Улаанбаатарт 29-31 градус хална

Хуучирсан мэдээ: 2010.08.11-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 29-31 градус хална

Өнөөдөр нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас хойш эргэж  секундэд 7-12, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Говийн нутгаар 29-34 градус,  Орхон, Сэлэнгэ, Туул, Халх голын сав, Дорнод монголын тал  нутгаар 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 29-31 градус дулаан байна гэж Ус цаг  уурын хүрээлэнгээс мэдээллээ.

Б.Анхаа  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж