Т.Энхсайхан: АН-ын даргын сонгуулиас нэрээ татаж байна

Хуучирсан мэдээ: 2021.03.10-нд нийтлэгдсэн

Т.Энхсайхан: АН-ын даргын сонгуулиас нэрээ татаж байна

Т.Энхсайхан: АН-ын даргын сонгуулиас нэрээ татаж байна

Ардчилсан намын үдэсний бодлогын хорооны гишүүн Т.Энхсайхан АН-ын даргын сонгуулиас нэрээ татаж байгаа талаар өнөөдөр /2021.3.10/ мэдээлэл хийлээ. Тэрбээр АН-ын даргын сонгуулийн зардал 93 сая төгрөг ч нэр дэвшигчид нэрээ татах тутамд нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс АН-ын даргын сонгуулиас нэрээ татаж байна гэлээ.

Мөн тэрбээр "Ардчилсан намын даргын сонгуулийн зардал 74 сая төгрөг байсан ч одоо 93 сая төгрөг болсон. Энэ мөнгийг ах дүү хамаатан садантайгаа нийлээд дотоод сонгуулийн хорооны дансанд төлөхөд бэлэн байна. Гэтэл зардал 93 саяас нэмэгдэх төлөвтэй байна. Учир нь энэ удаагийн сонгуульд 16 хүн нэр дэвшиж байгаагаас 10 нь шинэ, залуу улстөрч. Зардал цаашид нэмэгдэхийг сонсоод эдгээр хүмүүс эхнээсээ нэрээ татаж байна. Ингээд нэрээ татах тоолонд 93 сая төгрөг нь нэмэгдэх юм байна. Сүүлд дөрвөн хүн үлдлээ гэхэд Дотоод сонгуулийн хорооны дасанд төлөх мөнгө 250-300 сая төгрөг болох юм билээ. Өндөр босготой мөнгөний сонгууль болох гээд байна. Тиймээс энэ удаагийн сонгуулиас өөрийн нэрийг татаж буйгаа мэдэгдэж байна. Монгол Улсад улс төрийн намууд гэмт бүлэглэлд орчихсон. Манай нам ч ялгаагүй. Ийм нөхцөлд улстөрийн намыг гэмт бүлэглэлийн гар савраас мултлахад мөнгөний сонгуулийг болих хэрэгтэй. " гэлээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж