Энэ жил 5,000 залуусыг сургаж, ажилтай болоход нь дэмжинэ | News.MN

Энэ жил 5,000 залуусыг сургаж, ажилтай болоход нь дэмжинэ

Энэ жил 5,000 залуусыг сургаж, ажилтай болоход нь дэмжинэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдөр боллоо.


“Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төслийг баталлаа. Багц сургалт нэг сарын хугацаатай. Сүүлийн гурван сар ажилгүй байгаа ч ажил хийх, амьдралаа өөрчлөх хүсэлтэй, 18-34 насны, эрэгтэй, эмэгтэй 1,000 хүнийг сар бүр сонгон шалгаруулж, тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургах юм.

Төслийн талаарх мэдээ, мэдээллийг бүртгэл эхлэхээс 10, түүнээс багагүй хоногийн өмнө нийтэд зарлан мэдээлнэ. Залуучууд тухайн үед нь цахимаар болон өөрсдөө очиж бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэс хариуцах юм.

Бүртгэх, ярилцлага хийх, сонгон шалгаруулахтай холбоотой удирдамжийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга батална.  Сонгон шалгаруулалт, цар тахлын шинжилгээ, эрүүл мэндийн бусад үзлэгт тэнцсэн залуусыг нэгдсэн цэгээс багц сургалт хийх байранд хүргэнэ. Орон нутгийн залууст унааны зардал олгохоор төлөвлөжээ.

Төсөл нь залууст эрүүл, эртэч, амьдралын идэвхтэй хэв маяг, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх хэлбэрээр ажилтай, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Энэ хүрээнд өөрийгөө танин мэдэх, зөв дадал хэвшил, харилцаа хандлага, эх оронч үзэл санааг ойлгуулж, бие бялдрын зөв хүмүүжил, гэр бүлийн эерэг харилцаа, соёл төлөвшүүлэхэд чиглэсэн багц сургалт явуулна.

Мөн ажил хөдөлмөрт бэлтгэх, ажлын ачаалал зэргийг даван туулах чадавхид сургах, хүн бүрийн онцлогт тохирсон ажил, мэргэжлийн зөвлөгөө өгч, хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөө гаргахад нь туслах юм.

Энэ жил шаардагдах 11 тэрбум 800 гаруй сая төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын батлагдсан төсвийн багцад зохицуулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан санхүүжүүлнэ.

Төсөлд хамрагдсан залуусыг нэг жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажилтай болгосон ажил олгогч, ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон нэг жилийн Нийгмийн даатгалын шимтгэл /эрүүл мэндийн даатгалын шимтгэл орохгүй/-тэй тэнцэх нэг удаагийн нөхөн олговор олгохоор төлөвлөлөө. Үүнд шаардагдах хөрөнгийг 2022 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусгаж байх юм.

Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг гүйцэтгэхээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ хийхдээ залуучуудыг ажилтай болгох талаар тусгаж байхыг төсвийн бүх ерөнхийлөн захирагчид даалгалаа.

Нийт хүн амын 31, хөдөлмөрийн насны иргэдийн  46 хувийг 15-34 насны  залуус эзэлдэг. Улсын хэмжээнд ажилгүй байгаа 92 мянга гаруй хүний 51 хувь нь буюу 47 орчим мянга нь 18-34 насныхан гэсэн статистик мэдээ гарчээ.

ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САН БАЙГУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛНА

Үндэсний баялгийн сангийн тухай, Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэхийг сайд Г.Ёндон, Б.Жавхлан нарт даалгав. Энэ нь газрын доорх баялгаас хүртэх өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо болон ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилготой. Эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэлгээг олон улсын зах зээлд жишиг үнээр үнэлж, хүртэх үр ашгийг нь нэмэгдүүлэн, борлуулалт, орлогод нь хяналт тавихтай холбогдуулан  Эрдэс баялгийн биржийн тухай хуультай болох зайлшгүй шаардлагатай гэж үзлээ. Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 22, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71, экспортын 94 хувийг уул уурхай, олборлох салбар бүрдүүлж байна.

ЭХ СУРВАЛЖ: ZASAG.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-10 59.153.115.168

Манай төр засагт бодлого гэж байна уу. Олон залуус ажилгүй байгааг гэнэт л мэдэв үү. Сонгуулийн өмнө гэнэт бөөн мөнгө гаргаад л сургаад ажилтай болгочих уу. Ажил байгаад цалин нь амьдралд нь наад захын хэрэгцээг нь хангаад байвал ажил хийх сонирхолтой болно гэдгийг мэддэггүй юмуу. Ажил хийж байгаа хүмүүсээ дэмжиж тогтвортой ажиллах боломж олгох хэрэгтэй. Ажлын байр бий болгох хэрэгтэй. Ажил олгогч нараа дэмжих хэрэгтэй. Төрийн бодлого алсыг харсан байх хэрэгтэй. Тэгж байж л улс хөгжинө

Avatar

зочин 2021-03-10 124.44.59.30

Залуучуудыг сургаж, дэмжих нь зөв боловч тэд Монголд цалин авч сурч, мэргэжил эзэмшчихээд, гадаадад ажиллаж амьдрахаар явчих байх даа? Ингээд л Монголын ЗГ-ын мөнгө ямар ч үр дүнгүй салхинд хийсэх үү? эсвэл Монголын мөнгөөр гадаадад ажиллах хүч бэлтгэх үү? Гадаадад сургуульд төгссөн монгол хүүхдүүдийн дийлэнх нь тэндээ үлдэж ажиилаж амьдардаг, маш цөөхөн нь Монголд ажиллахаар очдог боловч монголын хуучинсаг хоцрогдсон дарга нар нь тэднийг ажилд авдаггүй болохоор Монгол хөгжих үү? дэвших үү?

Avatar

Би эх орондоо хайртай 2021-03-10 64.119.21.95

Эхэлж ажлын байрыг нь баталгаатай болгоод зарцуулах гэж бга мөнгөнөөсөө дадлагажиж ажиллах тухайн байгууллага, компанид нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Сургалтыг онолдоод нэг их үр дүнд хүрэхгүй дээ.

Avatar

иргэн 2021-03-10 202.179.25.212

Худлаа МАН Ерөнхийлөгчийн Шоу хийж байгаам , Сонгуулийн дараа тэгээд л бүх зүйл Худлаа болно,

Avatar

Bas 1 mungu ideh arga zohiojee 2021-03-10 202.55.188.36

Olon zaluus 4 jil ih deed surguulid sursan nertei ajilgui laaz ushigluj baihad uhseniih ni 1 sar surgaad ajlaar hangah ve

Avatar

Zochin 2021-03-10 124.158.80.224

Ene ! saryn surgaltyn hutulburuu MSUT-iin programdaa oruulaadl l mongo zarahgui heregjuuleh bolomjtoi haragdaad baina. Ur ashiggui mongo ursen ajil boloh vii dee.

Avatar

эдийн засагч 2021-03-10 202.9.40.250

Хайран мөнгө, манай залуус чинь ажлын байргүйгээс биш залхуугаас ажилгүй байгаа юм шүү дээ…
1 сая төг авчаад л зугатаачихна даа, дийлэнхолонх нь

Avatar

Эдийн засагч 2021-03-10 202.70.34.114

Мэргэжлээ эзэмшсэн залуусыг эхлээд ажлын байртай болгомож хангамаар бна …. Наад зорилгоо буруу тодорхойлоод бна. сургахад биш ажилтныг тогтвортой ажиллуулах нөхцлийг хангахад мөнгөө зарцуулмаар байна.

Avatar

Иргэн 2021-03-10 66.181.189.216

Сургаад сургаад нэмэргүй ээ. Хөдөлмөр хийж буй бүх хүнийг Хөдөлмөрийн -хувийн хэрэг-харилцах- шилжих дэвтэртэй болго. Тэгвэл ажил ажил хэсэж сэглэж орж гарч таслаж дамжиж сэлгэдэг зоргоороо нөхөд боломжгүй болж тогтвор суурьшилтай шударга ажиллан хөдөлмөрөө шударга үнэлүүлдэг ч болно.

Avatar

9485 2021-03-10 124.158.65.27

Коммунист өвгөн юугээд мөөрөөд байнаа? Ацны чинь хувийн хэрэг.

Avatar

ЗОЧИН 2021-03-10 122.201.22.70

АЖЛЫН БАЙР, АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭ СҮЙРҮҮЛЖ БАЙЖ ЮУН ШИНЭЭР ХҮН СУРГАХАД ЗАРДАЛ ГАРГАХ ВЭ. ХИЙХ АЖЛЫНХАА ДАРААЛЛЫГ МЭДЭХГҮЙ БАЙНА УУ, МӨНГӨ ХУСАХ АРГАА ОЛЧИХОВ УУ. ТЭГЖЛ ХАРАГДААД БАЙНА.

Avatar

Нэргүй 2021-03-10 66.181.180.112

0 минутын өмнө
Үр дүнд хүрэхээр сайхан ажлын эхлэл байна!? ЗГ ингэж эрч хүчтэй дайчин ажиллавал манай улс хөгжилгүй яахавдээ!? Хүмүүс мэрэгжилтэй ажилтай орлоготой болвол тэрэн шиг сайн хөрөнгө оруулалт гэж үгүйшдээ!?

Avatar

Зочин 2021-03-10 66.181.180.112

0 минутын өмнө
Үр дүнд хүрэхээр сайхан ажлын эхлэл байна!? ЗГ ингэж эрч хүчтэй дайчин ажиллавал манай улс хөгжилгүй яахавдээ!? Хүмүүс мэрэгжилтэй ажилтай орлоготой болвол тэрэн шиг сайн хөрөнгө оруулалт гэж үгүйшдээ!?

Avatar

Иргэн 2021-03-10 66.181.180.112

0 минутын өмнө
Үр дүнд хүрэхээр сайхан ажлын эхлэл байна!? ЗГ ингэж эрч хүчтэй дайчин ажиллавал манай улс хөгжилгүй яахавдээ!? Хүмүүс мэрэгжилтэй ажилтай орлоготой болвол тэрэн шиг сайн хөрөнгө оруулалт гэж үгүйшдээ!?

Avatar

Зочин 2021-03-10 192.82.76.179

ЗГ-ЫН ХУРАЛДААН ГЭЖ ЖИНХЭНЭ ГУРИЛДАХ ЮМАА. "БЭРС" ГЭДЭГ ЧИНЬ КИНО ЖҮЖИГЧИН БЭЛДДЭГ СУРГУУЛЬ БАЙСАН ДАА

Avatar

Зочин 2021-03-10 64.119.17.131

Чи сайн санаж байна. Яг тийм …

Avatar

Злчин 2021-03-10 202.9.40.15

?????!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж