Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн 2020-2021 оны улирлын хасагдах шатны хариу тоглолтууд өчигдөр/2021.03.09/ эхэллээ.
- Ювентус 3 – 2 Порто
Эхний тоглолтондоо 2-1 гэсэн харьцаатай хожигдсон Ювентус заавал хожих даалгавартай Портогийн эсрэг талбайд гарсан. Гэвч харамсалтай нь, тоглолтын эхний гоолыг Портогийн хагас хамгаалагч Серхио Оливейра оруулж, талбайн эздийг улам хүнд байдалд оруулав. Энэ өдөр Ювентусээс Роналдо бус Федерико Кьеза гялалзаж, тоглолтын 49, 63 дахь минутуудад дараалан гоолдож тоглолтын тооны харьцааг 2-1, хоёр тоглолтын нийлбэр дүнг 3-3 болгожээ.
Портогийн довтлогч Мехди Тареми тоглолтын 54 дэх минутанд улаан хуудас хүртэн, талбайг чөлөөлж, Порто айлын талбайд 10 хүнтэй үлдэв.
Ювентус ч 10 хүнтэй Портогийн хаалганд гоол оруулах гэж их зүтгэл гаргасан ч чадалгүй тоглолтын үндсэн цаг дуусав. Ийнхүү нэмэлт цаг гарч, хэн дараагийн шатанд шалгарахаа үзсэн. Эхний нэмэлт цагийн төгсгөлд Портогийн эхний гоолын эзэн Серхио Оливейра дахин гоол оруулж, Ювентусыг нуман тулгуурт оруулав. Талбайн эзэд 15 минутын хугацаанд доод тал нь дахин хоёр гоол оруулах хүндхэн даалгавартай болсон. Порто ч Роналдог хэрхэн зогсоох аргаа олсон нь харагдаж, Португал эр энэ тоглолтонд үнэхээр харагдсангүй. Ювентусээс Адрьен Рабиот 117 дахь минутанд ганц гоол оруулсан ч нэмж өөр гоол орсонгүй.
Ювентус талбай дээрээ өрсөлдөгчөө 3-2 гэсэн харьцаатай хожсон ч хоёр тоглолтын нийлбэр дүн 4-4 болж улмаар айлын талбайд хоёр гоол оруулсан гэх амжилтаар Порто цааш шалгарав.
- Боруссиа Дортмунд 2 – 2 Севилья
2000 оны Эрлин Холандыг зогсоох баг одоогоор Европт алга. Гуравхан хоногийн өмнө Байерн Мюнхений хаалганд хоёр гоол оруулсан тэрбээр өчигдөр мөн Севильяагийн хаалганд хоёр гоол шигтгэв. Эхний тоглолт Испанид явагдахад 3-2 гэсэн харьцаатай Боруссиа Дортмундын давамгайлал дор өндөрлөж байсан бол өчигдөр хоёр баг тэнцэж, хоёр тоглолтын нийлбэр дүн 5-4 болж залуу хүчирхэг бүрэлдэхүүнтэй Боруссиа Дортмунд дараагийн шатанд шалгарлаа.
Холбоотой мэдээ