Ази, Номхон далайн бүс нутагт Хятадын хүч нөлөөг хязгаарлах зорилготой “Дөрвийн бүлэг”-ийг өнгөрсөн онд АНУ байгуулсан билээ. Тус бүлэгт АНУ, Япон, Энэтхэг, Австрали улсууд багтдаг. Тус бүлгийн анхны дээд хэмжээний уулзалт Баасан гаригт /2021.03.12/ цахим хэлбэрээр зохион байгуулагдахаар болжээ.
Энэ үеэр АНУ-ын эрх баригчид Энэтхэгт covid-19-ийн эсрэг вакцины үйлдвэрлэх ажлыг өргөжүүлж, гарцыг нь нэмэгдүүлэх санхүүжилтийн санаачилга гаргах гэж байгаагаа мэдэгдсэн байна. Тодруулбал, АНУ-ын “Novavax”, “Johnson & Johnson” компаниудын бүтээсэн вакциныг Энэтхэгт бөөнөөр үйлдвэрлүүлэхээр зорж байгаа гэнэ.
Энэтхэгийн тал ч мөн вакцин үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэхийг “Дөрвийн бүлэг”-ийн гишүүн орнуудаас хүсчээ. Энэ нь covid-19-ийн эсрэг вакцинаар дамжуулан дэлхий дахинд нөлөөгөө тэлж буй Хятадын эсрэг зогсох арга зам гэдгийг удаа дараа илэрхийлсээр байна.
Мутацид орж, хувсан өөрчлөгдсөөр байгаа Covid-19 тархалтыг зогсоох цорын ганц арга зам нь вакцинжуулалтын хөтөлбөрийг хурдасгах гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ