Трампыг Нью-Йоркод ердөө ганцхан дэмжигч угтан мэндчилжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.10-нд нийтлэгдсэн

Трампыг Нью-Йоркод ердөө ганцхан дэмжигч угтан мэндчилжээ

Трампыг Нью-Йоркод ердөө ганцхан дэмжигч угтан мэндчилжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Цагаан ордныг орхисноосоо хойш анх удаа Нью-Йорк хотод эргэн иржээ. Гэвч түүнийг өмнөх шиг олон шүтэн бишрэгч, дэмжигч нар угтан авсангүй. Харин ердөө ганц хүн Трамп цамхагийн гадаа зогсож, Трампын гэртээ ирж байгаад баяр хүргэсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр Трамп өөрийг нь Цагаан ордонд байх хугацаанд хоёр хүүгийнх нь удирдаж байсан гэр бүлийн бизнесээ шалгахаар өнгөрсөн долоо хоногийн сүүлд Нью-Йорк хотод ирсэн байна.

Цахим орчинд цацагдсан бичлэг дээрээс харахад түүний эргэн ирж буйг ердөө ганц хүн баярлан тэмдэглэх бөгөөд Трамп ч машин дотроосоо түүн рүү гараараа даллажээ.

Харин маргааш өглөө нь Трамп цамхагийн гадаа ирж зогсох дэмжигчдийнх тоо нэмэгджээ. Үүний зэрэгцээ  Трампыг эсэргүүцэгчид ч цугларч, “Трампыг баривчил” хэмээн уриалцгаажээ.

Эх сурвалж: HUFFPOST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж