Олимп, паралимпийн тамирчдын вакцинжуулалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.03.10-нд нийтлэгдсэн

Олимп, паралимпийн тамирчдын вакцинжуулалт эхэллээ

Олимп, паралимпийн тамирчдын вакцинжуулалт эхэллээ

Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний олимпын хороо хамтран Улсын онцгой комисс болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт “Токио-2020” Олимп, Паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг вакцинд хамруулах хүсэлт гаргасны дагуу өнөөдрөөс Үндэсний шигшээ багийн тамирчдыг вакцинжуулах ажил эхэллээ.

Баг тамирчдаа уриалж БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц болон МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нар АстраЗенека вакцины эхний тунг хийлгэлээ.

Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд олимпын 15, паралимпын 7 нийт 270 тамирчин, дасгалжуулагч харьяалагддаг. Үүнээс эхний ээлжинд буюу хуваарийн дагуу өнөөдөр бадминтон, усанд сэлэлт, бокс, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг, таеквондо, байт харваа, хүндийн өргөлт, гимнастик, пара таеквондо, пара байт, пара буудлага, пара пауэрлифтинг зэрэг спортын төрлийн 150 орчим тамирчин, дасгалжуулагч болон БТСУХ, МҮОХ-ны төлөөлөл зарим албаныхан вакцинд хамрагдсан юм.

Үндэсний шигшээ багийн тамирчдын тухайд Олон улсын хүүхдийн найрамдал төв болон Техник спортын төвд тус тус тусгаарлагдан, ногоон бүс бүрдүүлэн бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлсээр байна. БТСУХ-ны зүгээс баг тамирчдаа вакцинд хамруулах үйл ажиллагааг халдвар хамгааллын нарийн дэгийг баримтлан, тогтоосон журмын дагуу, нэг урсгалаар Спортын төв ордонд зохион байгууллаа.

 

ЭХ СУРВАЛЖ: Биеийн тамир, спортын улсын хороо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж