ИНЕГ-ын 1000 гаруй ажилчин өнөөдрөөс вакцинд хамрагдана

Хуучирсан мэдээ: 2021.03.10-нд нийтлэгдсэн

ИНЕГ-ын 1000 гаруй ажилчин өнөөдрөөс вакцинд хамрагдана

ИНЕГ-ын 1000 гаруй ажилчин өнөөдрөөс вакцинд хамрагдана

УОК-ын шийдвэрээр вакцинжуулалтын цэгийг өчигдрөөс /2021.03.09/ нэмэгдүүлж, нийслэлийн хэмжээнд 46 цэг ажиллаж буй. Эдгээр цэгүүдээр зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулж эхлээд байна. Тодруулбал, худалдаа үйлчилгээний байгууллага болон үйл ажиллагааг нь зогсоож болохгүй салбарын ажилчдыг үе шаттайгаар вакцинд хамруулах юм.

Энэ хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын 1000 гаруй ажилтан вакцинд хамрагдахаар болжээ. Тус газрын мэдээлснээр эхний ээлжид өнөөдөр 200 гаруй ажилтан вакцинд хамрагдах юм байна. Вакцинжуулалтыг Хан-Уул дүүрэг, Нийслэлийн 7-р сургууль дээр зохион байгуулах аж.

Иргэний нисэхийн ерөнхий газраас Хан-Уул дүүргийн Онцгой комисстой хамтран ажилчдаа гурван үе шаттайгаар вакцинд хамруулж байна. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар вакцинжуулалтын 46 цэг ажиллаж байгаа бөгөөд хоногт дунджаар 15 мянган хүнийг дархлаажуулахаар Эрүүл мэндийн яамнаас төлөвлөжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж