Хятад, ОХУ хамтран саран дээр хуаран байгуулна

Хуучирсан мэдээ: 2021.03.10-нд нийтлэгдсэн

Хятад, ОХУ хамтран саран дээр хуаран байгуулна

Хятад, ОХУ хамтран саран дээр хуаран байгуулна

Хятад, ОХУ-ын талууд өчигдөр/2021.3.9/ хамтран саран дээр шинжлэх ухааны судалгааны хуаран байгуулахаар тохиролцсон талаараа зарлажээ.

Сансар судлалын салбарт хүчээ олон улс хүчээ үзэж, ойрын ирээдүйд саран дээр хүн газардуулахаар ажиллаж эхлээд буй. Энэ үед АНУ-ын хамгийн том хоёр өрсөлдөгч болох БНХАУ, ОХУ хоёр хамтарч, саран дээр хуаран байгуулахаар тохиролцсон нь сансар огторгуй дахь геополитик хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулж байна.

Хоёр улсын тохиролцооноос үзэхэд саран дээрх судалгааны хуаран сарны гадаргуу дээр, эсвэл сарны тойрог замд байгуулагдах агаад хэд хэдэн төрлийн судалгааны ажлуудыг зэрэг гүйцэтгэх хүчин чадалтай байх аж. Эхний ээлжинд судалгааны хуаран сарны гадаргууг судлахаас гадна сарыг дэлхийд ашигтайгаар хэрхэн ашиглаж болох талаар суурь судалгаануудыг гүйцэтгэх гэнэ. Түүнчлэн цаашид зарим шаардлагатай технологийг хөгжүүлснээр тус хуаран хүнгүйгээр өөрөө ажиллах чадвартай болох гэнэ. Гэвч бүтээн байгуулалт чухам хэзээ эхлэх болон аль тал нь ямар ажил гүйцэтгэх талаар хэн ч нарийн мэдээлэл өгөөгүй байна.

Ийнхүү ОХУ Хятадтай хамтарснаараа удаан хугацаанд түншилсээр ирсэн АНУ болон бусад орнуудын сансар судлалын байгууллагуудтай цаашид хамтран ажиллахаас татгалзаж байгаа бололтой.

Тухайлбал, АНУ-ын удирдаж буй сарыг нарийн судлах зорилготой Artemis Accords хөтөлбөрт нэгдэхээс Москва татгалзсан. “Учир нь тус хөтөлбөр дэндүү АНУ төвтэй” хэмээн Оросын сансрын агентлагийн удирдагч Дмитри Рогозин ярьжээ.

Эх сурвалж: AXIOS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж