуйхгүй амьдрах талаар зөвлөлдлөө

“Хажуу айлаасаа орой болгон давс гуйгаад явдаг айл хэцүү. Яг үүн шиг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, гишүүн нь хөрш орнуудаасаа буудай гуйгаад явах. Бусдад ямар муухай харагдаж байгаа бол” хэмээн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич  Ш.Мардаан ярилаа. Түүний дүрсэлсэн энэ үзэгдлийг цаашид үргэлжлүүлэхгүйн тулд тариаланчид техник, технологийн шинэчлэл хийх, үе залгамжлах залуу тариаланчдыг бодлоготойгоор бэлдэх шаардлагатай болжээ. Хэдхэн жилийн дараа Монгол Улсын газар, тариалангийн талбай сүрлэн хучлагатай болж, дотоодынхоо хэрэгцээг хангахаас гадна үр буудайгаа экспортод гаргах цаг ойртсон тухай ч Ш.Мардаан дурдсан юм. Гэхдээ дээрх зорилтот хүрэхийн тулд тариаланч, төр хоёр одоогийн хамтын ажиллагаагаа сайжруулж ажиллах нь чухал аж. Харин Сэлэнгэ аймгийн Туулын хөндийд 1000 га-д тариа тарьдаг Г.Баямөнх нэг үеэ бодвол энэ салбарт бариад авах орчин цагийн Тариалангийн тухай хуультай болсоныг онцлоод, малын бэлчээр, тариалангийн талбай хоёрыг хуульд зааснаар яаралтай зааглаж өгөхийг хүссэн юм. Мөн цаг уурчид цаг уурын прогноз, мэдээгээ зөв өгч байхыг тэрбээр санууллаа. Өнгөрсөн жил Монгол Улсын нийт ургацынхаа 70 хувийг алдсан нь цаг уурчдын өгсөн буруу мэдээлэлтэй холбоотой гэв.

УИХ-ын өнгөрсөн нэгдүгээр сард баталсан Тариалангийн тухай хуулиар  малын бэлчээр, тариан талбайг зааглаж, тариан талбайгаас 500 метрийн зайд малчдын өвөлжөө, хаваржаа барих, мал бэлчээхийг  хориглосон байна. Ингэхдээ энэхүү хууль батлагдахаас өмнө тариан талбайн хажууд өвөлжөө, хаваржаа байсан бол тухайн талбайг эзэмшигч тариаланч өөрийн зардлаар тухайн малчны өвөлжөө, хаваржааг нүүлгэн шилжүүлэх үүрэгтэй. Дараа нь харьяа сум, аймгийн Засаг дарга, Иргэдийн хурал өвөлжөөгөө нүүлгүүлсэн малчинд 30 хоногийн дотор шинэ газрыг хуваарилж өгөх эрхтэй аж.

Тариаланчдад 50 тэрбум төгрөгийг эхний ээлжид жилийн 12.5 хувийн хүүтэй хуваан зээлүүлэхээр салбарын яам нь Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банкуудтай дамжуулан зээлдүүлэх гэрээг өнгөрсөн Мягмар гаригт байгуулсан. Тариаланчдын тухайд энэ зээлийг өөр өөрсдийнхөөрөө хүлээж авч байна. Тухайлбал Архангай аймгийн тариаланч Б.Жавхлант дээрх зээлийг аминд тулсан дэмжлэг биш, зээлийн хүү нь өндөр, зээл авахад бүрдүүлэх материал нь олон гэж үзэж байна. Эсрэгээрээ “Агрошим” компанийн захирал С.Хийморсон тариаланчдад үзүүлсэн төрийн том дэмжлэг гэлээ. “Тариаланчид техник, технологийн шинэчлэл хийх шаардлагатай. Гэхдээ элдэв зээл тусламжаар БНХАУ-аас оруулж ирсэн техникүүд чанаргүй, амархан эвдэрдэг. Иймээс тариаланчид бэлэн мөнгөний зээл авч, өөрсдөө ОХУ-аас урт хугацааны эдэлгээ даах трактор, комбайнуудыг оруулж ирнэ” гэж С.Хийморсон хэллээ. Өмнө ТЭДС-аас зээлээр олгосон БНХАУ-д үйлдвэрлэгдсэн комбани нь гурван жил ашиглаад эвдэрчээ. Тариаланчид комбайнийг жилд зөвхөн зуны нэг сар л ашигладаг байна.

Тариалангийн тухай шинэ хуулиар тариаланчид 40 хүртэлх жил тухайн тариалангийн талбайгаа эзэмшиж болох юм. Гэхдээ банкнаас зээл авахаар хандахдаа зөвхөн эзэмших талбайныхаа гэрчилгээг барьцаанд тавих эрхтэй. Учир нь, дараа дараагийн УИХ-аар дээрх хуульд өөрчлөлт оруулаад тариан талбайн эзэмших заалтыг хүчингүй болговол арилжааны банкуудад хохиролтой. Иймээс банк өөрсдийнхөө ирээдүйд гарах эрсдэлийг тооцож, тариаланчдын газрыг барьцаанд авах боломжгүй гэдгийг салбарын яамнаас нь тайлбарлалаа. Дархан-Уул аймагт өчигдөр болсон “Тариаланчдын улсын зөвлөгөөн”-д оролцсон тариаланчдын дийлэнх нь тариалангийн газраа барьцаанд тавьж, зээл аван техник, технологио шинэчилж, талбайн хөрсөө арчилж тордох хүсэлтэй байлаа.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2016-04-14 202.72.245.252

Энэ МАНАН Монголын улс төрөөс хэзээ арилах бол. Өөрөө сарнихгүй бол хэзээ нэгэн цагт бүр ч аюултай юманд хүргэж байж арилах зүйл тохиолдох вий гэж үнэхээр сэтгэл зовниж байна. Ард түмэн минь ямар ч хувилбараар сонгууль явсан гэсэн хүний хуучин, дээлийн шинэ нь гэдэг ч юмуу, эсвэл таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр дээр гэхчилэн тийм тэнэг зарчмаар л сонголтоо бүү хи йгээрэй дээ. Үр хүүхдийнхээ ирээдүй хойчийг бодож, энэ бузрын олигархуудаас л салцгаая эх орноо аврая Монголын тэнгэр цэлмэг байг улс төр нь цэвэр байг ирээдүй маань тунгалаг байг эх орон минь ариун байг эцэг дээдэс минь тайван байг

Avatar

зочин 2016-04-14 202.21.118.178

хүйтэн, хуурай, дэлхийн зулай мэт энэ газарт будаа ургуулна гэж тэнэгтдэг Монголчууд бид үнэхээр мулгуу үндэстэн шүү. Харин малаа өсгөөд орлогоор хямд тариа импортлоно гэвэл бодит байдалд нийцнэ…

Avatar

зочин 2016-04-14 202.131.248.90

манай цаг уурын мэдээ харинч маш зөв хэлдэг болоод байгаа шүү. Манайхны бусдаас буруу хайдаг зан л харин өөрчлөгдөхгүй юмаа. Жинхэнэ тариаланч бол цаг агаарын мэдээ сонсохгүй байсанч ургац алдахгүй шүү дээ.

Avatar

зочин 2016-04-14 202.131.248.90

манай цаг уурын мэдээ харинч маш зөв хэлдэг болоод байгаа шүү. Манайхны бусдаас буруу хайдаг зан л харин өөрчлөгдөхгүй юмаа. Жинхэнэ тариаланч бол цаг агаарын мэдээ сонсохгүй байсанч ургац алдахгүй шүү дээ.

Avatar

Зочин 2016-04-14 202.9.40.216

CHIMEEGUIKHEN SHIG KHIIKH AJLUUDAA KHIIJ YAVJ SURAKH YUMSAN. KHURSHUUSUU GUIKHGUI GEJ ZAAVAL KHELJ BAIKH YAMAR KHEREGTEI YUM.

Avatar

Зочин 2016-04-14 202.5.196.170

Нөхөн сэргээлтийн эрхтэй компани зарна. Утас:99846461

Avatar

ХЭХЭ 2016-04-14 202.5.195.125

БУДАА ГУЙХГҮЙ АМЬДАРЧ БОЛНО Ш ДЭЭ ЛАВРОВТ ӨГСӨН САЙХАН ХАРИУ БАЙНА

Avatar

Зочин 2016-04-14 27.123.214.2

Өөрсдийн хийж чадахгүй зүйлсийг Монголдоо үйлдвэрлэнэ гэж мунхаглахаа одоо болимоор юм. Ямар Хойд Солонгос биш дээ.

Avatar

ХЭХЭ 2016-04-14 202.5.195.125

БИТГИЙ Х О Ш НОГО ЦАРАЙЛ

Avatar

NB 2016-04-14 49.0.160.74

ДАВАРСАН ГАРУУД …….ХҮНЭЭС ГУЙГААД БАЙХ ЮУ БАЙГААМ….. ӨӨРСДӨӨ ТАРЬ….. УЛСЫГ ЦӨЛМӨӨД ТА НАР ЯМАР ТАРИА АВЧ БАЙГАА ЮМ….. БҮХ БУРУУГ БУСДАД ӨГЧИХӨӨД АШГИЙГ НЬ ӨӨРСДӨӨ АВНА…. ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧИМААР АЖИЛЛА…. НӨГӨӨ ХЭРЭЭГ АЙЛГАДАГ ҮНЭГ ШИГ…. ТА НАР ТАРИА ТАРЬЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА БОЛ ТА НАРТ ӨГЧ БАЙГАА МӨНГӨӨР ГАДНААС БУУДАЙ АВСАН НЬ ДЭЭР…..

Avatar

Бат 2016-04-14 202.131.7.199

Өнгөрсөн жил ургац алдсан нь ганцхан цаг урчдын буруу бус, агротехникээ мөрдөөгүй тариаланчдын буруу лав 50% байгаа шүү. Үржил шимээ 50 -70% алдчихсан газарт гуурстай талбайд бордоо хэрэглэлгүй, ганд тэсвэртэй сорт сонголгүй олдсоноо тарьдаг та нарын буруу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж