Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэж байна. Тухайлбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн санаачлан боловсруулсан Ковид-19 цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, цаашид эдийн засгийг сэргээх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг сонсоно.
- "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам" Засгийн газрын 2011 оны 375 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах,
- Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг,
- Хөшигийн хөндийн онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажлын явцыг танилцуулах,
- Сангийн сайд Б.Жавхлан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г мөн Төрийн өмчит компани, төрийн өмчит үйлдвэрийн газар болон улсын төсөвт үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээг танилцуулна.
- Сургууль, цэцэрлэг, дотуур байрыг ариун цэврийн байгууламжтай болгох талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулна.
Дээрх асуудлуудаас гадна Засгийн газрын хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нууц хоёр асуудлыг оруулах юм байна.
Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан ХНХ-ын сайд А.Ариунзаяа 14:00 цагаас мэдээлэл хийнэ.
Холбоотой мэдээ