ИНЕГ-ын 1000 гаруй ажилчин өнөөдрөөс вакцинд хамрагдана | News.MN

ИНЕГ-ын 1000 гаруй ажилчин өнөөдрөөс вакцинд хамрагдана

ИНЕГ-ын 1000 гаруй ажилчин өнөөдрөөс вакцинд хамрагдана

ИНЕГ-ын 1000 гаруй ажилчин өнөөдрөөс вакцинд хамрагдана

УОК-ын шийдвэрээр вакцинжуулалтын цэгийг өчигдрөөс /2021.03.09/ нэмэгдүүлж, нийслэлийн хэмжээнд 46 цэг ажиллаж буй. Эдгээр цэгүүдээр зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулж эхлээд байна. Тодруулбал, худалдаа үйлчилгээний байгууллага болон үйл ажиллагааг нь зогсоож болохгүй салбарын ажилчдыг үе шаттайгаар вакцинд хамруулах юм.

Энэ хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын 1000 гаруй ажилтан вакцинд хамрагдахаар болжээ. Тус газрын мэдээлснээр эхний ээлжид өнөөдөр 200 гаруй ажилтан вакцинд хамрагдах юм байна. Вакцинжуулалтыг Хан-Уул дүүрэг, Нийслэлийн 7-р сургууль дээр зохион байгуулах аж.

Иргэний нисэхийн ерөнхий газраас Хан-Уул дүүргийн Онцгой комисстой хамтран ажилчдаа гурван үе шаттайгаар вакцинд хамруулж байна. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар вакцинжуулалтын 46 цэг ажиллаж байгаа бөгөөд хоногт дунджаар 15 мянган хүнийг дархлаажуулахаар Эрүүл мэндийн яамнаас төлөвлөжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-10 192.82.73.42

Монголд мутацид орсон вирус орж ирэх магадлал маш өндөр байхад хөл хориог тавьсан явдал бол шууд үй олноор нь санаатай халдвар тараах гэсэн оролдлого мөн.

Avatar

Зочин 2021-03-10 202.9.46.174

х***а вакцин шахна

Avatar

зочин 2021-03-10 103.11.195.2

1000 chini tal ni

Avatar

zochin 2021-03-10 202.179.15.71

ahmad nastnuudaa hiih heregtei bna daa

Avatar

Зочин 2021-03-10 66.181.168.8

ахмад настнууд гэрээсээ гарахгүй, сахилгатай байвал эрсдэл багатай ш дээ

Avatar

Mon 2021-03-10 66.181.190.87

Yamar oluulaa yum be bugdiig nihuuj yavuul

Avatar

Зочин 2021-03-10 124.158.94.88

yamar olon ajiltantai yum be? buteemj muu turiin baiguullaga shig sanagdaj bna.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж