“Эрдэнэс Тавантолгой” компани IPO гаргахгүй, харин бонд гаргана | News.MN

“Эрдэнэс Тавантолгой” компани IPO гаргахгүй, харин бонд гаргана

“Эрдэнэс Тавантолгой” компани IPO гаргахгүй, харин бонд гаргана

“Эрдэнэс Тавантолгой” компани IPO гаргахгүй, харин бонд гаргана

“Эрдэнэс-Тавантолгой" компаниас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.03.10/ мэдээлэл хийлээ.


Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “2021-2025 онд хэрэгжүүлэх дунд хугацааны бизнес төлөвлөгөөг холбогдох яамд болон төрийн байгууллагууд, ТУЗ-өөр удаан хугацаанд хэлэлцлээ. Өнгөрөгч 2020 оны арванхоёрдугаар сарын 12-ноос хойш удаан хугацаанд нягталж, бизнес төлөвлөгөөгөө батлууллаа. Өнөөдрөөс хэрэгжээд явах юм. Өнгөрсөн 2017-2020 оны хугацаанд хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөө амжилттай хэрэгжиж, зургаан зүйл дээр амжилттай ажилласан. Тодруулбал, бид таван жилийн хугацаанд 10.1 их наяд төгрөгийг өөрийн хамаарал бүхий компаниудаа санхүүжүүлсэн. Энэ жил үндэсний их бүтээн байгуулалтын ажлуудыг хийнэ. Нийт 32 их наяд төгрөгийн орлоготой ажиллаж, таван жилийн дараа 50 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий үндэсний том компани болж хөгжинө. Нийтдээ 20 төсөл хэрэгжүүлж, 5500 ажлын байрыг шууд бий болгоно.

Нүүрсний нөөцийг 2018 оны наймдугаар сарын 26-нд анх удаа нэгдсэн байдлаар батлуулсан. Хоёрдугаарт, алдагдалгүй, өргүй ажилласан бол гуравдугаарт, 1072 хувьцааг анх удаа амилуулж, ногдол ашиг тараасан. Дөрөвдүгээрт, төмөр замын салбарыг өөрийн орлогоороо санхүүжүүлсан бол тавт нийгмийн хариуцлагын хүрээнд “Тавантолгой түлш” компанийн санхүүжүүлдэг бол зургаад ажиллах орчноо сайжруулж, ажилчдын цалин урамшууллыг нэмсэн" гэв

Мөн 2021, 2022 онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд бүсээ чангалж, бүх үйл ажиллагаагаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт руу чиглүүлнэ. Ирэх 2023 оноос долоон их наяд, 2024 онд 9.1 их наяд, 2025 онд 10 их наяд төгрөгийн жилийн борлуулалтын орлоготой ажиллана. Хөрөнгө оруулалт 10.1 их наяд төгрөг байгаа. Үүнээс үйл ажиллагааны зардал буюу үндсэн олборлолтын зардал өссөн ч зардал огцом өсөхгүй. Ирэх 2024 онд 4.6 их наядын үндсэн үйл ажиллагааны зардал, хоёр төмөр зам, цахилгаан станцын ашиглалтын зардал  бүгд орсон бол 2025 онд 4.9 их наяд болж тогтворжино. Дахин нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагагүй болно гэсэн үг.

Харин улсын төсөвт 2023 онд 1.6 их наяд, 2024 онд хоёр их наяд, 2025 онд 2.3 их наядын татвар хураамж төвлөрүүлнэ. Цэвэр ашгийн хувьд 2023 онд 2.6 их наяд, 2024 онд 3.2, 2025 онд 3.7 их наядын цэвэр ашигтай ажиллаж, өсөн нэмэгдэж нэг хүнд 669.751 төгрөгийн ногдол ашиг авна.

Энэ онд 2.5 их наядын хөрөнгө оруулалтыг хийх ёстой. Үүний 1.5 их наяд төгрөгөөр “ЭТТ” бонд гаргахаар Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох материалаа хүргүүлсэн. Үлдсэн нэг их наяд төгрөгийг 2021 оны үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлэхээр төлөвлөсөн.

Анх удаа төрийн компани иргэд, аж ахуй нэгж, гадаадын хөрөнгө оруулагчдадаа нээлттэй бонд зарлаж байна. Монгол Улсын иргэн энэ бондыг худалдан авч, бондын хүүгээр өөрийнхөө хөрөнгийг нэмэгдүүлэх боломжтой.

Энэ ажлыг гуравдугаар сарын 25-нд зарлаж, 31-нд арилжаа явуулна. Одоогоор арилжааны банкууд, зарим иргэд, аж ахуй мэдээлэл авч эхэлсэн.

Тэгэхээр энэ бондын хувилбар бол дотоодын зах зээлээс босгоно. Засгийн газраас 10 их наяд төгрөгийн санхүүжилтийг гаргасан. Үүний хоёр их наяд төгрөг нь “Эрдэнэс Тавантолгой” болон “Тавантолгой” ордын бүсийн хөгжилтэй холбоотой хөрөнгө оруулалт байна. Дотооддоо байгаа мөнгөний урсгалыг сайжруулахаас гадна олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргахаа больсон.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ТУЗ.... 2021-03-10 202.126.89.97

ТУЗ бол ГЗахирлыг хянах үүрэгтэй гэтэл өөрөө ТУЗ дотроо ордог буруу юм шиг энэ…..

Avatar

Иргэн 2021-03-10 202.126.89.97

Үлгэр үү, нүүрсний гэрээг яаж хийдэг вэ, …..Ариунболд захирлын асуудал юу болсон бэ…….?????

Avatar

Зочин 2021-03-10 66.181.180.74

Ганхуяг авлигач шуналтай луйварчин. Тавантолгойгоос цусалж ханаагүй байна уу. Тэр Мөнхжаргал гэж залуугийн тэмцээд байгаа зөв шүү. хятадын Ти ти жи ви тэй нийлж монгол улсыг луйвардаж байгаа хөгийн н**ш.

Avatar

Иргэд 2021-03-10 59.153.84.139

Иргэдийн ноогдол ашгаар төрийн нэрээр төмөр замд хөрөнгө оруулахыг зөвшөөрөхгүй. Ноогдол ашгаа авья. Мөнгийг минь өгнө үү

Avatar

Иргэн 2021-03-10 192.82.65.47

Надад 2 асуулт байна. Хаанаас ямар учиртай ЭТТ-н 15% иргэд, 85%-г төр эзэмшинэ гэж хэн шийдсэн юм бэ? Нэг намаас л сонгогдсон хэдхэн хүн л тэр их баялгийг яаж захиран зарцуулахыг шийдэх нь зөв гэж үү?

Avatar

Зочин 2021-03-10 202.55.188.36

Nogdol ashig avaya. Ter hiih yumnuudaa turiin ezemshliin 85%-n nogdolooroo hii, ard tumnii 15%-n nogdoliig uguh yostoi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж